• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2012-02-29 11:25:08
    Уншсан: 28386
    Сэтгэгдэл: 4

    Романтикийн тухай эрчүүд, эмэгтэйчүүдийн бодол1026

    Эмэгтэйчүүд романтик, эрчүүд прагматик гэсэн батлагдаагүй хууль шиг ойлголт байдаг. Бид ч тэгж бодоод сурчихсан болохоор энэ “хуулиндаа” итгэдэг. Үнэн болов уу, үгүй болов уу гэж бодож үзээгүй юм байна. Ингээд энэ талаар ярилцахаар бид гурван хосыг урьж тэдний үзэл бодлыг сонссон юм. Романтик харилцаа гэж юу болох талаар өөр өөрсдийн төсөөллөө хуваалцлаа. 



    Жавхаа, Номин хоёр

    Номин:  Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгдийг өөрөөр бодож, хүлээж авдаг. Романтик байдлыг ч мөн адил. Надад маш романтик санагддаг зүйл нөхөрт маань тэгж санагддагүй. Хэн юу ч гэж байсан надад сарнай бэлгэнд авах таалагддаг. Би сарнайг хайр дурлалын илэрхийлэл гэж боддог. Бас лааны гэрэлд оройн зоог барих сайхан санагддаг. Би нөхрөөсөө ийм зүйлийг л хүсдэг ч тэр хүссэнийг маань биелүүлдэггүй.  Тэгэхээр нь би уурладаг. Дараа нь надад жаахан ичмээр байдаг ч уурлаж байх үедээ надад тийм эрх байгаа гэж би боддог. Би түүнийг сувд ургуулаад өгөөч гэж гуйгаагүй. Зүгээр л цэцэг, лаа ш дээ. Тэр дандаа л ажил ихтэй гэж шалтгалдаг юм. Тэр маань үнэхээр их ажилладаг нь үнэн л дээ. Намайг ядарсан байхыг харвал өөрөө хоол хийж эхэлнэ. Найзуудтайгаа уулзахаар явахад охиноо харж гэртээ үлддэг. Бүүр өөрөө түрүүлж надад явж найзуудтайгаа уулз гэдэг гээч. Би түүнийг нь их үнэлж хэсэг чимээгүй болдог ч нэг их уддаггүй. Асуудал байна. Харин яаж асуудлыг шийдэх вэ? Миний ааш занг өөрчилснөөс Жавхааг надад сарнай бэлэглэж сургасан нь хамаагүй дээр.  

    Жавхаа:  Номинг романтик байдал дутагдаж байна гэж хэлж байгаад гайхаж байна. Би янз бүрийн гэнэтийн бэлэг хийхдээ муу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Чихэр, цэцэгс ч гэсэн тийм сайхан санаа гэж боддоггүй. Харилцааны эхний үед л тийм зүйлс тохиромжтой гэж би боддог. Би бас их ажилладаг. Орой ажлаа тараад л гэр лүүгээ явж байхдаа би хоолноос өөр юм бодох тэнхэлгүй болсон байдаг. Би Номинтойгоо олон жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд Номин миний хайр, сэтгэлийг ойлгосон байх гэж би боддог. Одоо ч гэсэн би хайр, халамжаа илэрхийлж байна шүү дээ. Та бүхэнд хоол, цай бэлтгэж өгөөд. Номин сүүлийн жил гаруй охиноо асраад гэртээ сууж байна. Түүнд хэцүү байгаа гэдгийг би ойлгож байгаа. Тиймээс би түүнийг найзуудтайгаа хамт явж цагийг сайхан өнгөрөөгөөсэй гэж боддог. Би түүнийг ил задгай хувцас өмсөөд гарахад нь хардаж уурладаггүй. Харин ч сайхан бүсгүйтэй гэрлэснээрээ бахархдаг, түүндээ ч их итгэдэг. Хамтдаа байхад бидэнд хэцүү байдаггүй. Би Номинтойгоо байхдаа эрх чөлөөтэй, сайхан байдаг.  Би түүнд цэцэгс бэлэглэдэг шдээ. Гэхдээ тасалгааны цэцэг л дээ. Илүү удаан амьд байна шүү дээ.

