• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-12-15 15:44:47
    Уншсан: 4623
    Сэтгэгдэл: 0

    20 минутанд хийж амжих амтат макароны жор7521

    Хорьхон минутын дотор амтлаг, чихэрлэг, зөөлөн макарон хийгээрэй. Харахаас л арааны шүлс асгарам сайхан эд байна шүү. Өнөөдөр орой заавал хийгээрэй.

    Орц:

    - 6 ширхэг өндөгний цагаан
    - Чимх давс
    - 400гр сахарын пудр
    - 250гр алмонд гурил (алмонд самрыг бутлаад ашиглаж болно)
    - Хүнсний будаг

    Хийх арга:

    Өндөгний цагаан дээр давс хийгээд  миксерээр хөөсөртөл нь хутгана. Дээрээс нь 1 хоолны халбага, сайтар шигшсэн сахарын пудр  хийж дахин хутга. Дараа нь үлдсэн сахарын пудрын талыг шигшиж хийгээд илүү хурдаар хутгана. Одоо үлдсэн сахарын пудрыг хийгээрэй. Зуурмагтаа алмонд гурилаа нэмж өтгөртөл нь хутгана. Бэлэн болсон зуурмагт хүнсний будаг хийж хутгаарай. Крем шахагч уут ашиглан зуурмагийг дугуй хэлбэртэй шахаж 30 минутын турш хатаана.

    Кремд:

    - 350гр сахарын пудр
    - 240гр масло
    - 1 х.х лимоны хальс
    - 1 х.х чихэргүй нунтаг какао
    - 1 х.х жимсний чанамал
    - 2 х.х өтгөрүүлсэн крем

    Хийх арга: Тасалгааны хэмд гэсгээсэн масло дээр сахарын пудр хийж миксердэнэ. Дээр нь өтгөрүүлсэн крем, жимсний чанамалаа хийж хутгана. Бэлэн болсон кремээ хатсан макарон дээр тавиад, 170 градус халаасан шарах шүүгээнд 14 минут жигнэнэ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-15 15:44:47
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.