• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-18 15:45:36
    Уншсан: 4527
    Сэтгэгдэл: 0

    Мөнгөө зөв зарцуулах 6 зарчим 7455

    1. Жагсаалт гарга

    Эхлээд хамгийн хэрэгтэй, нэн тэргүүнд авах зүйлсээ дараа нь хүсч байгаа ч нэн шаардлагатай бус, хамгийн сүүлд нь авахыг хүссэн боловч мөнгө тань хүрээгүй зүйлээ жагсааж бичээд орой бүр нягтлан үзээрэй. Харж байна уу? Тэдэнгүйгээр амьдарч болмоор байгаа биз.

    2. Бөөнөөр нь авах 

    Cap бүр наад захын хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарган бич. Өдөр бүр нэг зүйл авснаас бөөнөөр нь нэг өдөр авчихвал өдөр бүр дэлгүүр хэсэх шаардлагагүй санхүүгийн хувьд хавьгүй ашигтайг та ойлгох болно.

    3. Стресстэй үедээ ДЭЛГҮҮРЭЭР битгий шагай

    Дэлгүүр хэснэ гэдэг заримдаа зугаа гаргах нэг хэлбэр болдгийг бүсгүйчүүд үгүйсгэдэггүй. Гэвч сэтгэлээр унасан эсвэл хэт ядарсан үедээ аль болох дэлгуүрээр хэсэхгүй байхыг хүсье. Ядарсан уедээ та юу ч хамаагүй авмаар санагдаж байгаа биздээ. Магадгүй ийм зүйл тохиолдвол мөнгөө хий дэмий зүйлд  үрсэндээ дараа нь харамсаад барахгүй юм болно.

    4. Үнэтэй зүйл авахдаа сайтар бод

    Эхлээд авах гэж буй зүйл тань танд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг ахин нэг эргэцүүлэн бод. Өөртөө итгэлтэй байхын тулд цайны газар ороод халуун кофе уунгаа ахиад нэг боддоо. Тэгээд эцсийн шийдвэрээ гарга.  Танд үнэхээр хэрэгтэй бас ахиад өөр газраас үүнээс илүүг хэзээ ч олохгүй, хямдхан байсан ч зөвхөн энэ л танд хэрэгтэй гэж бодож байгаа бол зоригтойгоор дэлгүүр рүүгээ ороод худалдаж аваарай.

    5. Өөрөө л сонго

    Хэн нэгний саналаар өөртөө элдэв зүйл худалдаж авах нь тийм ч сайхан зүйл биш. Үргэлж өөрөө сонголт хий. Бусдын зөвлөгөөгөөр авсан зүйлээсээ хүн маш амархан залхдаг. Зөвхөн өөрт таалагдсан зүйлээ л сонго.

    6. Нөхөртэйгаа хамт яв

    Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол дэлгүүрээр хэсэх тун дургүй байдаг. Үүнийг нь ашигла. Та түүнд захирагдан илүү зүйл худалдан авахгүй зогсоно шүү дээ.                      

    Фото эх үүсвэр: Mongolphoto.mn 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-18 15:45:36
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.