• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-11-18 15:52:51
    Уншсан: 5692
    Сэтгэгдэл: 0

    Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой кинонууд7456

    Гэр бүлээрээ үзэж болох кинонууд санал болгоё. Магадгүй эдгээр кинонуудаас хайрттайгаа, хүүхэдтэйгээ харьцахдаа алддаг алдаануудаа, хэрэгжүүлж болох аятайхан санаанууд ч олж болох юм.

    Миний хүү

    Энэ кинонд наанаа хөгжилтэй, инээмсэглэсэн нэгэн байх ч түүний ард хичнээн их гуниг нуугдаж байгааг таашгүй гэдгийг харуулна. Хүүгийн гэнэн, илэн далангүй байдал нь Хью Грантагийн амиа хичээсэн, өөдгүй байдлыг хэрхэн эвдэж, бие биенээ нөхөж байгаа тухай үзүүлнэ.

    Адамсын гэр бүлийхэн

    Маш өвөрмөц шийдэл бүхий, харахад хүртэл жишүүдэс хүрмээр ч юм шиг санагдана. Гэхдээ Адамсын гэр бүлийнхний хайр дурлал, үнэнч байдал, бие биенээ гэх нь энгийн хүмүүсээс хэдэн хувь илүү.

    It's Complicated

    Хүмүүс 50 нас хүрэхээрээ буурь суух хэрэгтэй гэж боддог бол энэ киног үзэж, өөрийн бодлоо өөрчил.

    Үүлэн дээрх зугаалга

    Жинхнээсээ дэлхийг юу аварч чадна гээч? Гоо сайхан, хайр, бас яг энэ кино шиг кинонууд. Зүгээр л үз.

    Үүнээс илүү сайхан байхгүй

    Өөрсдийнхөө амьдралд ямар ч шинэ хүн оруулдаггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. Гэхдээ тэдэнд ч гэсэн харилцаа хэрэгтэй байдаг. Шинэ харилцаа эхлүүлснээр тэд хэрхэн өөрчлөгдөж байгааг олж хараарай.

    Крамер, Крамерын эсрэг

    Насанд хүрэгчид ба өсвөр насныханд маш чухал нөлөө үзүүлэх кино. Учир нь ирээдүйд гэр бүл болоод үүсэх олон асуудлуудыг үзүүлж, сургамж болох олон тохиолдлууд гарна.

    Чиний, миний, бидний

    Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан кино. Энгийн нэг кино шиг хэрнээ олон жижиг “час” хийсэн дүрүүд, тохиолдлуудтай, үйл явдлууд гарах болно.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-18 15:52:51
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.