• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-01-06 14:39:48
    Уншсан: 24176
    Сэтгэгдэл: 1

    Хүмүүжил..... 6785

    Еврейчүүд энэ хорвоогийн хамгийн ухаантай хүмүүс үү? Энэ асуултанд би хариу хэлж мэдэхгүй. Гэхдээ тэднийг маш их хүмүүжилтэй хүмүүс гэдгийг л хэлж чадна. Еврей хүмүүс хүүхдийнхээ хүмүүжилд их анхаарал хандуулдаг гэдгийг сонсож л байсан.

    Тэд юун түрүүнд бурхан шашныхаа ном сударыг зааж цээжлүүлдэг байна. Хүүхдүүдээ бурханаас эмээх хүмүүжлээр хүмүүжүүлнэ гэдэг бол эцэг эхээ хүндлэх, ахмад настан, өнчин өрөөсөн, бэлэвсэн эмэгтэйчүүдийг асран халамжлах, ядууст өрөвч энэрэнгүй хандах зэрэг хүн ёсны суурь хүмүүжил олгохоос гадна дуулгавартай, даруу төлөв зан болон уйгагүй дайчин зан чанарыг эзэмшүүлдэг бололтой юм. Бага наснаасаа өргөл хандив өргөж сурсан еврей хүн хаяж гээхийн ухааныг сайн мэднэ.

    Ер нь ядуу еврей гэж байдаггүй юм гэнэ лээ. Тэр ч үнэн байх. Еврейчүүд бүгд гоц авьяастай, бүгд суут ухаантай биш гэдэг нь тодорхой хэрнээ хэрхэн тэд бүгд баян чинээлэг байдаг юм бол гэсэн асуулт гарч ирэх нь зайлшгүй байх. Миний бодлоор энэ асуултанд хүмүүжил, дэг журам, сахилга бат гэж хариулах нь зөв юм болов уу хэмээн бодно. Еврей хүн гуталчин байсан бол гуталчингаараа үлдэж чадах хангалттай хүмүүжилтэй хүмүүс юм.

    Би энд юу хэлэх гээд байна гэхээр гуталчин байж улс төрч, хуульч болох гэж зүтгэж өөрийгөө болон өрөөлийг зовоохын оронд еврей хүн бол гутал хийх ур чадвараа улам сайжруулж, өөрийн ажил мэргэжилдээ эзэн нь болж цаашдаа улам хөгжин дэвжиж чаддаг гэсэн үг юм.

    Өөрийн байр сууриа мэдэх тогтвор суурьтай ажил хөдөлмөр эрхлэх нь тийнхүү еврейчүүдийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь болдог байна. Үүнийг л еврейчүүд хүүхэд ахуй цагаасаа эхлэн сурч эзэмшдэг бололтой юм. Жишээ нь: Оёдолчин байсан Хюго Босс залуудаа оёдолчин байхын оронд нэр төртэй хуульч больё хэмээн шийдээд хуульч болчихсон бол өнөөдрийн алдар хүндтэй Хюго Босс брэнд байхгүй байх байсан биз ээ.

    Ер нь хөгжинө дэвшинэ гэдэг бол хэн нэгэн болох биш харин хэн гэдгээ л тодруулах үйл явц юм. Бага балчир наснаасаа л өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэж, өөрийнхөө үүрэг хариуцлагаа ухамсарласан байдаг нь тэднийг тогтвортой хөгжил дэвшилд хүргэдэг биз ээ. Харин еврей эцэг эхчүүд шиг хүүхдүүдээ эрхлүүлдэг тийм хүмүүс энэ хорвоо дээр үгүй юм гэнэ лээ шүү. Хүмүүжүүлнэ гэж загнаж цагдахын нэр ч биш, эрхлүүлнэ гэж элий балай болгохын нэр ч биш юм уу даа. Ёс суртахуун, хүмүүжил, сахилга бат зэрэг нь хөгжил дэвшлийн үндэс юм. Тиймээс ёс суртахуун, хүмүүжил, сахилга баттай байж л бид хөгжил дэвшилд хүрнэ.

    Khash67

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-01-06 14:39:48
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-01-07 12:47:39
    TtMKdnice