• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-12-13 15:18:46
    Уншсан: 7431
    Сэтгэгдэл: 1

    Эрчүүд юу боддог вэ7514

    Хувцас сонгож буй найз охиноо хүлээнгээ утсаа оролдох залуусын толгойп юу эргэлдэж байдаг бол? Энэ асуултанд эрчүүд өөрсдөө хариулж байна.

    Утасны цэнэг дууслаа... Тэгээд утасгүйгээр яаж цаг нөхцөөх вэ байз! -Хүрлээ, 25

    Яг адилхан загвартай өмднөөс хэдийг өмсөөд үзчих вэ? Адилхан байгааг нь сануулахаар “Өөр шдээ... Заавал нэг, нэгээр нь сонгох ёстой" гэж ирээд л том харах юм. Би ч шууд л амаа хамхиж, өөр зүйлд сатаарч эхэлсэн. Яагаад гэвэл энэ үед нь түүнтэй маргаад хэрэггүй гэдгийг би сайн мэднэ л дээ. -Тулгаа, 28

    Яг л цаг хугацаа зогсчихсон мэт. Энэ дэлгүүрт хоёр дахь өдрөө сууж байгаа ч билүү гэж бодмоор. Ингэтэл хүлээлгэснийхээ хариуд “Юу авахуулах бэ?” гэж асуувал би ротвейлер авахуулах л байсан даа. -Зоригт, 34

    Уйдаж үхлээ шдээ. Болдогсон бол эндхийн менежер нь болчихоод "Дэлгүүр хааж байна" гэж зарламаар байна. -Отгоо, 27

    Би түүнийг хувцас өмсөж үздэг өрөөнөөс “Болчихлоо, хайр аа” гэж хэлсээр гарч ирээсэй гэж ямар их хүсэж байна аа. Тэр болтол би тамд түгжигдсэн мэт эцэс төгсгөлгүй хүлээсээр л байх болно. -Цэнгэл, 31

    Сэтгүүл уншиж л өөрийгөө аргацааж байна даа. Дахиад ийм 4 сэтгүүл унших хугацаа өнгөрнө гэдэгт эргэлзэхгүй байна. -Энхбаяр, 28

    Энэ одоо толгойны гоёл уу, эсвэл хүзүүний зүүлт үү, бүс ч юм уу? Бүгд адилхан биш гэж үү? -Шижирээ, 25

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-13 15:18:46
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-02-02 17:13:32
    Манай найз залуу харин ч хамт дэлгүүр хэсэх дуртай. Чи гоё юм үзээч, энийг аваач гээд байнга зөвлөдөг. Хамгийн загварлагыг нь сонгож бас авч өгдөг. Би бас түүнтэй хамт дэлгүүр хэсэх дуртай күүл хувцаснуудыг нь сонгож өгдөг тэр миний зөвлөгөөг авахдаа ч дуртай. Эрэгтэй хүн болгон адилхан биш байдаг юм байнаа.