• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-10-06 16:47:24
    Уншсан: 17094
    Сэтгэгдэл: 0

    Эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэж байх үеийн секс7363

    Бүсгүйчүүд бид энэ асуултын хариултыг тэр бүр сайн мэддэггүй. Эмчилгээ хийлгээд хэдэн хоногтоо өвчний явц саармагжин зовиур шинж тэмдэг нь багасахад эдгэрлээ гэж ташаа ойлгон бэлгийн харьцаанд ордог. Гэтэл энэ нь маш муу үр дагаварыг дагуулдаг.

    1.  БЗДХ өвчнүүд болох трихомониаз, хламид, заг хүйтэн г.м өвчнүүдийн эмчилгээ хийлгэж байх үед секс хийхэд дахин халдвар авах, халдвар тараах, эмчилгээний үр дүнг бууруулж, архагшуулах гэх сөрөг дагаваруудтай.

    2. Эмэгтэйчүүдийн мөөгөнцөрт өвчин нь антибиотик удаан болон өндөр тунгаар хэрэглэсэн, доороосоо даарах, хэт таргалалт болон чихрийн шижинтэй, биеийн дархлаа суларсан хүмүүст илүү тохиолдоно. Ховор тохиолдолд хамтрагчаас шалтгаална. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийлгэх үед бэлгийн хамтрагч нь тээгч болох учраас дахин халдвар авахгүйн тулд секс хийж болохгүй.

    3. Эмэгтэйчүүдийн үтрээ болон умайн хүзүүний улайлтат үрэвсэлийн үед секс хийхэд эмчилгээний үргэлжлэх хугацаа удааширна.

    Ер нь  эмэгтэйчүүдийн аль ч өвчний үед секс хийхэд өөрт таагүй сэтгэгдэл төрөх, хавдах, хорсох, улайх, таагүй үнэртэй зүйл гарах зэрэг зовиурууд илэрдэг. Зарим бүсгүйчүүд бэлгэвчтэй секс хийж болно гэж боддог. Гэвч энэ нь БЗДХ өвчнүүдээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх арга болохоос эмчилгээнд сөрөг нөлөөгүй гэсэн үг биш юм.

    Иймээс бүсгүйчүүд та бүхэн өөрт ямар нэг зовиур байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.  

    Эх үүсвэр: Etemo.mn
    Фото эх үүсвэр: HMI

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-06 16:47:24
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.