• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-03 12:00:44
    Уншсан: 8489
    Сэтгэгдэл: 0

    Хөхөөр хооллох үеийн хоолны нарийн дэглэм7414

    Удахгүй төрөх гэж байгаа, мөн саяхан төрөөд удаагүй байгаа бүсгүйчүүддээ зориулж эрүүл мэндэд нь тустай, хоолны нарийн дэглэмийг танилцуулж байна.

    Хүүхдээ хөхөөр хооллож буй үед биед чинь их хэмжээний тэжээллэг бодис, витамин хэрэгтэй болдог. Хэрвээ эдгээр бодисуудыг бие чинь хангалттай хүлээж авахгүй бол үр хүүхэддээ шаардлагатай тэжээлийг нь өгч чадахгүй болно. Тиймээс бидний танилцуулж буй хөхөөр хооллох үеийн хоолны нарийн дэглэмийг мөрдөөрэй гэж зөвлөж байна.

    Төрсний дараах эхний өдрүүдэд ногоотой шөл, тахианы зутан, овьёсны кааш, жигнэсэн алим идээрэй. Аль болох их ус уу. Цангаагаа дарахын тулд жимс ногооноос гаралтай цай, аньсны шүүс, мөн хатаасан жимсээр компот хийж ууж болно. Төрсний дараа эхний өдөрөө 3-4 литр ус уух зайлшгүй шаардлагатай. Хоёр дахь өдөр нь 1 л ус уухад хангалттай.

    Гурав дахь өдөр нь уснаас аль болох татгалзаж уруулаа норгох төдийгөөр л уух хэрэгтэй. Ингээд хөхөнд чинь нэгэнт сүү орсон бол хөхөөр хооллохоосоо өмнө стакан ус ууж болно.

    Дөрөв дэх хоногоос долоо дахь хоног хүртэл зөвхөн усаар хийсэн (сүү нэмээгүй) кааш ууж, ногоотой шөл, жимсний шүүс, уураар эсвэл шарах шүүгээнд болгосон ногоо, жигнэсэн алим зэргээр хооллоорой.

    Найм дахь хоногоос хорин нэг дэх хоног хүртэл хоол хүнсэндээ цагаан загас, чанаж буцалгасан үхрийн мах хэрэглэж эхэл. Бага хэмжээгээр самар (бидний сайн мэдэх боргоцойны самар) идэж болно.

    Хорин хоёр дахь өдрөөс эхлэн хоолондоо тахиа, өндөг, тараг, үр тариа хэрэглэж болно.

    Ингээд төрсний дараах хоёр дахь сараас эхлэн хоолны дэглэм чинь арай задгай болж, илүү олон төрлийн хоол хүнс хэрэглэх боломжтой болно. Хөхөөр хооллож байх үед идэхэд хориотой хүнс бол: цэвэр сүү, консервлсон бүтээгдэхүүн, шарсан мах, шоколад, кофе, согтууруулах ундаа, шарсан хуурсан хоол, чихэр, мөөг, мөн хиймэл будаг амт оруулагч орсон бүтээгдэхүүнүүд.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-03 12:00:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.