• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-09-29 12:24:40
    Уншсан: 9863
    Сэтгэгдэл: 0

    Аз жаргал бэлэглэх 7 хүнс7344

    Эрч хүч хэрэгтэй байна уу? Хэнээс ч илүү хөгжилтэй, бусдаас илүү баяр баясалтай болгох эрч хүчийг  Cosmo чамд бэлэглэх гэж байна. Яаж гэж үү. Дор жагсаасан долоон хүнсний бүтээгдэхүүнийг амтархан идэхэд л болно. Саяхны нэгэн судалгаагаар зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд чиний биеийн эд эсийг сэргээж, аз жаргал мэдрүүлэх үйлчлэл байдаг гэдгийг нотолжээ. Тэгэхээр амтлаад л аз жаргалтай болох нь байна.

    1. Хар шоколад

    black chocolate зурган илэрцүүд

    Хар шоколад амттайгаас гадна магнийн агууламж өндө, эрдэс бодис ихтэй. Тэгэхээр чиний эд эс бүхэнд нөлөөлж, сэтгэл зовнил, уйтгар гунигийг бууруулдаг. Түүнчлэн депрессийн шинж тэмдгийг багасгадаг триптофаны найрлагатай байдаг.

    2. Салмон...

    salmon зурган илэрцүүд

    ... бас хушга. Эдгээр бүтээгдэхүүн омега 3-ын “орд газар” гэдгийг хүмүүс андахгүй. Омега 3-ын өндөр агууламж бүхий эдгээр бүтээгдэхүүн нь депресс, сэтгэл тавгүйтэх зэргийг эсэргүүцэх чадвартай байдаг.

    Бонус: Эдгээр нь бас чиний ой ухааныг сэргээж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

    3. Спинач

    spinach зурган илэрцүүд

    Энэхүү навчит ургамалд В витамин ихээр агуулагддаг учраас чиний биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх чадвартай. Түүнчлэн чиний тархины эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалж, эрч хүч буурах, сэтгэл тогтворгүй болохоос сэргийлдэг. 

    4. Тахианы мах

    chicken зурган илэрцүүд

    Тахианы маханд дургүй хүн ховор байдагтай адил үүнд эрүүл мэндийн ач холбогдолгүй зүйл гэж үгүй. В12 витамины агууламж өндөртэй учир ядарсан биеийг чинь сэргээгээд л өгнө.

    5. Дүпү

    Энэ бүтээгдэхүүн мэдээж шоколад шиг эсвэл тахианы мах шиг сайхан амттай биш. Гэхдээ шөлтэй юмуу хуурсан хоолонд гайхалтай тансаг амт нэмдэг. Бас эрүүл мэндийн ач холбогдол өндөр хүнсний бүтээгдэхүүн. Дүпү нь чангарсан булчингуудыг амрааж, тайвшруулах “ид шидтэй”.

    6. Ногоон цай

    green tea зурган илэрцүүд

    Ногоон цайны гайхамшигт чанаруудыг мэдэхгүй хүн ховор биз. Сэтгэл сэргээж, тайвшруулах увидастай ногоон цай гоо сайханд ч тустай гэдэг.

    7. Жимс

    strawberry зурган илэрцүүд

    Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө гэх мэт байгалийн, зэрлэг жимс хэзээд эрүүл мэндийн ач холбогдолтой төдийгүй аз жаргал бэлэглэх ач тустай. Эдгээр жимс нь стресс, депрессийг бууруулдаг. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-29 12:24:40
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.