• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-05-20 16:52:34
    Уншсан: 14825
    Сэтгэгдэл: 1

    Зуныг ашиглаж өөрийгөө хөгжүүл7135

    Ихэнхи компаниудын хувьд зун “амар амгалангийн” цаг үе байдаг. Захиралууд амраад явчихсан, хийх ажил ховордоно, ер нь ажил ч хийхээс “залхуу” хүрч Facebook-ээр аялаж зун амарч байгаа найз нартаа атаархан зураг дээр нь like даран сууна. Бусад нь амарч сууж болно чи харин энэ үеийг ашиглаад өөрийгөө хөгжүүлээрэй.

    Гадаад хэл сур.
    Хэрэв анзаарсан бол зун цагаар ихэнхи гадаад хэл сургалтын төвүүд үнэ хямд, эрчимжүүлсэн сургалтууд санал болгодог. Орой нь сургалтанд явчихаад ажил дээрээ зав чөлөөгөөрөө гэрийн даалгавараа хийгээд сууж байвал зүгээр биш гэж үү? Мэдээж ажлаа хөсөрдүүлж болохгүй.

    Мэргэжлийн уран зохиол унш.
    Ажлынхаа дараа мэргэжлийн ном уншаад суугаад баймааргүй санагддаг гэдэгтэй ихэнхи бүсгүйчүүд санал нэгдэх байх. Мэдээж орой нь амарч, найзуудтайгаа задгай pub-д суумаар санагдана шүү дээ. Тэгээд ч гэртээ амарч байсан нь дээр. Харин офисс дээрээ цайны цагаараа ч юм уу мэргэжлийн ном уншихад чинь хэн ч саад болохгүй. Яагаад гэвэл тал оффис тэртэй тэргүй амарч байгаа шүү дээ.

    Логик дасгалууд хий. 
    Нэгэн төрлийн зүйл өдөр тутам хийгээд байхаар тархи чинь үүнд дасдаг. Тиймээс тархиныхаа “үрчгэрүүдийг” сэргээж, жаал дасгал хийх хэрэгтэй. Жишээ нь судоку...  

    Өөрийгөө болон бусдыг баярлуул.
    Хэдий гадаа сэрүүн байгаа ч гэсэн халуун өдрүүдээр өөртөө коктейль хийж уу. Хоолны мэргэжилтэнгүүд хавар витамины дутагдалд орохгүйн тулд зун өдөр бүр 1 кг жимс, жимсгэнэ ид гэж зөвлөдөг. Мэдээж ийм хэмжээний жимс идэх нь чамд турахад чинь ч туслана. Тиймээс чамд нэгэн жимсний коктейлийн жорыг танилцуулж байна. Зарим өдөр өдрийн хоолны оронд хэрэглэвэл зүгээр шүү дээ. Уламжлал болгоод дадчихвал бүүр ч гайхалтай.

    Жимсний смузи бэлтгэх жор:
    · 3 ш гадил,
    · 2 атга дуртай жимсээ сонго,
    · 300 мл жүржийн шүүс.

    Бүгдийг нь блендерт хийж хутгана, коктейлээ гааны навч, жимсээрээ чимэглээрэй. Өрөөний хүүхэн чинь баяртай байх болно.

    Намарт бэлтгэ.
    Амралтын улирал дуусч ажил ч ундрана шүү дээ. Тиймээс намар ажилдаа түүртэхгүйн тулд өдөр тутмын урсгал ажлуудаа цэгцэл. Мөн ажлын ширээ, компьютерээ ч цэвэрлэ, хэрэггүй зүйлсийг устга.  

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-05-20 16:52:34
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-05-24 23:37:26
    TtMKdnice