• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • Cosmo зөвлөж байна
  • 2016-11-28 15:42:53
    Уншсан: 6729
    Сэтгэгдэл: 0

    21-р зууны загварын билэг тэмдэг болсон бүсгүйчүүд7471

    Aurdrey Hepburn, Marilyn Monroe, Jacqueline Kennedy, Grace Kelly зэрэг 20-р зууны загварлаг, үзэсгэлэнт алдартай бүсгүйчүүд бидний загварын билэг тэмдэг, хөтөч болсоор өдийг хүрчээ. Тэгвэл 21-р зууны загварын билэг тэмдэг, хойч үеийн маань үлгэрлэл хэн байх бол? 

    Блейк Лайвли

    Холливүдын үзэсгэлэнт од, шаргал үст бүсгүй хэзээд хамгийн дэгжин, хамгийн трэнди бүсгүй байдаг. Түүнд ямарч стилист байдаггүй бөгөөд өөрийнхөө мэдрэмжээр хувцасладаг гэжээ.

    Сара Жессика Паркер

    Их хотын загварлаг бүсгүйн этгээд чамин малгай, хурц тод өнгийн цүнх, аксессаур, гутал түүний нэрийн хуудас.

    Анна Винтур

    Алдарт Анна хатагтайн үсний засалт хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй гэдэг. Мөн түүний том нарны шил, жижиг гар цүнхнүүд хамгийн алдартай.

    Оливиа Палермо

    Оливиа хурц тод өнгө, хээтэй загваруудыг сүүлийн үеийн трэндүүдтэй зохицуулж чаддаг нь гайхамшигтай.

    Викториа Бекхэм

    Гайхамшигт хатагтай Викториагийн том нарны шил, бие барьсан даашинзууд, зураг авахуулах поз гээд л түүний тодорхойлсон олон зүйлсийг бидний дараа дараагийн үеийхэн даган дуурайна гэдэгт итгэлтэй байна.

    Дита фон Тиз

    Дитагийн биеийн галбир, улаан уруулын будаг, тас хар долгионтой үс хамгийн содон стилиүдийн нэг яалтачгүй мөн.

    Кейт Миддлтон

    Эрхэмсэг гүнжийн энгийн атлаа эрхэмсэг хувцаслалтууд, долгионтсон хөвсгөр үс, нүдэнд дулаахан инээмсэглэл түүний загварын нэрийн хуудас.

    Моника Беллуччи

    Гоо сайхны билэг тэмдэг болсон үзэсгэлэнт Моникаг мөр гаргасан, урт даашинзууд, хар үс, том зүүлт чимэглэлүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-28 15:42:53
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.