• Facebook
  • Twitter
  • Youtube
  • Cosmo Club
  • 2013-05-29 15:25:05
    Уншсан: 33420
    Сэтгэгдэл: 16

    Cosmo Club-т тавтай морил3644

    Хавар болж модод нахиалахтай зэрэгцэн Cosmo Club маань ч энэ хавраар анхны үндэс мөчрөө соёолуулж 2013 оны 5-р сарын 11-ний өдөр анхны уулзалтаа хийлээ. Cosmo Club нь дуу хоолойгоо нэгтгэн, эмэгтэйчүүд болон нийгэмд үйлчлэх зорилготой, амьдралынхаа бүхий л талбарт амжилт гаргах эрмэлзлэлтэй лидер бүсгүйчүүдийн сайн дурын бүлэг юм.  Сар бүрийн эхний долоо хоногт Cosmo Club-ынхан уулзах тул дараагийн уулзалтад чамтай уулзана гэдэгт итгэж байна.  

    Энэ зорилгын хүрээнд Клубын анхны уулзалтаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ туслая гэсэн эрмэлзэлтэйгээр мэдлэг чадвараа зориулж байгаа залуусын төлөөлөл болох “Эрүүл үрс Гэрэлт Ирээдүй”  ТББ-ын 2013-2014 онд хэрэгжүүлж буй төслийг дэмжин ажиллахаар болсон билээ.

    Анхны уулзалтад хүрэлцэн ирсэн гишүүд маань Cosmo Club дотроо Fitness&Health, Fashion&Beauty, Relationship, Art&Cultural, Cooking, Career гэсэн 6 хороодод хуваагдан, тус тусын онцлогтой үйл ажиллагаа явуулах саналыг дэмжиж өөрсдийн сонирхсон  хорооддоо хуваагдаад амжсан.  Хороо болгон клубын бусад гишүүддээ чаддаг, мэддэг зүйлээ хуваалцаж,  уулзалт бүрийг хөгжилтэй, үр өгөөжтэй зохион байгуулахаар болсон. Амьдралын шинэ хэв маяг, мэдээлэл, шинэ орчин, урам өгөх олон сонирхолтой үр дүнтэй үйл ажиллагааг Cosmo club төлөвлөж байгаа бөгөөд 6-р сарын 8-нд хоёр дахь уулзалтыг товлоод байна.


    9-р сарын Cover бүсгүй Э.Ганболор Cosmo Club-ын хүндтэй зочдын нэг байв. 

     


    Өөр салбарт ажилладаг ч нэгнээсээ сурах зүйл их шүү.


    Lunch Time: Их ажлын ард гарсан гишүүд маань цай уунгаа бусад бүсгүйчүүдтэйгээ танилцлаа.


    Sweetmotion хамтлагийн дуучин Г.Сүндрээ, Э.Ганболор, Sweetkitchen группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн, Cosmopolitan сэтгүүлийн Beauty Editor Г.Мандхай, Hair dresser Н.Амаржаргал


    Sweetkitchen группийн Б.Тэмүлүн Cosmo Club-ын гишүүн бүсгүйчүүддээ амтат сарнайн баглаан бялууг барилаа.

    Амжилт өөд тэмүүлж яваа Cosmo бүсгүйчүүдийн эгнээнд чи ч гэсэн нэгдэж болно шүү.

    Фото эх үүсвэр: Mongolphoto.mn

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-05-29 15:25:05
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-05-29 16:00:22
    amjilt busguichuudee
    Зочин - 2013-05-29 16:14:00
    hiisen buteesen ymgui ingej mungu irj uulzalt zohioj yaadag bnaa?! Enenii orond huuhdiin asramjiin gazar hogshuudiin asrah gazar ochood neg udriig unguruuwul ih buyan bolno bhda
    Зочин - 2013-05-29 16:31:39
    харин тэхх хэдэн мөнгөтэй нээх гоёсон гангалсан хүүхнүүдийн л цугларалт байна шдээ. Эд нар монголын зовж зүдэрч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдэд туслаж чадахгүй ээ харах царайны.
    Зочин - 2013-05-29 16:31:45
    Yasan ontsgui darsan zuragnuud ve. Esvel ene humuusiin bj bga n l ene yumu??Nuurnii budag, yalanguya pudr ntr bol avah ym alga shu!
    Зочин - 2013-05-29 16:32:17
    Ваув Юмжир. Их сонирхолтой бүсгүй санагддийн капкейк ч бүр алдрын оргилд хүрлээ л дээ кккк
    Зочин - 2013-05-29 17:51:59
    Ineedtei ym. chaavasdaa. hulhi irmuun, hulhi huuhnuud
    Зочин - 2013-05-29 18:00:44
    Jhn ur buteelgui uulzalt um shgeee
    Зочин - 2013-05-29 18:46:20
    yu hiisen yu hiih gej bgaag n ch medehgui bur neg ataarhahaas uur yum medehgui l humuus baih yumdaa
    Зочин - 2013-05-30 11:27:57
    ХИЙХ ЗҮЙЛС ИХТЭЙ САЙХАН КЛУБ БАЙНА. АМЖИЛТ БҮСГҮЙЧҮҮДЭЭ::..АТААРХАЛ АМЖИЛТЫН ЭХ ШҮҮ!!! БҮҮ ТООГООРОЙ!!!
    Зочин - 2013-05-30 18:52:20
    Nadad bol taalagdlaa.Daraagiin uulzaltiin hni talaar delgerngui medeelel olvol zaaval ochij uznee : )
    Зочин - 2013-05-31 20:40:40
    Ene shuumjilj bgaa humuus yamar unen helwee, mongold chadwaraaraa bish tsarai mungutei l bol mundag boltson bna doo, iim bhad uls yaj hugjinu uu!!!!!! Saihan huuhen ch alga daa
    Зочин - 2013-06-03 15:57:58
    Ene uulzaltiin zorilgo ni oilgomjgui. YagaadCosmo Club baiguulagdsan,tsaashdaa yax geed bgaa ni oilgomjgui, todorxoigui yum. Deer xelsen xunii xeldegtei sanal niilj bn. Yostoi l xairan mongo, tsag ursen l ajil bolood bgaamuudaa. Uuniigee jooxon ur duntei, tsar xureetei, zorilgotoi, todorxoi, il tod bolgox xeregtei bxaa.
    Зочин - 2013-06-04 18:19:09
    yag yu hiij gej yah gej uulzaad heden bieniigee haraad suutsan huuhnuud we? neg l gangalsan idej uusan humuus l bnashd
    Зочин - 2013-06-06 18:02:45
    Hi cosmogiin busguichuudee ta nart amjilt husiy club-t yaj negdeh be?
    Зочин - 2013-06-06 18:04:23
    Gol ni yarij bga zuilee geregjuulvel humuust hurne shuu
    ukruush - 2014-02-27 19:51:17
    Shan setgegdel turjinu. Gehdee yaj uulzalt zohion baiguulaltand ni oroltsoh ve?