    Мэргэжилтний үг: Ихэнх эрчүүд ямар нэгэн романтик үйлдэл хийх нь харилцааны эхний шатанд, бүсгүйгийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд хийдэг зүйл гэж ойлгодог. Хайрын илэрхийлэл тэдний хувьд гэр бүлдээ анхаарал тавих, итгэл, халамж гэдэгт итгэлтэй байдаг. Шүлэг уншиж, цэцэг , бэлэг сэлт бэлэглэдэг сэдэл нь зан чанар болон хувирдаг. Жавхаагийн хувьд эмэгтэй хүнд сайхан зүйл, анхаарал халамж хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Харин Номин хайр болгон өөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрчүүд хайраа бидний хүсэж байгаагаас өөрөөр илэрхийлж болно шүү дээ. 

    Номингийн дүгнэлт:  Романтик байна гэдэг нь үйлдлээр илэрхийлэгдэж болно гэдгийг ойлгоод жаахан тайвширч байна. Дэмжлэг хэрэгтэй үед тусалж, сэтгэл санааг нь өргөж, ядарсан үед халамж тавина гэдэг бол маш сайхан зүйл. Нөхөр маань намайг бодит амьдралтай минь хаяад тусалдаггүй байсан бол хэцүү. Одоо би юу гэж бодож байна гээч? Чамайг тогоо, шанагаас хол байлгана гэдэг ч гэсэн бас л романтик зүйл юм байна. 

    Жавхаагийн дүгнэлт:  Би эхнэртээ ухаангүй хайртай. Хэрвээ тэр маань үнэхээр л лаа асааж оройн зоог барих дуртай л юм бол ойрын хугацаанд санааг нь гүйцэлдүүлнэ ээ. Тасалгааны цэцэг бэлэглэхээ харин зогсоохгүй. Эхнэр маань цэцэг тарьж, арчлах дуртай болохоор.

    Анхаа, Урнаа хоёр

    Урнаа: Хүн бүр л ямар нэгэн айдастай байдаг. Миний хувьд гэвэл Анхаа бид хоёрын харилцаан дахь романтик байдал алга болчих вий гэхээс их айдаг. Бид гэрлээд удаагүй байна. Анхаа гэрлэхээсээ өмнө “аймаар” романтик байсан. “Аймаар” гэдэг нь Анхаагаас өмнө надад хэн ч тэгэж их анхаарал тавьж байгаагүй юм. Ийм байдал хэр удаан үргэлжлэх бол гэж надад их бодогддог л доо. Би Дарханых, харин Анхаа хотынх. Тэгээд заримдаа надтай уулзахын тулд шөнө байсан ч хамаагүй Дарханд хүрээд ирдэг байсан. Ирэхдээ дандаа л ямар нэгэн бэлэгтэй ирнэ. Байнга ямар нэгэн гэнэтийн бэлэг барина. Нэг үгээр хэлбэл үнэхээр сайхан байсан. Хуримын бэлтгэл үед тэр намайг бүүр ч их гайхшруулсан. Анхаа бүх зүйлд санаа тавьж, хэцүү асуудлыг өөрөө шийдэж байсан. Хуримын дараа ч гэсэн тэр анхаарал, халамжаар намайг дутаагаагүй л байна. Ер нь бидний харилцаа үргэлж л романтик байсан. Гэхдээ л ойрдоо бид хоёр гадуур хамтдаа хооллосонгүй. Түүнээс бэлэг ч авсангүй (надад ном бэлэглээсэй... тэр үнэхээр сонголт сайтай). Гэхдээ бүх зүйл цаг хугацааны асуудал байх л даа. Тиймээс би түүндээ итгэх л үлдэж байна даа.

