• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-09-02 17:31:26
    Уншсан: 15002
    Сэтгэгдэл: 0

    Жессика Албагийн дасгал7287

    35 настай, үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Жессика Алба хоёр хүүхдийн ээж болоод нилээдгүй хугацааг үджээ. Тэрээр бага охиноо төрүүлснийхээ дараа дасгалжуулагч Романа Браганзагийн удирдлаган дор хичээллэж хэвийн жиндээ тун хурдан орж чаджээ. Чи хэрвээ Жессика Алба шиг гоолигхон биеэ хадгалж үлдэхийг хүсч байвал дараах дасгалуудыг өдөр бүр хийж хэвшээрэй.

    Дасгал 1

    Дээшээ харж хэвтээд хоёр хөлөө шалнаас 45 градус орчим хөндийрөхөөр өргөөрэй. Энэ дасгалыг нэг минут хийнэ. Хоёр хөлөө зэрэг өргөөд дараа нь яг энэ дасгалыг нэг нэг хөлөөрөө ээлжилж хийнэ.

    Дасгал 2

    Дээшээ харж хэвтээд таазаа дээш өргөн зураг дээрх шиг харагдахаар хийнэ. Хамгийн гол нь дасгалыг хийхдээ далаа шалнаас салгаж болохгүй шүү.

    Дасгал 3

    Хажуу талаараа хэвтээд тохойгоо толгойноосоо тулаарай. Ингээд хөлөө өвдгөөрөө салгаж дээш татаарай. Гол нь ул хэсгээрээ хөлөө салгаж болохгүй шүү.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-02 17:31:26
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.