• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-12-12 12:20:44
    Уншсан: 4445
    Сэтгэгдэл: 4

    Их хотын секс буюу заяаны ханиа хэрхэн таних вэ7501

    Хүн бүр өөрийнхөө нэгэн биений нөгөө талыг олох гэж хорвоогоор нэг хэрэн тэнүүчилж, насыг бардаг гэл үү? Тэгвэл тэр нандин хайрыг хаанаас хайх нь дээр байдаг юм бол? Ажил, сургуулийн алинаас нь вэ?, Эсвэл гадаа гудамжнаас хайсан нь дээр байдаг ч юм болов уу?,.



    Зарим нэг нь номын сан, бас хорооллын дэлгүүрээр хайдаг гэж би сонссон юм байна. Магадгүй бүр бар, цэнгээний газраар ч хайдаг байх.

    За тэгээд, хайж, хайж арай гэж нөгөө эрээд олдохгуй эрдэнэ, сураад олдохгүй сувдтайгаа тааралдлаа гэж бодоход, түүнийгээ мөн эсэхийг нь бид яаж таних ёстой вэ? Кинон дээр манай талын баатрууд чинь ямар нэг нууц үг ашиглан нэгнийгээ төвөггүйхэн олоод байдаг биз дээ?! Үлгэрт ч бас тайлагдашгүй хаалгыг шидэт үгний л тусламжтайгаар онгойлгоод байдаг шиг санагдаж байна. Тэгвэл хайр сэтгэлийн нууц код нь юу юм бол?

    Найз нөхдийн ярианаас ажаад байхад хүнд гал халуун дурлал нэг л удаа заяадаг юм шиг. Хэрвээ түүнийгээ алдаагүй бол амьдралд янз бүрийн юм тохиолдлоо ч хоёр хүн бие биенийгээ хайрлан насыг элээдэг бололтой. Харин салаад төөрчихсөн хүмүүсийн хувьд тэр чигтээ замхраад явчихдаг юм шиг байгаа юм. Он жил улиран өнгөрөх тусам санаа нь явж, хүүхэд насандаа цаад наадахыг бодолгүйгээр нөгөө хүнээ хайрладаг байсан бол, хамгийн түрүүнд “за энэ хүнтэй дотно болохоор цаашид яах билээ?”- гэж бодно. Үүнд буруу юм байхгүй мэт боловч, хайр чинь ингэж эхэлдэг гэж үү?

    Гэтэл бас хар нялхаасаа бие биедээ дасан хайрлачихаад, магадгүй 10 жил өнгөрсний дараа зарим хос бие биенээсээ уйдан, өөр хэн нэгнээс шинэ хайрыг эрээд ч байх шиг.

    Мэдэх юм алга даа.

    Магадгүй тэр агуу хайр чинь зөвхөн үлгэрт л байдаг байх. Эсвэл уулын мод урттай богинотой гэдэг шиг, хайр сэтгэл ч бас өөр өөр өнгө аястай байдаг биз. Бас хүн бүр энэ үгний утгыг өөрийнхөөрөө ойлгодог юм бил үү. Ямартай ч энэ тухай тодорхой нээлт гаргаж чадаагүйн учир миний бие бээр хоёр найзынхаа хошигнон ярьсан яриаг сийрүүлээд энэхүү бичлэгээ дуусгахаар шийдлээ. Таалан болгооно ууJ

    Манай хотын, гайгүй боловсролтой, царайлаг залуу бүсгүйчүүдийн зөвхөн хоёрынх нь яриа шүү. Тэд залуустай дотно танилцахаасаа өмнө эхлээд анкет бөглүүлж байхаар шийдсэн гэнэ. Тэр анкет нь дараах асуултыг багтаасан байх юм.

    ·         Утасны дугаар
    ·         Ямар машинтай болох
    ·         Найз охин, эхнэртэй эсэх
    ·         Өмнө нь гэрлэж байсан эсэх
    ·         Хүүхэдтэй эсэх (эхэнд асууж байгааг нь анхаараарай!)

    • Нэр
    • Нас
    • Хаана ажилдаг
    • Аль сургууль төгссөн
    • Гадаадын хэдэн хэлээр ярьдаг
    • Гэрийн хаяг (тодорхой шалтгааны улмаас зарим нэг зүйлийг нь хассан болно :)

    Гэх мэт асуултанд хариу аваад, түүнийгээ тооцоолон бодох машинд уншуулан, нөхөрт тохирох нэр дэвшигч мөн эсэхийг нь шалгах юм гэнэ лээ шүү. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-12 12:20:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-12-13 13:13:32
    ямар тэнэг мэдээ вэ
    Зочин - 2016-12-13 17:51:52
    Cosmo улам л тэнэг тэнэг юм бичдэг болоод байнаа. Хэнд ч хэрэггүй юм бичих ен. Bull shit!
    Зочин - 2016-12-16 22:46:57
    Хамгийн чухал ямар жилтэйг нь асуух хэрэгтэй.
    Зочин - 2017-01-10 05:58:13
    Hobby; Nas; za mdkuee yu shaardah bsin boldoo, minii talaar bugdiig medsen ch namaig hairlasan heverr bh, namaig uneldeg, minii sain taluudiig il gargaj irdeg bh n hamgiin chuhal. Udam tsever bh n bas chuhal. Bi uuruu joohon zojig bolohoor nuhursug hun baival goy l bn, tegsen tiim humuus n naag toohiin bolovuudaa