    Анхаа: Романтик гэж их сонин зүйл шүү. Өөрөөр хэлбэл түүний тухай төсөөлөл. Романтик кино үзэж гарч ирээд бүсгүйчүүд бүхнийг тийм л байлгахыг хүсдэг. Гэтэл амьдрал дээр тэр хоёрхон цаг дэлгэцээр гарсан зүйлийг даван туулна гэдэг адармаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Үргэлж л чиний хажууд дуу цөөтэй, нууцлаг, эрэлхэг (байнга ямар нэгэн зүйл рүү үсчсэн) тийм хүн байна гээд төсөөлөөд үз л дээ. Тиймээс би романтикийг арай өөрөөр төсөөлдөг. Эрэгтэй хүн хайртай бүсгүйдээ хамгийн гол нь халамжтай л байх ёстой гэж би боддог. Бүхнийг тайлбарлахад хэцүү л дээ. Тиймээс би Урнаагаа яаж эрхлүүлдэг тухайгаа ярья л даа.
    Би түүний дуртай сэтгүүлийг (Cosmo) байнга авч өгдөг. Эхнэр маань танай сэтгүүлийг унших дуртай. Бас кино хорхойтон болохоор нь түүнд шинэ кинонуудыг алгасалгүй үзүүлдэг. Цэцэг бэлэглэдэг, гэхдээ баяраар. Бас түүндээ байнга жимс авч өгөхийг хичээдэг юм. Хайрт маань витамин сайн идэж, эрүүл байг гэж боддог.   

    Мэргэжилтний үг: Бид хоорондоо өөр хэлээр ярилцдаг. Бүсгүйчүүдийн хувьд бэлэг, амлалт (үг) их чухал. Харин эрчүүд сэтгэлээ үйлдлээрээ (маш энгийн зүйлсээр) илэрхийлэхийг хичээдэг.  Урнаа гэрлэхээс өмнө тэдний харилцаанд байсан роматик байдлыг алга болоогүй, харин өөр түвшинд илүү гүнзгий хөгжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Урнаагийн дүгнэлт:  Би одоо бүхнийг өөрөөр харж байгаа. Одоо миний хувьд романтик гэдэг бол ганцхан бэлэг, цэцэг биш. Харин нөхрийн минь “Үүнийг чамдаа авчирлаа” гээд өгөх уут дүүрэн жимс. Энгийн мөртөө үнэхээр баярламаар.

    Анхаагийн дүгнэлт:  Бид ярилцаад нэгэн дүрэм зохиосон. Би бүтэн сайн өдөр болгон түүндээ зориулан өглөөний цай хийж, оронд нь аваачиж өгч эрхлүүлж байгаа. Тэгээд өглөөний цайгаа орондоо идэнгээ кино үздэг болсон. Харин бэлэгний хувьд би түүнийг аль болох ойр ойрхон баярлуулахыг хичээх болсон.

    Ууганаа, Оюунаа хоёр

    Оюунаа:  Харилцаанд романтик байдал маш чухал гэж би боддог. Өөрийгөө хайрлуулж байгаагаа, хэн нэгэнд хайртай гэдгээ мэдрэх сайхан. Ууганаа яаж романтик байхаа сайн мэддэг. Бид гэрлээд нилээд хэдэн жил болсон ч тэр анх байсан шигээ л хайраа үргэлж илэрхийлдэг. Өглөө ажилдаа явахдаа, ажлаасаа ирэхдээ заавал үнсдэг.   Заримдаа намайг болзоонд урьдаг. Бид тус тусдаа болзсон газартаа ирдэг. Анх удаа болзож байгаа юм шиг л санагддаг. Энэ нь надад их чухал юм шиг санагддаг л даа. Өдөр тутмын амьдрал дээр тэр болгон хоёулханаа байх боломж гардаггүй. Тэгээд ч болзох тоолондоо би түүнийг шинээр таньж мэддэг. Гэхдээ тогтмол болздог болохоор ч тэр үү би илүү хүчтэй, өөр зүйл хүсэх болсон. Тэр надад хайрын захиа, мессеж бичээсэй гэж хүсдэг. Нэг бол хаашаа ч хамаагүй намайг аваад яваасай гэж бодогддог. Зүгээр л, ямар ч зорилгогүйгээр.

