• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-01-18 18:25:47
    Уншсан: 20781
    Сэтгэгдэл: 2

    Сэтгэл хөдөлгөм сайхан хайрын түүхүүд6832

     -Би мартамхай өвчин буюу Альцгеймерийн өвчтэй нэгэн өвөөг эмчилдэг байлаа.Түүний өвчин их хүндэрсэн болохоор тэр хэдхэн минутын өмнө хэлсэн үгээ, өөрийнхөө нэрийг хүртэл мартаж орхидог байлаа. Гэтэл хайр гэж агуу зүйл болохыг баталж, тэр эхнэртэйгээ өглөө бүр уулзахдаа “Сайн уу миний үзэсгэлэнт Кэти” хэмээн хэлдэг байж билээ.

    -Нэгэн бяцхан охинд О бүлгийн цус хэрэгтэй болсон юм. Гэтэл зөвхөн түүний хоёр ихэр дүүгийн нэг нь О бүлгийн цустай байж таарлаа. Тиймээс би ихрийн өрөөсөн хүүд үхэл амьдралын талаар нэлээд тайлбарлаад цусаа өгөх талаар хэлэв. Гэтэл тэр сонсч сууж байснаа эцэг эхдээ “Баяртай” хэмээн хэлж, салах ёс гүйцэтгэв. Хүмүүс яагаад ингэж байгааг нь гайхан асуухад тэр “Тэгээд одоо би үхнэ биз дээ?” хэмээн хэлсэн юм. Хүү эгчийнх нь амийг өөрийнх нь амиар солих л юм боджээ. Тэгээд бид эгч дүүсийн хайр ямар сэтгэл хөдлөм байгаа талаар удтал бодож билээ. Тэд одоо хоёулаа эсэн мэнд сайхан амьдарч байгаад нь бурхандаа талархая.

     -Өнөөдөр найман настай хүү маань намайг чангаас чанга гэгч нь тэврээд “Ээж ээ, та бол энэ дэлхийн хамгийн, бүүр хамгийн сайн ээж шүү” хэмээн хэлэхэд нь “Хүү минь чи яаж мэдэж байгаа юм вэ? Чи энэ дэлхийн бүхий л ээжүүдийг мэдэхгүй шүү дээ” хэмээн инээхэд хүү минь “Мэднэ ээ ээж ээ, та бол миний дэлхий” хэмээн хэлээд бүүр чанга тэвэрч билээ.

     -Миний хайртай нохой 21 настай. Нохойны хувьд энэ бол маш өндөр нас учраас тэрээр бараг л явдаггүй, хараа муутай, хуцах ч тэнхэлгүй болчхоод байхдаа намайг өрөөнийнх нь хажуугаар өнгөрөхөд сүүлээ хөдөлгөн эзэнтэйгээ мэндлэхээ мартдаггүй үнэнч амьтан байж билээ.

     -Өнөөдөр бидний гэрлэсний 10 жилийн ойн өдөр, яг энэ үеэр бид хоёул ажилтай байж таарлаа. Тиймээс бие биедээ бэлэг ч бэлдэж амжсангүй. Харин өглөө намайг сэрэхэд тэр минь босчихсон намайг дагуулан шатаар уруудлаа. Гэтэл өрөөг минь зэрлэг цэцэгсээр дүүргэн чимсэн байсан юм . Мөнгө их зүйлийг шийддэг ч хүнд сэтгэл байвал юугаар ч гэсэн хайртай хүнийгээ баярлуулж болох юм шүү.

     - Миний аав бол ээжийг маань байнга инээлгэдэг бас миний дунд сургуулийн хөл бөмбөгийн тэмцээнийг хэзээ ч таслаж байгаагүй ийм л сайн хүн.

    Нэг удаа би аавынхаа гражнаас юм хайж байгаад түүний багаж хэрэгслийн савнаас хуйлсан маш хуучны цаас олсон юм. Тэр цаасан дээр аав минь өөрийн гараараа бичсэн тэмдэглэл байлаа. Бичсэн цаг хугацаа нь яг намайг төрөхөөс сарын өмнөх зүйл байлаа.

    “Би одоо 18 настай, архинд орсон, коллежоосоо хөөгдсөн, машины хулгай болон танхайн хэрэг үйлдсэн гэсэн цагдаагийн тодорхойлолттой” хэмээн ихэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн бичсэн байсан бол дараагийн сард нь аав маань “Би одоо өсвөр насны аав ч гэсэн өөрийн бяцхан охинд зөв үлгэр дуурайлал үзүүлэхээ амлаж байна. Би эргэж бүтэхгүй хүн байхыг хүсэхгүй” хэмээн дуусгасан байж билээ. Тиймээ миний аав үнэхээр хэлсэндээ хүрч чадсан.Тэр миний зөв зүйлийн үлгэр дуурайлал болж өөрийгөө өөрчилж чадсан гайхалтай хүн гэдгийг би тэр үед ойлгосон юм.

    -Өвөөгөө машиндаа суулгаад явж байтал тэр гэнэт “Хүү минь, хурдан эргээрэй. Эмээд чинь өгөх цэцгээ мартсан байна” гэлээ тэгэхээр нь би булан тойроод цэцэгийн дэлгүүрээс авч өгье гэв. Өнөөдөр эмээд цэцэг өгөхөөр ямар нэг тэмдэглэлт онцгой зүйл болоо юу гэхэд тэрээр “Өнөөдөр ямар ч тийм онцгой зүйл болоогүй. Гэхдээ өдөр болгон онцгой гэдгийг хүү минь санаж яв. Цэцэг эмээд чинь инээмсэглэл бэлэглэдэг учраас би түүнд өгөх дуртай” гэсэн юм.

    -Би өнөөдөр олон жилийн өмнөх амиа хорлолтынхоо захиаг уншиж сууна. Тэр үед би яг захиагаа бичиж дуусаад 2 мин л өнгөрч байсан тэр үед найз охин маань Би жирэмсэн гэж хаалганы цаанаас хэлснээр миний амьдралыг аварсан юм.

    Тэр үг миний амьдралыг бүхэлд нь өөрчилж би амьдрах утга учиртай болсон юм. Одоо миний охин 15 настай мөн би 2 хүүхэд азтай аав. Мөн 15 жилийн аз жаргалтай гэрлэлт болон халамжит ханьтай. Надад амьдрах болон хайрлах боломжийг олгосон эхнэртээ би маш их өртэй хүн. Өрөө би насан туршдаа түүндээ төлөх учиртай. Тиймээ, би амьдралд хэтэрхий их хайртай.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-01-18 18:25:47
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-04-27 18:38:17
    ЭНЭ ЧИНЬ Л АМЬДРАЛ ШҮҮ ДЭЭ АМЬДРАЛ САЙХААН АМЬДРАХ БҮР Ч САЙХААН ГЭЖ...
    Зочин - 2016-09-14 11:39:32
    Амьдрал хамгийн агуу, байнга ундран оргилж байдаг усан оргилуур юм.Надад зовлон бэрхшээл тохиолдох болгонд цаана нь билэг байгаа гэж боддог.Аз жаргалын нууц нь агуу тэвчээр, уучлал байдаг гэдгийг би саяхан ойлглсон.Мөн аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандан,эерэг бодол санаатай байх нь таны, миний амьдралыг улам ихээр гэрэлтүүлэх болно.Ханьтайгаа маргалдах, туних нь хүний амьралын хамгийн том аз жаргал.Баяр баясал гэрэлтүүлэгч нь бяцхан үрс нь гэж би боддог.Хамгийн агуу нь тэвчээр, уучлал хоёр юм.