• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-11-11 18:06:15
    Уншсан: 18978
    Сэтгэгдэл: 0

    Эхнэр, нөхрийн сексийн 10 нууц7438

    Олон жил хамт амьдарсаны дараа секс уйтгартай, өдөр тутмын ажил шиг болон хувираад байна уу? Гэвч сексгүй гэр бүлийн жаргал гэж үгүй...

    секс, зөвлөгөө, секс фантаз, эхнэр нөхөр

    Секс амьдралын хамгийн чухал зүйл биш гэхдээ түүнгүйгээр байж бас болохгүй.

    Заавал өдөр бүр сексдээд байх албагүй. Гурван хоног тутам ч сексдээд байх шаардлагагүй. Хамгийн гол нь секс та хоёрт хоёуланд нь хангалттай байх ёстой. Тогтмол секс эрчүүдэд чухал. Биеэрээ бага ойртох тусам сэтгэлээрээ улам холддог гэдэгтэй сэтгэл зүйчид санал нэг байдаг. Тиймээс сэтгэлээрээ ч, биеэрээ ч ойр байгаарай!

    Заавал орондоо үүнийг хийх шаардлагагүй, бие биенээ таалж бай

    Ихэнхи хосууд орон дотроо, хөнжил доороо л бие биенээ таалах ёстой гэсэн бодолтой байдаг. Тэр тусмаа хэрэв орой нь сексдэхийг хүсээгүй бол... Гэтэл эрдэмтэд бие биендээ хүрдэг, хайртаа таалдаг хосын харилцаа илүү бат бөх байдаг болохыг баталсан. Хайртай хүндээ хөнгөн хүрэх, үнсэх, иллэг хийж өгөх нь хайртай хүндээ чиний хувьд хичнээн чухал хүн болохыг нь ойлгуулж буй хэрэг.

    Эвлэрэл сексээр төгсөг

    Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ. Зодолдохыг бид уриалахгүй, харин сексдэхийг бид уриалж байна. Маргалдасны дараа хурьцал үйлдэх нь хосууд хайр сэтгэлээ илчилсэнтэй ижил зүйл хэмээн судлаачид үздэг.  

    Сексийг шийтгэл шиг битгий ашигла

    Ингэх аваас секс бие, сэтгэлийн дотносол биш харин амбици, тэмцэлийн хэрэгсэл болж гэр бүлийн амьдрал чинь там болон хувирна.

    Кино шиг амьдрал гэж үгүй

    Сарнайн дэлбээгээр хучуулсан бие, лааны гэрэл, цагаан торгон хэрэгсэл, төгс бие, зэрэг дур тавилт... Энэ бүхэн сайхан л даа. Гэхдээ амьдрал бол кино биш. Ялангуяа хоёр хүүхэд, хэцүү ажил, стресстэй орчин, дутуу нойртой бодит амьдралд... Европын судлаачдын судалгаагаар өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг хосуудын сексийн амьдрал 50/50 байдаг. 50 хувьд нь зэрэг дур тавьж төгс секс хийнэ, харин 50 хувьд нь бол “бүтэлгүй” секс. Бүх зүйл ээлжтэй байдаг...

    Гайхшруул

    Секс хийх болгондоо үргэлж гайхшруулна гэвэл хэний ч фантааз хүрэхгүй биз... Гэхдээ үе үе хайртаа гайхшруулаарай. Либидо, фантааз хоёр хоорондоо нягт холбоотой. Фантааз хомсдох тусам либидо бөхдөг. Либидо бөхөх тусам хүсэл буурдаг.  Романтик байж шинэ зүйл мэдэр... Харин шинэ зүйл мэдрэхэд та хоёрын хамт амьдрасан хугацаа хамаагүй!

    Өд, аальгүйт, маягла

    Хосуудын хамгийн том алдаа бол бие биендээ дасч, түүнийхээ хэрээр ханийгаа байлдан дагуулдаггүйд оршино. Нэгэнт л байлдан дагуулаад аваад суучихсан юм чинь үргэлж л чинийх байх юм шиг боддог. Гэтэл чамд өөрийгөө түүний хувьд цорын ганц гэдгийг мэдэрмээр санагддаг биз дээ? Тэр ч гэсэн үүнийг л хүсдэг. Тиймээс бие биенийгээ өд, жаахан аальгүй зан гарга, шинэ чадвар, авьяасаа үзүүл, гайхуул. Бас хөгжилдөж, томоогүй байцгаа. Гагцхүү дотныхоо хүнтэй л хамт чи хүүхэд шиг байж чадна шүү дээ! Тийм биш гэж үү?

    Бие биенийхээ нүд рүү хар

    Хааяа ч болтугай дур тавих үедээ түүн рүүгээ харж бай. Энэ үед хосууд их нээлттэй байдаг. Ийм үедээ хайртынхаа харцыг мэдэрвэл түүний дулаан сэтгэлд итгэж болно.

    Бохир аяга, тавгаа март

    Нэг зовлонтой зүйл байдаг нь романтик, тачаалдаа автах үедээ ч хүн өдөр тутмын ажлаа мартаж чаддаггүй явдал. Зарим эмэгтэйчүүд дур тавих үедээ ч хүүхдийнхээ хувцсыг угаалгын машинаасаа гаргаагүй гэдгээ санаж байдаг. Энэ бүхэн нь таашаалыг унтраадаг. Хайртай хүнтэйгээ секс хийх үедээ гэр орны, оффисын ажлаа байх газар нь үлдээж сур.

    Хурдан сексийг туршаад үз

    Хурдан тачаангуй секс, удаан уйтгартай сексээс хувь илүү. Ялангуяа ядарсан үедээ... Хэрэв хурдан секс чамд илүү таашаал өгдөг бол бидний энэ зөвлөгөөг мартчих. Хүссэнээ хий.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-11 18:06:15
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.