• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-06-17 19:06:29
    Уншсан: 11633
    Сэтгэгдэл: 2

    Тарвасаар хийж болох зуны 10 амттан7196

    Зуны халуунд амны цангаа тайлах хамгийн шилдэг амттан бол тарвас. Шууд зүсээд л идэхийн оронд дараах байдлаар амталж идээрэй.

    1. Тарвасны коктейль

    Тарвасныхаа орой хэсгийг зүсч аваад доторхыг нь авах хэрэгтэй. Үүний дараагаар цоргоо бэлдэж тарвасандаа суулгана. Коктейлио өөрийнхөө хүссэнээр найруулаарай.

    2. Тарвасны хөлдөөмөг

    Хөлдөөмөг гэж бид нэрлэсэн юм шүү. Тарвасаа доторхыг нь аваад элсэн чихэртэй ус бэлтгэж байгаад тарвасаа бага зэргийн лимоны шүүс нэмээд тарвасан дотор хийгээд хөлдөөгөөрэй.

    3. Шарсан тарвас

    Тарвасаа зүсээд бага зэргийн давс хийгээд оливын тосонд нэг талаар нь 2-3 минут орчиж шараарай. Сонирхолтой амттай байна гэдэгт итгэлтэй байна.

    4. Цөцгийтэй тарвас

    Тарвасаа хэрчээд цөцгийнд дүрж идээрэй.

    5. Хэлбэртэй тарвас

    Хүүхдүүдээ өгөхдөө болон коктейльны чимэглэл маягаар ашиглаж болох л юм.

    6. Жимсний цуглуулганы тарвас

    Тарвасны доторхыг аваад төрөл бүрийн жимс зүсэж хийгээрэй.

    7. Мөстэй тарвас

    Тарвасаа шоо дөрвөлжин зүсээд мөстэй хамт уугаарай. Амны цангааг тайлах дээд зэрэглэлийн ундаа болно шүү.

    8. Тарвасан зууш

    Тарвасаа хэлбэр гаргаж зүсээд гаатай хамт байрлуулаарай. Гааны амт тарвастай гайхалтай сайхан зохицно. Үдэшлэгт ирсэн зочдоо дайлахад хамгийн шилдэг зууш байна шүү.

    9. Тарвасан бялуу

    Тарвасыг бялууны хэлбэртэй зүсээд кремээр бүрээд чимэглээрэй. Ингээд л тарвасан бялуу бэлэн болно шүү дээ.

    10. Тарвасан салат

    Тарвасаа жижиг дөрвөлжин хирчээд бяслаг болон бусад өөрийнхаа дуртай амтлагчуудаа хийгээрэй.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-06-17 19:06:29
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-06-18 01:59:02
    TtMKdcool
    Зочин - 2016-08-25 20:44:56
    хйхйх