• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-09-01 12:23:40
    Уншсан: 13458
    Сэтгэгдэл: 1

    9-р сард төрөгсдийн зурхай7280

    Хэдийгээр ордны зурхай байдаг ч хүмүүс зөвхөн ордоор биш орд дотроо бас төрсөн өдрөөрөө ялгаатай байдаг. 9-р сард төрөгсдийн төрсөн өдрүүдээр нь ямар зан төрхтэй байдаг тухай эндээс уншаарай.

    9 сарын 1,2

    Энэ охиныхон сэхээтэн оюун ухаан сайтай хүмүүс байдаг. Тэд эрдэмд тэмүүлж урлагт тааламжтай байдаг. Ихэнх нь уран сайхны сэтгэмжтэй байдаг. Бүх талын мэдлэгтэй боловсролтой хүмүүс байдаг. Оюуны цар хүрээ ихтэй охиныхон өөрийн санаа бодлоо ойлгомжтой лавтай ул үндэстэй илэрхийлж чаддаг. Өөрийн ажилч хичээнгүй зан авьяасаараа эрх мэдэл мөнгө баялагт хүрч чаддаг. Тэр нэр хүндтэй тусч өгөөмөр хүмүүс. Түргэн гомддог нь тэдний сул талын нэг. Тэднийг магтах бахархах нь тэдэнд баяр баясгалан өгдөг. Санаандаа хүрээгүй бол тэд нар уур уцаартай догшин болдог тэд унасан ч дахин босох чадвартай. Ер нь энэ охиныхон маш их сэтгэл татам сэргэлэн хүмүүс өөрийн хувийн амьдралаа өөрсдөө аваад явах чадвартай. Амьдрал нь урт удаан үр бүтээл арвин байдаг ч аз жаргалтай байх нь ховор байдаг.

    9 сарын 3-12

    Энэ охиныхон хамгийн эрүүл ухаантай хүмүүс . Тэд төрөлхийн шүүмжлэгч багш худалдаачин, нягтлан бодогч ер нь нарийн нягт нямбай бүхнийг хийж чадах хүмүүс. Тэдний амьдралд туслах зүйл нь “хүйтэн” толгой. Мөнхийн саруул ухаан, мөн зальхай гярхай зан нь юм. Тэдэнд хөнгөмсөг хийсвэр зан огт байхгүй. Тэд нар заавар тушаал хуулийг ягштал мөрдөгчид юм. Тэд ямар ч юманд үүнийгээ хадгалж чаддаг. Бүх юмаа урьдын төлөвлөсөн бодсоноороо хийдэг. Маргаан хэрүүлд ямагт ул мөртэй үндэслэлтэй юмыг гаргаж ирдэг. Энэ байдлаасаа болж тэд хүнтэй таарамж муутай байдаг. тэдэнд уян хатан байдал дутагддаг. Гэр бүлдээ үнэнч байдаг.

    9 сарын 13-22

    Энэ охиныхон гүн ухаантай тооцоотой шүүмжлэгчид, философи сэтгэхүйтэй хүмүүс. Юуны өмнө тэд учир утгатай , саруул гэгээн үзэл, амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэд саруул ухаан тооцоотой байдгаараа санхүү тооцоолон бодох төлөвлөгөөтэй газар өндөр амжилтанд хүрдэг. Тэд эрдэмтэд багш эдийн засагчид улс төрчид болдог. Нөхөрлөл нь тэдний хувьд өөрсдийнх нь ашигт тохирох ёстой. Гомдоосон хүнээ огт мартдаггүй . тэд төрөлхийн юмыг санадаг. Хариугаа авдаг улс . Хувийн амьдралдаа тэд нэг их баяр хөөр жаргалыг эрдэггүй. Тэд өөрсдөө ааш муутай тэгээд ч ойр дотныхноосоо их юм шаарддаг.

    Өөрийн дотоод сэтгэлдээ ихийг хадгалж чаддаг. Гадагш гаргах дургүй хүмүүс.

    9-р сарын 23

    Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгүй хүмүүс . Ажил дээр нь энэ хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг. Тэд ажилч хичээнгүй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хүнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггүй . Гэрлэхээсээ өмнө огт хүнтэй харьцаагүй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчүүд энэ ордноос төрдөг гэж статистк тооцоонд байдаг.

    9 сарын 24-10-р сарын 3

    Хөнгөн хөгжилтэй зантай. Тэд хөгжим бүжиг, ямар нэгэн үзвэр очих дуртай. Гэвч эд нар тийм ч амар хүмүүс биш юм. Нэлээн адайр ааштай, ууртай. Нэг талаас тэд хөгжилтэй хөнгөн, сайхан зантай хүмүүс. Нөгөө талаас хөнгөмсөг хийсвэр хүмүүс юм. Тэд нар өөрийн сул талыг ашиглан сайхан санаатай хүний дүр үзүүлж чаддаг. Угийн хойрго учир хурц асуудлын буланг зөв тойрч сурсан байдаг. Тухтай гэр орон гял цал зүйлс нь тэдний хамгийн эрхэмлэх зүйл. Эрт гэрлэдэг. Тэд аль болох баян чинээлэг хүнийг сонгодог. Гадны өнгө зүсийг мөн их хардаг. Тэд өөрсдийн хүслийн боол болох нь ховор биш, учир нь тэд залхуу, удаан хөдөлгөөнтэй ааштай юм. Гэвч тун ухаалаг бодолтой төдийгүй аливаа цаг нь тулсан асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай хүмүүс билээ.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-01 12:23:40
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-10-20 18:19:34
    иохо