• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-08-31 18:06:44
    Уншсан: 15287
    Сэтгэгдэл: 0

    Чи сексийн тухай анх хэзээ мэдсэн бэ7277

    Хүйсийн асуудлыг би бусад хүүхдүүдийн нэгэн адилаар ойролцоогоор 3-4 настайгаасаа л сонирхож эхэлсэн. Манай гэрийн хамгийн ухаантай хүнийг би аавыгаа гэж боддог байсан (одоо ч гэсэн тэгж боддог) учраас сонирхсон асуултаа түүнээс асуухад, аав хачин авиа гарган, нүүр нь улаан өнгөтэй болоод л гал тогооны өрөө рүү буюу ээж рүү зугтаачихдаг байсныг би сайн санадаг юм. Ээж ч бас намайг ойлгохыг хичээсэнгүй. Тэгтэл би цэцэрлэгийн анд болон миний бүжгийн хамтрагч Ганбаагаас хамгийн үндсэн мэдээллээ олоод авах нь тэр...

    секс, дур тавих, гар хангалга, эрчүүд, хугацаа, нууц секс, байрлал, анхны секс

    Бид бүжгийн хосын хувиар бүжиглэхийн зэрэгцээ нэг бүлэгт явдаг байсан юм. Ганбаа их олон юм ч хийж чадна олон зүйл ч мэддэг. Шүдний завсраар шүлсээ хаяж, унтлагын цагаар унтдаггүй, “п” үсгээр эхэлсэн хараалыг хэлэх хэлэхгүй үедээ хэлдэг байсан. Ер нь л цаанаа нэг ондоо. За, тэгээд нэгэн унтлагын цагийн үеэр энэ “онцгой” хүүхэд надад эрэгтэй эмэгтэй ах эгч нар бандаашгүй болтол хувцасаа тайлж, нэг оронд ороод, тэд нарт их сайхан байдаг гэж гэгээрүүлсэн юм даа. Заримдаа дэндүү сайхан байдаг болохоор хүүхэдтэй болдог гэдгийг ч дуулгалаа. Гэхдээ заавал эрэгтэй эмэгтэй хүн байх ёстой, тэгэхгүй бол буруу болдог. Харин хамт унтдаг ах нар аймар өвчнөөр өвдсөн учраас удахгүй үхнэ гэж мэдээллээ. Үүний дараа тэр, өөрийг нь унтчихсан гэж бодож байгаа аав ээж хоёрынх нь ор нь яаж дуугардгийг ярьж өглөө.

    Дараа нь Ганбаа томчууд ярихдаа секс гэдэг бол зөвхөн том хүмүүст л хамаатай гэдэг, гэхдээ энэ бол худлаа гээд хувцсаа тайлаад хамт хэвтэхийг санал болголоо, тэртээ тэргүй унтлагын цаг юм чинь.

    Харин тэр үед би өөр хүүхдэд “дурласан”, дээр нь түүний ярьсан зүйлээс болоод хачин болчихсон байсан болохоор Ганбаа хажуугийн орон дээр бидний “бандаашгүй” яриаг сонсож байсан өөр нэг эрэгтэй хүүхэдтэй ганцаараа хэвтээд үлдсэн юм даа.

    Мэдээж, энэ бүх яриаг би аав ээждээ хэлсэн. Тэднийг хамт хэвтэж, сайхан байхыг ч санал болголоо. Миний олж авсан мэдлэгийг сонссон аав ээж хоёр ямар болсныг хэлээд ч хэрэггүй биз дээ. Аав маш удаанаар хоолойгоо зассаар, энэ их үнэт мэдээллийг хаанаас олж авсныг асууллаа. Хэдийгээр би өөр хүүхдэд дурласан байсан ч Ганбааг барьж өгсөнгүй. Тэгээд ч хов зөөж болдоггүй биз дээ? Аягүй бол хэлчихвэл бүжгийн хосгүй үлдвэл, яанаа? 

    Аав ээж хоёр ч хаанаас мэдээлэл авсныг мэдээж гадарласан, гэсэн хэдий ч арван хоёр нас хүртэл минь энэ талын асуудал дээр онцгой анхаарал тавьсангүй. Харин анхаарлаа тавиад эхэлтэл, сургуулийн лекц шиг үнэхээр уйтгартай байлаа. Гэхдээ цэцэрлэгийн үеэс үлдсэн зуршил гэвэл шөнийн цагаар аав ээж хоёрын ор хэрхэн дуугардгийг би чагнадаг болсон байсан шүү. Хүүхэд насандаа ганц сайн зүйл хийж дээ. Аав ээж хоёрыг хамтад нь хэвтүүлж, “дэндүү сайхан” болгосон доо. 

    Дашрамд, Ганбаагийн “ачаар” би хүүхэд байхдаа гар гараасаа хөтлөлцсөн эрчүүдийг харахаар, тэд эрүүл саруул царайтай байсан ч тэднийг үхэж байна гэж боддог байсан юм шүү.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-08-31 18:06:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.