• Facebook
  • Twitter
  • Youtube
  • Cosmo Club
  • 2013-03-13 10:38:35
    Уншсан: 36185
    Сэтгэгдэл: 5

    Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрэхгүй3183

    2012 оны байдлаар Хүчирхийллийн Эсрэг Үндэсний  Төвд  нийт 1421 хүн хүчирхийлэлд өртсөний улмаас ханджээ. Үүниий цаана мэдэгдээгүй өнгөрөх олон тохиолдол бий гэх.  Тиймдээ ч Cosmo олны танил эрчүүдтэй дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хатуу зогсож байна. Cosmo бүсгүй минь бидэнтэй нэгдээрэй!

    Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин: Хайрлаж чаддаг эр хүний зүрх гар зангидахыг зөвшөөрдөггүй

    i am a real man, хүчирхийлэл

    “Цагдаагийн байгууллагыг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт ажиллах тал дээр тусгайлан бэлдэх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн цагдаагийн байгууллага гэр бүлийн асуудлаас зугтааж, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн байдалтайгаар хандаж байна. Тэгэхээр ганц хууль биш тусгай боловсон хүчин, ажлын арга барил, шинэ соёл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт бидэнд хэрэгтэй байна.”

    Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар: Би эмэгтэй хүнтэй нударгаар биш ухаанаараа харьцдаг

    i am a real man, хүчирхийлэл

    “Эмэгтэй хүмүүст хүч хэрэглэж байгаа эр хүнийг хараад маш ихээр эмзэглэдэг. Учир нь энэ дэлхийд эмэгтэйчүүд байхгүй байсан бол хүн гэдэг амьтан бий болж, эхээс мэндлэхгүй байсан. Тийм болохоор эмэгтэй хүн бүрийг өөрийнхөө ээж, эгч, дүү шигээ хүндэлж, хайрлаж яваасай гэж боддог.”

    Дуучин Н.Наранбаатар: Амжилтад хүрсэн эрчүүдийн ард үргэлж эмэгтэй хүн байдаг.

    i am a real man, хүчирхийлэл

    “Эмэгтэй хүн бол бидний амьд яваагийн учир утга. Тэд үргэлж биднийг хайрлаж, халамжилж байдаг. Тийм болохоор бурхнаас заяасан энэ том бэлгийг үгүй хийж, гар хүрэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.”

    Жүжигчин П.Баттөр: Хэлсэн амандаа хүрдэггүй эр хүн эмэгтэй хүнийг гомдоодог.

    i am a real man, хүчирхийлэл

    “Би нэг өдөр гудамжинд явж байтал нэг халамцуу нөхөр найз бүсгүйгээ олны нүдэн дээр зодож байхыг хараад салгах гээд очтол өнөөх бүсгүй нь цүнхээрээ намайг цохиод авсан. Би тэр үед үнэхээр шоконд орсон. Аягүй бол гэртээ очоод зодно гэж айснаас болж, надад гар хүрсэн байх л даа.  Ийм төрлийн эрчүүдийн тархинд нь маслаад байгаа  утсыг нь холбож, лент наачихвал зүгээр шүү.”

    2012 оны байдлаар МУ-ын хэмжээнд 381 эмэгтэй хорих ял эдэлж байгаагийн 62 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсны улмаас ойр дотныхоо хүнийхээ амь насыг хохироожээ.

    Фото эх үүсвэр: Mongolphoto.mn

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-03-13 10:38:35
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-03-13 11:06:59
    ESTOI MYNDAG ERCHUUD BNAA BAYR HURGIE AMJILT HUSIE BUH ERCHUUD TA NAR SHIG BGAASAI
    Зочин - 2013-03-13 11:31:36
    temvvjin said ymar goy helee we neeree l hairlaj chaddag er hvnii zvrh gar zangidhiig zuwshuuruhgv shvvvvv
    Зочин - 2013-03-17 14:29:32
    таалагдлаа
    Зочин - 2013-03-17 14:33:08
    эр хүн та нар шиг байвал монголын бүх хүүхнүүд инээд хөөрөөр дүүрэн байх болно Зарим нь ч гэсэн ийм байгаад баярлаж байна Өөр оногдсон эмэгтэйгээ хайрлаж яваарай
    Зочин - 2013-03-17 14:35:20
    айл бүрд эр хүний дарамт байгааг би үргэлж мэдэрдэг.Ичээд цагдаад хандаж чаддаггүй Хүчирхийлэл газар авч байгааг төр засаг маань мэддэг гэж үү