• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2016-12-20 16:49:42
    Уншсан: 6181
    Сэтгэгдэл: 0

    Үрчлээний эсрэг тэмцэл7531

    Үрчлээ тогтсон хойно арчлах нь хамгийн буруу арга. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол нас ахих тусам үрчлээ нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс гэрийн нөхцөлд хэрэглэж болох маскуудыг санал болгохоор шийдлээ.

    Нүдний хөх туяа арилгах маск

     

    Төмсний маск:

    Арилгасан төмсөө үрж, марланд ороогоод 15-20 минут нүдэндээ тавь. Хэрэв нүдний чинь доор уутанцар үүссэн бол мөн адил төмсөө үрээд, 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй холино. Дараа нь бэлтгэсэн зутангаа хоёр тусдаа сальфетка дээр түрхээд 20 минутын хугацаатайгаар нүдэндээ тавина.

    Луувангийн маск:

    Арилгасан луувангаа зутан болтол үрээд марлан дээр түрхээд нүдэндээ тавь. 15 минутын дараа нүдээ хүйтэн цайгаар угаана.

     

    Цөцгий:

    Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа өрөөний температуртай адил цайгаар угаавал маш сайн үр дүн үзүүлдэг.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-20 16:49:42
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.