• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-05-24 18:05:00
    Уншсан: 19807
    Сэтгэгдэл: 2

    Залхуу эрийг засах 5 АРГА7142

    Хэрэв чи хааяа ч гэсэн найз залуугаа жаахан хүчин чармайлт гаргаж байгаасай хүсдэг  бол хэрвээ найз залууд чинь доорх бичсэн залхуу шинж чанаруудын нэг байдаг бол манай клубт тавтай морил. Бидний бэлтгэсэн бяцхан аргууд түүнд ухаан суулгаад өгнө.

    залхуу эр, эрчүүд, засах, зөвлөгөө

    Тэр ХЭЗЭЭ Ч санаачлага ГАРГАДАГГҮЙ

    Найз залуу эсвэл нөхрөө болзооны үдэш ч юм уу эсвэл долоо хоногийн амралт ч юм уу, хамтдаа хийх зүйлсийг санаачлаасай гэж чи хүсдэг. Чин үнэнийг хэлэхэд тэр маш их ядарсан байна (хамгийн аймаар нь чи түүний доторх галыг унтраачихсан байж магадгүй). Ихэнх тохиолдолд хосууд нэгнийгээ санаачлага гаргасангүй гэж гомдоллодогийн шалтгаан нь тэднийг өмнө нь санаачлага гаргахад нь татгалзсан хариу өгсөөр байгаад ийм болчихсонд оршдог. Тэгэхээр түүний өмнө нь санал болгож байсан зүйлийг зөвшөөрч хамтдаа туршиж үзэх санал тавь. Тэгвэл тэр урам орж аяндаа санаачлага гаргаж эхэлнэ.

    Орондоо ХОЙРГО ЗАН ГАРГАДАГ

    Эр хүн нэг юм байнга давтаад л хийгээд байхаар халуун зүйл турших урамгүй болчихдог. Тэгэхээр гал тогооны өрөөний шалан дээр хийх мэтээр шинэ хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог бий болго. Ингэснээр тэр арай өөр хандаж эхэлнэ. Чамайг үнсэж таалахаар ойртвол “Чамайг үнсмээр л байна. Гэхдээ сахал чинь арьс ураад байна” эсвэл “Чамайг хүсч байна, гэхдээ орон дээр биш” гэж хэлээрэй. Дараагийн удаа сахалгүй цэвэрхэн залуу бөөн адал явдалтай хүлээж байх болно.

    Төрсөн ӨДРӨӨР ЧИНЬ бээлий БЭЛЭГЛЭХ

    Чамайг юу ч хэлээгүй байхад баяр ёслол, төрсөн өдөр бүрээр найз залуу чинь хүссэн бүхнийг чинь өгдөг бол мөн сайхан аа? Гэхдээ ихэнх эрчүүд эмэгтэй хунд юу авахаа мэддэггүй сандардаг юм байна. Тэгэхээр юу хүсч байгаагаа чи өөрөө залуудаа хэлсэн нь өлзийтэй. Романтик сонсогдохгүй байна уу? Харин ч эсрэгээрээ хайрын илэрхийлэл юм шүү. Чухал өдөр болохоос долоо хоногийн өмнө найз залуудаа хүслийн жагсаалтаа хэлж өг. Аль болох олон сонголт оруулбал түүний сонголт чамд сюрприз болж чадна.

    Аль НЬ АМАРАА БИЛЭЭ?

    Тэр чиний найзуудад сайн ханддаг. Гэхдээ мэдээж хэрэг чам шиг тэдэнтэй уулзахдаа сэтгэл нь хөдөлдөггүй. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс илүү нийтэч байдаг. Бид хэдийгээр сайн таньж мэдэхгүй ч гэсэн олон хүний дунд байхдаа алздаггүй. Харин эрчүүд тэгж чаддаггүй. Хайртынхаа сайн тоглодог тоглоомыг найзуудтайгаа хамт тоглох санал тавиx юмуу ярих дуртай сэдвээр нь яриа эхлүүлвэл танихгүй хүмүүс нүүр хагарна. Эрчүүд чаддаг юмандаа оролцсон үедээ харилцаа аяндаа үүсч эхэлдэг.

    Түүний ХУВЬД ХООЛ хийснээс ӨЛССӨН НЬ ДЭЭР

    Чиний хийсэн хоолыг тэр дуртай нь аргагүй амтархан иддэг. Гэсэн атлаа хэзээ ч чамд тусалдаггүй. Яагаад? Ихэнх эрчүүд гал тогооны өрөөнөөс айдаг. Чи түүнд зааж өгөх хэрэгтэй. Эхлээд найз залуугаараа хүнс цуглуул. Хэрэв тэр буруу төрлийн хүнс авсан бол сүржигнээд хэрэггүй. Тэгэхгүй бол залуу чинь дахиж хэзээ ч дэлгүүр зүглэхгүй гэж мэд. Хүнсээ цуглуулж сурсаных нь дараа хоол бэлтгэхэдээ туслуул. Тусалж байх явцад нь түүнийгээ сайн магтаад өг. Эцэст нь, хоол хийж чаддаг эр хүн чамд таалагддаг гэдгээ хэлэхэд л дараагийн Мягмар гарагт оройн хоол бэлэн!

    Фото эх үүсвэр: Mongolphoto.mn

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-05-24 18:05:00
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-05-24 23:36:19
    TtMKdokay
    Зочин - 2016-09-21 10:37:54
    okay l gen shuu ene deer 1 hun lol