• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-15 12:33:42
    Уншсан: 7013
    Сэтгэгдэл: 0

    Амжилттай хүмүүсийн нийтлэг хэвшил 7444

    АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч, ард түмнийхээ итгэлийг дааж, хоёронтоо сонгогдож чадсан Барак Обама, Их Британийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчер, Нобелын шагналт, алдарт зохиолч Александр Набоков гээд дэлхийд нэрээ дуурсгаж чадсан гайхалтай хүмүүст нэгэн нийтлэг хэвшил, зан үйл байдаг аж. Тэдний амжилтанд хүрсэн нэг нууц нь ч бас энэ. Өглөө эрт босох. Оройд эрт унтаж, өглөөд эрт босох бол “галзуу” амжилтанд хүрч, дэлхий дахинд нөлөөгөө бэхжүүлж чадсан хүмүүсийн нийтлэг хэв маяг. Тийм ч учраас Бенжамин Франклин алдарт афоризмуудынхаа нэгийг “Эрт унтаж, эрт босдог эрчүүд эрүүл, баян, ухаалаг байдаг” гэж тодорхойлсон байдаг.

    Бас нэгэн сонирхолтой судалгаагаар бизнесийн бүхий л салбарт амжилттай яваа “CEO” нарын дийлэнх хувь нь өглөө эрт, 06.00 цагт босдог төдийгүй бусдаас илүү баяр хөөртэй, сэргэлэн цовоо байж чаддаг гэсэн дүгнэлт гарчээ. 

    Гэхдээ энд эрт босох гэдгийг нойр дутуу хонох гэдгээр тайлбарлаагүй гэдгийг анхаараарай. Оройжин телевизор үзэж, интернэтээр хэсч шөнийн 01.00 цагт дэрэн дээр толгойгоо тавьчихаад өглөө 06.00 цагт босох гэж хичээвэл хамгийн буруу зуршил болж хувирна шүү. Нойр дутуу хононо гэдэг харин ч өдөр бүрийн эрч хүч, ирээдүйн амжилтаас хойш татах хортой.

    Амжилтанд хүрсэн хүмүүсийн өглөө босдог цаг, шинэ өдрийг хэрхэн эхлүүлдэг тухай товч тэмдэглэлээс хамтдаа сонирхъё.

    1. Барак Обама

    Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн Барак Обама шар шувуу л гэсэн үг. Тэр өдөр бүр эрт босч дасгалаа хийж, үргэлж оффистоо 08.30 цагаас өмнө ирдэг. Түүний тухай “CBS” телевизийн сэтгүүлч “Ерөнхийлөгч Обамагийн хувьд эрүүл мэнд хамгийн чухал. Тийм ч учраас тэр эрт босч, өглөө бүр хамгийн эхэнд хийдэг зүйл нь дасгал” гэж онцолсон байдаг.

    2. Анна Винтур

    Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн хатагтай гэгддэг “Vogue” сэтгүүлийн ахлах редактор Анна Винтур өдөр бүр 05.45 цагт босдог. Бас өглөө бүр теннис тоглож, өдрийнхөө эрч хүчийг сэргээдэг гэнэ.

    3. Маргарет Тетчер

    Төмөр хатагтай... Тэр хэзээний нойргүй эмэгтэй гэдгээрээ алдартай. Тетчер хоногт ердөө дөрвөн цаг унтдаг бөгөөд шөнийн 02.00, 03.00 цаг хүртэл л амардаг байжээ. Тиймээс ч тэр насан туршдаа Английн алдартай радионуудын хамгийн эхний сонсогч байсаар иржээ.

    4. Владимир Набоков

    Дэлхийн алдарт зохиолч Александр Набоков амьдарч байх хугацаандаа ч эрт босдгоороо алдартай байжээ. Түүний зохиол бичих онгод, хүсэл нь өглөө эрт төрдөг байсан учраас тэр 06.00 цагт босоод ихэнхдээ 10.30 цаг хүртэл үзэг, цаас нийлүүлж суудаг байсан аж. Түүнд өглөө эрт, гэрийнхээ хамгийн гэрэлтэй буланд суугаад бичих шиг жаргал үгүй байжээ. Харин 08.30 цагт эхнэрийнх нь өглөөний цай бэлэн болоход түр завсарлага авдаг байсан аж.

    5. Гвинет Пэлтроу

    Оскарын шагналт жүжигчин бүсгүйн хувьд эрүүл мэнддээ гойд анхаарал тавьдаг. Тиймээс ч тэр өглөө 04.30 цагт босч йогийн дасгалаа хийдэг байна.

    6. Мишель Обама

     

    АНУ-ын тэргүүн хатагтай маань нөхрийнхөө нэгэн адил алдартай өглөөний хүмүүсийн нэг. Мишель, Опрагийн ярилцлаганд орж байхдаа охидодоо “Эмэгтэй хүн гэдгээ илүүтэй мэдэрч, мэдрүүлэхийг хүсвэл өөртөө анхаарал тавь. Ингэхийн тулд өглөө 04.30 цагт босч сурах хэрэгтэй” гэж зөвлөдөг тухайгаа ярьж байжээ. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-15 12:33:42
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.