• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-29 16:14:20
    Уншсан: 3079
    Сэтгэгдэл: 0

    Өөртөө хайртай гэж чангаар хэлцгээе! - 27475

    Чи биеэ байгаа чигээр нь хайрладаг уу? Өглөө бүр толинд хараад өө сэвээ тоочиж, гомдлонгуй зогсдог бол энэ бүсгүйчүүд чиний сөрөг хандлагыг үгүй хийнэ. Цоглог бүсгүйчүүдтэй танилц.

    У.Номгон: Хөөрхөн сорви биш л дээ

    Гүйж яваад унасан чинь өвдөгний минь арьс долоовор хурууны урттай яг л даавуу шиг урагдчихсан. Том шарх өвдөлт мэдрэгддэггүй юм билээ. Магадгүй шоконд орчихсон байсан байх аа. Аав мэдсэн юм шиг гэрээс гарч ирээд намайг гэрт оруулаад шархыг минь цэвэрлэсэн. Гэмтэл дээр очоод 11 оёдол тавиулаад дараа нь гипсдүүлсэн. Аав “Охин минь ингэж бэртэж байхаар оронд нь би байхгүй яав аа” гэж бодсон гэсэн. Үнэндээ миний унаж шархдсанд дүү буруутай л даа. Үүндээ гэмшсэн дүү минь цуглуулсан бүх мөнгөө надад өгсөн. Тоолоход 8000 төгрөг байсан. Хөөрхөн байгаа биз дээ. Мэдээж дүүдээ буцаагаад өгчихсөн. Эмнэлгээс ирсний дараа 7 хоногтоо л миний дүү хамгийн мундаг дүү болчихсон шүү. Энэ тийм хөөрхөн сорви биш л дээ. Зун богино өмд, шорт өмсөөд явахаар эвгүй л харагддаг. Гэсэн ч би арилгуулахыг хүсдэггүй. Сорвио харах бүрт энэ өдрийг дурсдаг.

    Д.Төгс-Оюун: Өөрөө өөртөө төгс байгаарай

    Өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөж авлаа. Би багын л бондгор байсан. Төрснийхөө дараа 95 кг болтлоо жин нэмсэн. Бүсэлхийний тойрог 160 байсан. Хүмүүс надаас “Жирэмсэн юмуу” гэж асуудаг. Яг төрөхийн өмнөхөн маш ихээр язарсан. Эхний 6 сар тоолгүй, хүүхдээ л эрүүл өсгөхийг хичээж байсан. Фитнесст яваад зөв хооллож байна. Олон хүүхэд гаргасан биш дээ, ямар их таргалсан юм бэ гэж хэлсэн хүмүүст “Өө, би үүнээс ч тарган байсан. Одоо харин ч гайгүй болчихоод байна” гээд л хэлчихдэг. Би хүүхэдтэй болохыг маш их хүссэн, мөрөөдөлдөө хүрсэн.

    Зөвлөгөө

    Толинд харах бүртээ өөрийгөө өөлөөд байвал өөлөх зүйл зөндөө л гарч ирнэ. Гэхдээ би үүнээс илүү өөрийгөө урамшуулахыг хүсдэг. Чи чадна, өчигдөр тийм зүйл идсэн, өнөөдөр үгүй шүү гэх жишээтэй. Бусад хүмүүс ямар байх нь хамаагүй. Өөрөө өөртөө төгс байгаарай.

    Н.Барсмаа: Өөрийгөө хайрла

    Өөртөө итгэлтэй байхын тулд өөрийгөө байгаагаар нь хайрлах ёстой. Эмэгтэй хүн бүр заавал төгөлдөр гоо үзэсгэлэнтэй байх ёстой биш биз дээ. Арван жилийн сургуулиа төгссөнийхөө дараа жин нэмээд 58 кг хүрсэн. Оюутан болоод сурахынхаа хажуугаар ажил хийсэн чинь бусадтай харьцуулах юм бол хоёр дахин их ачаалал авлаа. Бас фитнесст хичээллэж жингээ хассаар байгаад 50 кг болсон. Одоо бол 44 кг болчихлоо. Миний бэлхүүс, өгзөг надад хамгийн их таалагддаг. Хүмүүс намайг жижигхэн биетэй гэж хэлдэг л дээ. Гэсэн ч би тэдэнд “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу жижигхэн тусмаа гоё” гэж хариулдаг. Хошин шогийн мэдрэмж илүүдэхгүй шүү.

    Зөвлөгөө

    Охидууд аа, өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлаж чадсан хүн төгс чанараа олж харах болно шүү.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-29 16:14:20
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.