• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-01-21 16:21:28
    Уншсан: 19891
    Сэтгэгдэл: 2

    Мөрөөдөл биелдэг гэдгийг батлах түүхүүд6844

    49 настайдаа модель болж, 60 настайдаа мэргэжлийн тамирчин болох мөрөөдлөө биелүүлж чадсан хүчирхэг түүхүүдийг уншаарай.

    Cindy 49 настайдаа модель болох мөрөөдлөө биелүүлжээ

    Cindy нэг л өдөр цагаан үсээ будахаа болихоор шийджээ. Түүний тас хар үс нь өдрөөс өдөрт цагаарч нэг л мэдэхэд тэр цасан цагаан үстэй болов. Багаасаа л модель болохыг хүсдэг байсан ч энэ ертөнц рүү нэг ч удаа өнгийж үзээгүй бүсгүйг Dolce&Gabbannа-гийн менежер олж харснаар түүний мөрөөдөл 49 настайд нь биелсэн байна.

    Хамтдаа илүүдэл жингээ хассан хос

    Залуу хосууд болох Justin, Laurent Shelton нар амьдралын буруу хэвшлээсээ нэг мөсөн татгалзаж жил хагасын дотор өөрсдийгөө бүрэн өөрчилж чаджээ. Justin анх 204кг байсан бөгөөд 113кг, Laurent 154кг-аас 74кг болтлоо жингээ хассан байна. Шантрах үедээ бие биедээ сэтгэлийн дэм өгч, хайрын хүчээр хамтдаа бүхнийг даван туулж чаджээ.

    Sania тэтгэвэртээ гараад замын унаагаар 40 орноор аялжээ

    Sania Sagitova 55 насандаа тэтгэвэрт гарсан бөгөөд гэртээ зүгээр суухыг хүсээгүй гэнэ. Тэр дэлхийг тойрон аялах мөрөөдлөө биелүүлэхээр нэг л өдөр үүргэвчээ үүрээд замын унаа дамжин суусаар дэлхийн 40 орноор аялжээ.

    Мэргэжлийн тамирчин болох мөрөөдөл биелсэн нь

    Evgenia Stepanova 60 настайдаа мэргэжлийн тамирчин болохыг хүсчээ. Тэрээр усанд сэлэлтийн сургалтанд явж, маш эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн байна. Гэвч түүний хүүхдүүд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн түүний бэлтгэлийг эсэргүүцсэн ч ач охин Katya нь эмээгийнхээ санхүүгийн талын асуудлыг шийдэхэд нь тусалжээ. Evgenia Европ тивийн усанд сэлэлтийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байранд орсон байна.

    Чи зогсолтгүй мөрөөдөж, хамгийн гол нь мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал бүхнийг хийж бүтээж чадна гэдэгтээ итгээрэй.  

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-01-21 16:21:28
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-01-22 12:31:04
    TtMKdnice
    Зочин - 2016-05-05 19:47:53
    goe bn xvchtei