• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-10-20 12:57:23
    Уншсан: 6588
    Сэтгэгдэл: 0

    Секси хүнс7393

    Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ой тогтоолт болон дархлаа сайжрахаас гадна сексийн дуршил ч гэсэн нэмэгддэг байна. Ингээд хамгийн секси хүнсэнд юу юу ордог вэ?

     

    • Улаан чинжүү (чили). Улаан чинжүүнд агуулагддаг капсацин хэмээх бодис нь цусны эргэлтийг сайжруулж өндөр мэдрэмжтэй болгодог тул сексийн дуршилыг нэмэгдүүлж чаддаг.

    • Хэрээний нүд (asparagus), авокадо. Эдгээр ургамлуудад Е витамин их хэмжээгээр агуулагддаг. Е витамин нь цусанд ороод тестостерон, эстроген, прогестерон зэрэг бэлгийн гормоныг ялгаруулдаг. Энэ нь мэдээж сексийн дур хүслийг өдөөдөг.

    • Банан буюу гадил жимс. Бананд агуулагддаг калий нь булчин шөрмөс бэхжүүлж тамир тэнхээ оруулдаг тул дур тавилтыг улам хүчтэй болгож өгдөг байна.

    • Шоколад. Шоколадны найрлагад ордог фенилэтиламин хэмээх бодис нь сэрэл өдөөгчид тооцогддог. Энэ нь цусанд нэвтрээд биеийг тайвшруулж, сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг.

    • Хясааны дун нь цинкээр баялаг байдаг. Харин цинк тестостероныг эрчимтэй ялгаруулахад хүргэдэг. Мэдээж тестостероны түвшин өндөр байхад сексийн эрч хүч их байдаг.

    • Анар жимс. Анар жимс эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг. Энэхүү жимс нь судасны ханыг бэхжүүлэгч антиоксидантуудаар баялаг тул судасны ханыг тэлж биеэр их хэмжээний цус эргэлдэх боломжтой болгож өгдөг. Үр дүнд нь бэлгийн мэдрэмж сайжирдаг.

    • Улаан вино биеийг тайвшруулахаас гадна цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулах ресвератол хэмээх антиоксидантыг агуулдаг.

    • Яргай загас (салмон), болон хушга нь омега-3 тослог хүчлээр баялаг, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнээр шалгарсан. Тэгвэл омега 3-ийн бас нэгэн давуу тал нь сексийн гормон ялгаруулдагт оршдог байна.

    • Ваниль. Ванилийн амт, үнэр мэдрэлд нөлөөлдөг болох нь батлагдсан бөгөөд мэдрэлийн төсгөлүүдэд үйлчилж сексийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Хоолныхоо дараа десерт болгож зайрмаг идэхсайхан л шалтгаан юм.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-20 12:57:23
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.