• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • Cosmo зөвлөж байна
  • 2016-12-06 14:14:25
    Уншсан: 10129
    Сэтгэгдэл: 0

    Victoria’s Secret-н Fantasy Bra-гийн нууц юу вэ7492

    “Victoria’s Secret”-н хамгийн үнэтэй алдарт алмазан хөхөвчийг хэн худалдаж авдаг гэж бодож байна? Үнэндээ энэ хөхөвчийг хэн ч авдаггүй. Учир нь энэхүү хөхөвч харагдаж байгаа шигээ сайхан эд биш аж. Шоуны үеэр хамгийн нэр хүндтэй Супермодель өмсдөг бөгөөд эрдэнэсийн чулуун хөхөвчийг өмсөнө гэдэг бол тухайн модельд нэр төрийн хэрэг болдог байна.

    Image result for victoria's secret fashion show fantasy bra 2016

    Хөхөвчний дизайнер Муавад “Бриллиантан хөхөвч маш үнэтэй болохоор худалдан авагч олоход хүнд байдаг. Сүүлийн 15 жилийн турш би 10 хөхөвчний загварыг гаргасан боловч нэг ч хөхөвч зарагдаагүй”  гэжээ. Эрдэнэсийн чулуугаар чимсэн хөхөвчийг авдаггүй ч гэсэн жил бүр хүмүүс шоуны үеэр харж нүдээ баясгасан хэвээр л байгаа. 2005 онд уг үнэтэй хөхөвчийг  өмсөж байсан модель Жизель Бундхен “Яг л бул чулуу цээжиндээ зүүсэн мэт хүнд  байсан” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

    “Victoria’s Secret”-н тансаг хөхөвчийг үнэтэй болохоор нь хүмүүс авдаггүй юу эсвэл маш хүнд бас өмссөн хүндээ эвтэйхэн биш болохоор авдаггүй юм болов уу? Энэ бол жинхэнэ Викториагийн Нууц хэвээр үлдэх байхдаа....

    Image result for victoria's secret fashion show fantasy bra

    Image result for victoria's secret fashion show fantasy bra

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-06 14:14:25
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.