• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-12-15 15:10:50
    Уншсан: 17067
    Сэтгэгдэл: 6

    Бүсгүй чиний дотоод гоо сайхан7520

    Эмэгтэйчүүдэд тулгардаг нууц асуудлуудыг cosmo сайн мэддэг учраас энэ удаа үтрээний лазер эмчилгээний тухай мэдээлэл бэлтгэхээр шийдлээ. “ГУРВАН ГАЛ” эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ж.Золзаяагийн зөвлөгөөг уншиж, үтрээний гоо сайхан, эрүүл мэндийг нэг дор шийддэг уг эмчилгээний тухай мэдэж аваарай.

    Үтрээний лазер эмчилгээг ямар тохиолдолд хийлгэх хэрэгтэй вэ?

    Үтрээний лазер эмчилгээ гэдэг нь ямар нэгэн мэс ажилбар, өвчин намдаалтгүйгээр үтрээний булчинг чангалж байгаа ажилбар юм. Нас ахихын хэрээр хүний арьсны коллаген болон эластин уургууд багасаж үрчлээ үүсдэг шиг үтрээ ч мөн адил хуурайшиж булчин нь сулардаг. Үүнээс гадна төрөлт, таргалалт зэргээс үүдэлтэй үтрээний булчин сулрах, шээс задгайрах, үтрээ хуурайших болон бэлгийн харьцаанаас таашаал авч чадахгүй байх тохиолдол гардаг бөгөөд ийм зовууриуд ажиглагдвал үтрээний лазер эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.


    ("Гурван гал" эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ж.Золжаргал)

    Төрсний дараа лазер эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн ойлголт ихэнх эмэгтэйчүүдэд байна. Төрсөн эмэгтэй бүр хийлгэх нь зөв үү?

    Төрсөн эмэгтэй бүр хийлгэх шаардлагагүй. Төрөх үед үтрээ болон аарцгийн булчингууд суларч, уян хатан байдал нь алдагддаг боловч тодорхой хугацаанд булчингууд агшиж хэвийн байдалдаа ордог. Гэвч төрснөөс хойш 4-6 сарын хугацаанд эмэгтэйд өөрт нь үтрээний булчин сул байгаа мэт мэдрэмж төрөх, бэлгийн харьцаанаас таашаал авахгүй байх болон өвдөлт зовуурьтай байгаа бол лазер эмчилгээг хийлгэж болно.

    Үтрээний булчин чангалдаг бусад эмчилгээнээс юугаараа давуу талтай вэ?

    Үтрээний лазер нь ямар нэгэн гаж нөлөөгүй эмчилгээ юм. Өвдөлт мэдрэгдэхгүй тул өвчин намдаагч ашигладаггүй. Мэс ажилбар биш учраас эмчилгээний дараа шууд ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Мөн давхар үтрээний орчин болон чийгшлийг хэвийн хэмжээнд оруулж өгдөг гээд олон давуу талтай.

    Лазер хийлгэснээс үүдэж хожим төрөх, жирэмслэх үед асуудал гарахгүй. Харин хярзан нөхөн сэргээх мэс ажилбар буюу пластик хагалгаа хийлгэсэн тохиолдолд төрөх үед хүндрэл үүсдэг.

    Хориг заалт бий юу?

    Хүнд хэлбэрийн чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин, мөн бэлгийн герпес өвчний сэдрэлийн үед, арьсны архаг үрэвсэлтэй болон жирэмсэн эхэд хийхгүй гэсэн эмнэлгийн заалт бий. Тиймээс үтрээний лазер хийлгэх гэж байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

    Нэг удаа л хийлгэх үү, эсвэл давтан хийлгэх шаардлагатай юу?

    Нэг удаагийн эмчилгээгээр үр дүн мэдрэгдэнэ. Тухайн үйлчлүүлэгчийн үтрээний сулралын байдлаас хамааран 2-3 удаагийн давтан эмчилгээ хийгдэж болдог.

    Тэгэхээр үр дүн нь тодорхой хугацаанд үргэлжилдэг гэсэн үг үү?

    Лазер эмчилгээний үр дүн насан туршид урт хугацаанд хадгалагдана. Гэхдээ жирэмслэх, төрөх, эсвэл нас ахих, жин ихээр нэмэх зэрэг нь эмчилгээний үр дүнд нөлөөлдөг.

    Лазерын дараа эдгэрэхэд хэр их хугацаа шаарддаг вэ? Гам барих хэрэгтэй юу?

    Эмчилгээ ойролцоогоор 30-40 минут үргэлжилдэг. Өвдөлт зовуурьгүй тул дараа нь шууд ажилдаа явж болно. Харин лазер хийлгэснээс хойш долоо хоногийн дотор бэлгийн харьцаанд орох, саунд суух, хүнд хөдөлмөр эрхлэхийг хориглох хэрэгтэй. Хүнд хөдөлмөр гэдэгт фитнессийн туухай өргөх, эрчимтэй хөдөлгөөн хийх зэрэг нь багтана.

    Лазер эмчилгээ хийлгэх гэж байгаа эмэгтэйчүүд ямар бэлтгэл хангасан байвал зохих вэ?

    Мазокийн шинжилгээ, болон эмэгтэйчүүдийн үзлэгт орсон байх шаардлагатай. Хэрвээ шинжилгээнд өөрчлөлттэй гарч, үтрээний үрэвсэлтэй байвал зохих эмчилгээ хийлгэсний дараа лазер эмчилгээнд орно. Мөн сарын тэмдэг ирээд дууссан байх үеийг сонгох нь зүйтэй.

     
    “Гурван гал” эмнэлэг нь хамгийн сүүлийн технологиор бүтээгдсэн, үтрээний лазер эмчилгээний төхөөрөмжийг ашиглаж байна.

    Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо Эх нялхсын урд Гурван Гал эмнэлэг
    Утас: 99114534, 99019865, 70113344

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-15 15:10:50
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-12-15 15:34:46
    Hedeer hideg we
    Зочин - 2016-12-15 16:38:49
    Хийлгэж үзсэн хүн байна уу? Хэр үр дүнтэй байдаг вэ? мэдээлэл хуваалцаач
    Зочин - 2016-12-15 17:00:04
    tanidag hun bn mundag emch shuu
    Зочин - 2016-12-21 18:26:27
    Estoi mundag emch...
    Зочин - 2016-12-28 23:16:37
    cinderela deer 680 gej bsn. edniid 250 gej setgvvl deer bichsen bsn. yagaad iim yalgaatai bgaag medehgvi yum. bi cinderela.d hiilgesen. yur n bol vr dvn mash sain yum bilee. bvh ed es sergetsen yum shg medremj...
    Зочин - 2017-01-22 22:02:22
    Er ni mergejliin emchid ni emnelegt handah ni zuv