• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-08-25 11:21:03
    Уншсан: 12783
    Сэтгэгдэл: 0

    Азын энергийн хувьд хэн нь илүү хүчтэй байв7263

    МУГТ Г.Мандахнаран Риогийн олимпт чөлөөт бөхийн 65 кг жинд хүрэл медалийн төлөө Укбекийн бөхтэй барилдаж харамсалтай байдлаар ялагдсан. Г.Мандахнаран болон Ихтиёр Наврузов ЯПОН зурхайд энергийн хувьд хэрхэн таарч байсныг тайлбарлажээ.

    Г. Мандахнаран 1986 оны 5-р сарын 11-нд төрсөн УС ОД (+). Түүний хувьд 2016 он ДАХИН ЭХЛЭХ, азын үүд дахин нээгдэх жил. Тэр дундаа 8-р сар мөн ДАХИН ЭХЛЭХ гээд сайхан тохироо бүгд бүрдсэн байв уу гэлтэй.

    Харин түүний өрсөлдөгч Ихтиёр Наврузов, 1989 оны 7-р сарын 5-нд төрсөн ШОРОО ОД (-). Түүний хувьд 2016 он САНХҮҮ буюу 12 жилд ганц тохиох мөнгө, санхүүгийн их азтай жил. Гайхалтай нь Шороо од (-)-ны 8-р сар мөн САНХҮҮ.

    Эндээс дүгнэхэд азын үүд нь нээгдэж байсан Мандахнарангаас Наврузовын азын энерги, тэр дундаа санхүүгийн аз нь илүү байж таарсан бололтой.

    Япон зурхай нь эрт дээр үеэс Хятадын хаад өөрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ашиглаж байсан зурхай, мэргэ төлгийг багтаасан Тооны ухаанд тулгуурладаг. Мөн хүний төрсөн он, сар, өдрөөр түүний төрснөөс насан эцэслэх хүртэлх бүхий л хугацааны хувь төөргийг урьдчилан төлөглөж чаддаг онцлогтой.

    Хэрвээ чи өөрийн азын тоог гаргаж, Япон зурхайгаар жилийн энергиэ үзэхийг хүсвэл ЯПОН ЗУРХАЙ фейсбүүк хуудсанд зочилно уу?

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-08-25 11:21:03
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.