    Ууганаа:  Эрчүүдэд романтик хэрэггүй гэсэн үзэл бодолтой би санал нийлдэггүй. Романтик гэдэг бол сая сая цэцэгс, саран доор зугаалах биш. Жишээ нь сар бол зүгээр л нэг гараг бол цэцэгс үхээд л байхгүй болчихоно шүү дээ. Тэгж бодохоор романтик гэдэг нь хийж буй зүйлдээ юу шингээж байгаагаас их шалтгаалаад байгаа юм шиг надад санагддаг. Тийм болохоор би Оюунаад зүгээр нэг цэцэг бэлэглэхээс илүүтэйгээр болзоонд урьж хамтдаа кино үзэх, ресторанд орох, байнга түүнийгээ үнсэж, таалж хайраа илэрхийлэхийг хичээдэг. Бидний дунд ямар нэгэн бусдаас “нууц” тийм сэтгэл, зүйл байгаасай гэж хүсдэг. Миний бодлоор юу ч хийж байсан түүнийгээ романтик байдлаар хийж, мэдэрч болно гэж боддог.

    Мэргэжилтний үг: Оюунаа, Ууганаа хоёр харилцаагаа бат бөх болгохын төлөө хоёулаа их зүйл хийдэг юм байна. Энэ нь магтууштай.  Тогтмол “болздог” хосуудын харилцаанд үл ойлголцол бага үүсдэг гэдэг нь батлагдсан зүйл. Оюунаа хүсч буй зүйлээ хэлж, Ууганаа илүү сонирхолтой санаа олж байх хэрэгтэй юм байна. Хамгийн бат бөх харилцаанд ч гэсэн тийм оргилсон, өөр мэдрэмж хэрэгтэй байдаг.

    Оюунаагийн дүгнэлт:  Дараагийн удаа түүндээ хүсч буй бүх зүйлээ хэлж байна аа. Миний хайр ч гайхалтай хүн л дээ. Гэхдээ бодлыг маань уншиж арай сураагүй л юм шиг байна.  

    Ууганаагийн дүгнэлт:  Санаа олох гайгүй байх гэж бодож байна. Оюунаа романтик дутагдаж байгаагаа ярихдаа байдаг л нэг жишээ татаагүй нь намайг баярлууллаа. Миний эхнэр бусадтай адил биш гэдэг нь харагдаж байна.

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-02-29 11:25:08
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-04-10 12:39:12
    uuniig olon hun unshaasai hehe goy yumaa bi ch bas udahgui saihan hanitai bno gedegtee buren itgeltei bn bayarlalaa cosmodoo
    Зочин - 2012-11-24 00:46:57
    cosmodooo gylailaa hairtai shuu
    Зочин - 2013-03-14 14:32:50
    yooy yooy www.alee9.com tavtai morilno uu? holboo barih:sajaasol@yahoo.com
    Зочин - 2015-01-07 09:35:19
    Тэр хүнээс юу ч хүсэхгүй, юу ч авахыг хүсэхгүй, тоохгүй байсан ч гомдлохгүй, тэгсэн ч би тоохгүй байдал гаргавал яах вэ? Тэр хүний хийж байгаа үйлдэл бүхэн өө байх л зүйл, байдаг л үзэгдэл гэж хүлээж авдаг боллоо. Бид 2-ын ирээдүйн талаар бодохоо ч больсон. Урд өмнө нь тэр хүнд давхар санаа тавьж, жаахан өвдөхөд нь л ямар нэгэн байдлаар анхаардаг байсан бол, би хайхрахаа байсан. Нэг үгээр хэлэхэд би зөвхөн өөрийгөө анхаардаг болж байна аа. Энэ байдал хөрөлт үү?