• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-29 13:48:43
    Уншсан: 7423
    Сэтгэгдэл: 0

    Амжилттай карьерийн зарчим7474

    Кэлли Катрон нь загварын ертөнцөд нэр хүндтэй, томоохон PR агентлаг болох “People’s Revolution” -ыг үүсгэн байгуулагч төдийгүй “America's next top model” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр бид сайн мэднэ. Түүний зөвөлгөөнүүд нь сонирхолтой, бодитой байж чаддаг учраас чамд заримыг нь хүргэж байна.

    Image result for kelly cutrone america's next top model

    “Ярилцлаганыхаа төгсгөлд юу гэж хэлэх нь зохимжтой вэ?”

    “Надтай уулзах цаг зав гаргасанд баярлалаа”. Энэ өгүүлбэр нь ярилцлагыг зөөлөн төгсгөнө. Нөгөө талаасаа түүнийг маш завгүй гэдгийг чи ойлгож байгаагаа харуулна. Харин “Дараа дахин уулзна гэж найдаж байна” гэж араас нь хэлэх хэрэггүй.  

    “Хамтран ажиллагч маань үргэлж л ажил дээрээ оройтоно. Түүний тухай дарга нар юу гэж бодож байгаа бол?”

    Хэн нь сайн ажиллаж байна, хэн дүр эсгэж байгааг дарга нар мэддэг, мэдэрдэг. Би хувьдаа миний анхаарлыг хуурмаг зүйлсээр: тухайлбал “Би шалан дээр цаас хэвтэж байгааг харлаа. Хаячих уу?” гэх мэтээр миний цагаас үрдэг хүмүүсийг тэвчиж чаддаггүй.

    “Дарга маань чи хувийн мэйл хаягаа, өөр шалгах ёстой хаягуудаас илүү их шалгаж байна гэж хэлсэн. Би юу гэж хариулах ёстой вэ?”

    Уучлалт хүсээд  өөрийн хийж буй ажилаа үнэлдэг гэдгээ хэл. Мөн даргадаа алдааг нь анхааруулж хэлсэнд нь таларх. Гуравдугаарт: Энэ байдал дахин давтагдахгүй гэдгийг хэлээрэй. Үүгээрээ чи түүний шүүмжлэлийг өөртөө тусгаж авч байна гэдгээ харуулна. Энэ бүхний дараа болсон явдалын тухай март. Санаа зовох хэрэггүй.

    “Хамт ажилдаг бүсгүй маань үе үехэн над  дээр ирж “буу халах” дуртай. Би ч гэсэн нэг их татгалздаггүй. Гэвч дарга биднийг хийх ажилгүй гэж бодох вий гэхээс санаа зовж байна. Маргаан үүсгэхгүйгээр хэрхэн зохицуулах вэ?”

    Дарга чинь чамайг хэн нэгэнтэй ойр зуурын юм хоорондоо ярилцсанд нэг их дургүйцэхгүй болов уу. Харин хэтрүүлэх хэрэггүй. Ажлынхаа бүсгүйд: “Чамтай ярилцах сайхан байна. Гэвч миний ажилд энэ бүх зүйл нь хүндрэл учруулж болзошгүй. Тиймээс ажил тарсны дараа кофе уунгаа жаахан ярилцаж суух уу?” гээд хэлчихэж болно.

    “Өмнөх ажил дээрээ би дарга байсан. Харин одоо ажил хийж мэддэггүй юмнуудын дор ажиллаж байна. Яах вэ?”

    Эхлээд муу бодлоосоо сал. Ингэж чадвал чи бүхнийг бодитоор харж чадна. Тайвшираад цаашид хэрхэх тухайгаа сайтар эргэцүүл.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-29 13:48:43
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.