• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-12-06 20:43:07
    Уншсан: 4278
    Сэтгэгдэл: 0

    Нөхрөө гэрийн ажилд хэрхэн уруу татах вэ7496

    Та хоёр хоёулаа ажилтай, өдөржин завгүй байдаг. Тэгвэл яагаад чи заавал бүх гэрийн ажлаа хийх ёстой болдог юм бэ? “Getting 50/50” номны зохиолчид найз залуу/ нөхрөөрөө гэрийнхээ ажлын талыг хэрхэн хийлгэх талаар зөвлөгөө өгч байна.

    Эдгээр энгийн аргууд түүнийг жинхэнэ хамтрагч болгож чадна. Ингэхдээ чи түүнийг шалаад байгаа юм шиг сэтгэгдэл огт төрүүлэхгүй.

    1. Тодорхой бай. Юу хүсээд байгаагаа шууд хэл. Та хоёр хоёулаа гэрээ цэвэрлэх ёстой гэж чи боддог. Гэвч тэр чиний тархинд нэвтэрч чадахгүй шүү дээ. Иймд түүнээс шүүмжилсэн маягаар биш асуугаад, хариултыг нь сайн сонс. “Чи гэрийн ажилдаа жаахан оролцмоор байна” гэж хэлэх нь “Гэрийн ажлуудаа бүгдийг нь жагсааж байгаад хоёр тэнцүү хувааж авцгаая” гэж хэлснээс хатуу сонсогдоно. Тэр гэрийн ажлыг хурдан бас амархан байдлаар хийж дуусгах сайн арга сэдэх ч юм билүү.

    2. Шулуухан бай (гэхдээ заах хэрэггүй).  Гэртээ хийх ажлуудын жагсаалтыг хамтдаа хийх ёстой зүйлээ гэж бодох хэрэгтэй. Хэрэв та хоёрын нэг нь гэрэл засахаар цахилгаанчин ирэхэд гэртээ байх ёстой бол /гэрийнхээ ханан дээр/ хуваарь дээрээ бич. Тэгвэл та хоёрын хамтын үүрэг хариуцлага болно. Тэгээд цахилгаанчин ирэх өдөр дөхөөд ирэнгүүт нь хэн нь гэртээ байх боломжтойгоо ярилцахад хангалттай.

    3. Хадгаламж нээ, тэгээд амралтаа эдэл. Ихэнх өдрүүд 50/50 гэсэн хэв маягаар явдаггүй. Яг үнэн харьцааг нь сайн харвал хэн нь илүү завгүй байдаг нь илт болно. Даргаасаа үнэлгээ авах гэж хичээн ажилдагтайгаа адилхан бие биедээ үнэлүүлэхийн тулд гэрийн ажлуудаа хий. Тэгвэл та хоёр амралтын өдрүүд стрессгүй амар болно. Хэрэв нэг өдөр хийх ёстойгоосоо илүү ихийг хийсэн бол дараа нь найзуудтайгаа гадуур гарах оноо авлаа гэсэн үг. Тэр үеэр нөхөр/найз залуу чинь хүүхдүүдтэйгээ үлдэх эсвэл гэрийн ажлаа хийх хэрэгтэй болно.

    4. Хоёр биедээ цаг гарга. Ажил өдрийн чинь дийлэнх хэсгийг авдаг (хэрэв хүүхэдтэй бол та хоёр цаг зав бүр ч муу байна гэсэн үг). Гэвч өдрийн хоолныхоо цагаас, Бямба гарагийн оройн болзоо, эсвэл 20 минут гадуур алхах боломж аль болох гаргаж, тэр бол чиний хайрлаж, дурласан сайхан залуу хэвээрээ гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй.

    “Аавтай чинь хэрхэн танилцсан бэ гэвэл...”

    50/50 ханхүүг эмэгтэй хүн л бүтээнэ, яагаад гэвэл тэд төрөлхийн биш. Үнсэлт бас маш олон асуултуудаар эгдүүтэй мэлхий хэрхэн аз жаргалтай өнө мөнхөд амьдрах болсон тухай уншаарай.

    Хамгийн анхны болзоон дээр нөхөр маань ийм зүйл асууж намайг гайхшруулж байсан юм: “Хоёулаа хүүхэдтэй болохоороо яах вэ? Миний бодлоор ээжүүд ядаж эхний хэдэн жилдээ гэртээ байх ёстой.”

    Ээжтэйгээ хоёулхнаа өссөн болохоор Хангай ээжийнхээ анхаарал халамжийг үгүйлдэг байжээ. Харин би сайхан албан тушаал эрхлэхийн хажуугаар үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаг үлгэр дууриал болсон хүмүүстэй өссөн учраас ажил хийхгүй байх тухай миний толгойд огтхон ч орж ирдэггүй байлаа. Гэвч бидэнд ижил төстэй зүйлс их байна гэдгийг би мэдсэн. Тиймээс би Хайнгайгаа асуултуудаар булж эхэлсэн. Тэгж байж л бид хоёр өөрсдийн бодол санаагаа чөлөөтэй солилцож чадсан.

    - Хүндэлж биширч явдаг хосуудынхаа талаар яриач. Тэд хамтдаа юуг сайн хийдэг байсан бэ?

    - Чи аавтайгаа хэр их цагийг өнгөрүүлдэг байсан бэ? Чи аав болохоороо яах вэ?

    - Эхнэр чинь амжилттай карьертай байна гэж чи боддог уу?

    Хоёрхон сар болзсоны дараа Хангай “Эмэгтэй хүмүүс карьертай байх ёстойг би ойлгодог. Хүүхдүүд ээжийгээ үгүйлдэг шигээ аавыгаа бас үгүйлдэг гэдгийг ч мэднэ. Юу ч болж байсан, би чамтайгаа л амьдармаар байна. Яагаад гэвэл би чамд хайртай” гэж хэлж билээ. 18 сарын дараа би ханхүүтэйгээ гэрлэсэн.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-06 20:43:07
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.