• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-09-27 16:02:02
    Уншсан: 8959
    Сэтгэгдэл: 0

    Амьдралд байр сууриа хэрхэн олох вэ7336

    Энэ асуудлыг хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Зарим хүмүүсийн хувьд амьдралын байр суурь гэдэг нь нийгэмд эзлэх байр суурь, орлогын түвшин байдаг бол заримынх нь хувьд ур чадвар, ажлын амжилт байдаг. Гэхдээ эцсийн үр дүнд энэ бүхэн нэг л зүйлд хүргэдэг: дургүй зүйлээ хийгээд аз жаргалтай амьдрах боломжгүй.

    “Амьдралаас юу хүсч байна?” гээд хэн нэгнээс асуугаад үзээрэй.
    Хүмүүсийн дийлэнх нь юу гэж хариулах бол? Мөнгө. Үүнд нэг их буруу зүйл алга л даа. Мөнгө гэдэг зорилгодоо хүрэхэд түлхэц болдог хамгийн хүчтэй өдөөгчийн нэг.  Харамсалтай нь, ямар ч аргаар хамаагүй аль болох их мөнгө олохын тулд хүн хэн нэгэн өөр хүний амжилтыг давтах гэж оролддог. Нэр хүндтэй сургуульд сурахаар явж, амжилттай явж буй байгууллагад ажиллахыг хүсдэг.

    Үр дүнд нь өөрийнхөө амьдралыг зүгээр л өнгөрөөдөг.
    Заримдаа хүн өөрийнхөө дуртай ажлыг мэдсэн ч хүнд замыг туулахаас айж тэр айдсаа давж чадахгүй байх тохиолдол ч бий. Жишээ нь И... бүсгүй уран барималч болохыг хүсдэг байсан ч багшийн мэргэжлээр сурсан (сургууль нь гэртэй нь ойрхон байсан учир). Энэхүү шийдвэрээ “Барималуудаа хэрхэн худалдахаа мэдэхгүй байсан” гэдгээр тайлбарладаг. Харин багшийн ажил бол ойлгомжтой бөгөөд найдвартай. Дээрээс нь ийнхүү шийдвэр гаргахад нь ээж нь ч гэсэн ятгасан байна.

    М... гэгч залуу загвар зохион бүтээгч, оёдолчин болохыг хүсдэг байсан ч нэр хүндтэй гэж үзсэн учир хуулийн мэргэжлээр сурсан. Тийм ч сайн хуульч биш гэдгээ тэр өөрөө мэднэ. Харин заримдаа тэрээр найзууддаа дуртайяа хувцас оёоод өгчихнө. Гэхдээ хуульчийнхаа ажлыг хаяагүй.

    Ийм хүмүүс мэргэжлээрээ ажиллахдаа ажлын өдөр хоногийг дуртай дургүй өнгөрөөж, тэтгэвэртээ гараад дуртай зүйлээ хийх тэр өдрийг хүлээдэг. 

    Амьдралдаа алдаа гаргасан байж магадгүй гэж үү? Тэгвэл бүхнийг шинээр эхлэ.
    Хүн болгон сэтгэлийнхээ гүнд хийх дуртай зүйлээ юу болохыг мэдэж байдаг. Хүүхэд байсан үеэ сана. Тэр үед чи юуны тухай мөрөөдөж байсан бэ? Юуг хамгийн сайн хийдэг байсан бэ?

    Мэдээж хэрэг дургүй ажлаа хийхдээ өөрийгөө ялан дийлж, урсгал сөрнө гэдэг сонирхолтой л хэрэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүх хүч чадал барагдаж ажил там болон хувирдаг.

    Хэдэн тоо харахаас залхаж, толгойгоороо хана мөргөмөөр санагдана. Тэгээд л өөрийгөө үзэн ядна. Дээрээс нь ажлын чинь ахлах ня-бо сард 3000 долларын цалинтай байх чамд нь огтхон ч чухал биш. Түүний хувьд тоо ухаж суух нь кайф. Харин чиний хувьд там. Ийм л учраас энэ мэргэжлээр чи хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

    Сэтгэлийг чинь баярлуулж аз жаргал авчрах тэр дуртай зүйлээ олоорой. Хэд хэдэн юманд татагддаг гэж үү?
    Хооронд нь холбох гээд үз. Ингэхдээ бодитойгоор хандах хэрэгтэй шүү. Жишээ нь, одоо 35 настай бол шилдэг балетчин болох гэж мөрөөдөх нь утгагүй.

    Өөрийнхөөрөө байж чин хүслээ мэдэхийн тулд:
    -  эцэг эхийнхээ зааварчилгаанаас гарах
    -  өөртөө итгэх
    -  шийдвэр гаргахдаа зоригтой байх
    -  зөвхөн эргэн тойрныхоо хүмүүст таалагдах гэж ямар нэгэн зүйл хийхээ болих
    -  хуучин
    дүрээорхиж, хувийн асуудлуудаа даван туулах.

    Амьдралынхаа хүсэл зорилгыг тодорхойлчихсон уу?
    Тийм бол тэр зүйл рүүгээ шургаж ороод урагшаа тэмүүл. Замд чинь саад болох юу ч байсан түүнийг давах л хэрэгтэй. Хэцүү байх гэж үү? Бүх зүйл амархан байна гэж хэн ч хэлээгүй шүү дээ.

    Нэгэн номноос “Сонирхолтой ажил гэдэг бол сэтгэл санааны дээд зэргийн тайвшрал” гэсэн өгүүлбэрийг уншиж байсан юм. Гэхдээ түүнд хүрэхийн тулд амралтгүйгээр маш их хөдөлмөрлөж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж, шөнө нойроо хасч, уналтыг тэвчих хэрэг гарна.

    Үүнийг даван туулахад бэлэн үү? Тийм бол хүсэл сонирхлоо олохын төлөө урагшаа!

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-27 16:02:02
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.