• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2013-06-06 17:02:19
    Уншсан: 20780
    Сэтгэгдэл: 4

    Блуберри Панкейк3676

    Би Гонконгийн кино найруулагч Вонг Кар Вайгийн бүтээлүүдэд үнэхээр дуртай. Түүний найруулсан “My Blueberry Nights” (2007) романсийг гарсан цагаас нь эхлээд өнөөг хүртэл үзсээр уйдаагүй л байна. Киноны гол дүрийн бүсгүй Элизабет (Нора Джонс) дурлалын ядаргаагаа тайлахын тулд нэрстэй бялуу (блуберри пай) амтархан иддэг хэсгийг уншигчид маань санаж буй биз ээ. Шүлс асгарам тэр кадрыг би бодон барин байж амтат бин хийж идсэнээ та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтгэлээ. Ирэх амралтын өдрүүдийг антиоксидантаар дүүрэн, янзын тансаг амттай Нэрстэй Бингээр эхлээрэй бүсгүйчүүд ээ!

    Бэлтгэх зүйлс:

    Тэгш гадаргуутай хайруулын тавга
    Масло
    Бин хайрах хавтгай хутгуур

    Орцонд: (9 ширхэг панкейк)

    • Хагас аяга дээд гурил
    • Хагас аяга II гурил (Алёнкагийн улайн буудайн гурил тун дажгүй болдог)
    • 2 амны том халбага элсэн чихэр
    • 1 жижиг халбага бейкинг паудер (Хэрэв нарийн боов хийх дуртай бол бейкинг паудер нэг хайрцагийг авчихсан нь дээр. Меркури хүнсний зах дээр төрөл төрлөөрөө байгаа. Бейкинг паудерийг агаар орохгүй битүү саванд хийгээд хөргөгчиндөө 6 сар хүртэл хугацаанд хадгалж болдог.)
    • ¼ жижиг халбага нарийн боовны сода
    • Чимх давс
    • 1 ширхэг өндөр тасалгааны хэмд, бага зэрэг хутгаад задалсан
    • 1 аяга цөцгийт сүү (Цөцгийт сүүг хийхдээ: Аяга сүүнд нэг халбага нимбэгний шүүс хийгээд 10 минут байлгана. Үүний дараа хэд сайн хутгаж өгөөд бэлэн болчихно.)
    • 60 грамм масло (Зөөлөн гал дээр хайлуулаад, тасалгааны хэмд хүртэл хөргөсөн байх)

    Хийх заавар:

    1. Том саванд дээд болон хоёрдугаар гурил, элсэн чихэр, бейкинг паудер, хүнсний сода, давс зэргийг нийлүүлж хийгээд сайтар хутгах эсвэл шүүрэн шанагаар шигших хэрэгтэй. Ингэснээр хожим бэлэн болсон зуурмагт элдэв бөөгнөрөл үүсэх нь бага байдаг юм.

    1. Өөр нэг саванд цөцгийт сүү, хайлуулсан масло, өндөг гурваа нэгтгээд сайтар хутгана.
    2. Хуурай гурилтай сав руугаа шингэн зуурмагаа бага багаар хийж, зөөлөн хутгана. Бэлэн болсон зуурмаг өтгөн хэдий ч халбаганаас урсан унаж байх ёстой. (Хэрэв бөөгнөрсөн хэсэг байвал халбаганы араар нунтаглаж задлаарай.)

             

    1. Хайруулын тавгаа зөөлөн гал дээр тавьж халаагаад, маслаар тослоно. Одоо зуурмагаасаа амны том халбагаар нэгийг авч тавгандаа хийгээд, аажуухан бөөрөнхийлж хэлбэрт оруулна. 30 орчим секундын дараа зуурмаг дээр бөөрөнхий бөмбөлгүүд үүсч эхлэх ёстой. (Зураг дээрх шиг)

    1. Панкейкээ эргүүлснийхээ дараа хэт удаан шарах хэрэггүй. Ердөө 10 секунд орчим байхад л хангалттай. Харин панкейкээ хөргөхдөө хавтгай тавган дээр нэг нэгээр тусад нь тавьж хөргөөрэй. Дээр дээрээс нь давхарлаад тавьчихвал наалдаж, шалчийдаг талтай.

     

    Нэрсний сүмсийг хийхэд:

    • 3 аяга хөлдүү эсвэл шинэ нэрс
    • Хагас аяга зөгийн бал орно.

    1. Нэрсээ хүйтэн усаар сайтар угаагаад , хоёр хэсэгт эн тэнцүү хуваана.

    2. Хайруулын тавганд нэрснийхээ талыг хийж, зөгийн балаа нэмээд дунд зэргийн гал дээр 5 минут орчим буцалгана.

     

    3. Нэрсний чанамалаа шүүрэн шанаган дээр шүүж (дор нь томхон сав тавих хэрэгтэй) хальснаас нь салгаад, зөвхөн шүүсийг нь авч үлдэнэ.

    4. Нэрсний чанамалаас гаргаж авсан шүүсээ халуун байгаа дээр нь үлдсэн хэсэг нэрсээ хийгээд сайтар хутгана.

    5. Хамгийн сүүлд панкейкнээсээ гурван ширхэгийг давхарлаж тавиад дээрээс нь бүлээн сүмсээ асгаад идээрэй. Ммм..

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-06-06 17:02:19
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-06-06 17:08:49
    videog ni tabichuul bur yanztai
    Зочин - 2013-06-06 22:54:17
    Cosmo-doo bayrlalaa hiihed amarhan engiin goy hoolnii zuvulguu bn.Bayrlalaa.
    Зочин - 2013-06-07 01:02:59
    baking powder gej yag yu yum be? hoolt yumuu
    Зочин - 2013-06-12 05:16:22
    Backing powder gej bas neg turliin gurlan buteegdehuun huulgugch. Backing sodagaas yalgaatai neg zuil ni uuruu idevhijij, zuurmagiig huulguh chadvartai. Harin backing soda ni nimbeg, zugiin bal geh met isel ihtei buteegdehuund udugduj idevhijdeg yum.