• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-06-20 19:32:38
    Уншсан: 14080
    Сэтгэгдэл: 0

    Хайртынхаа талаар хуваалцаж болох зүйлс7199

    Эрчүүд хайрт бүсгүйгээ өөрийнх нь тухай дараах зүйлсийг найз нартаа ярьж болно гэж үздэг. Хайртынхаа тухай бусад хүмүүст хэт их ярих нь түүнд эвгүй санагдаж магад. Тэрнээс гадна зарим "аюултай" бүсгүйчүүдэд олз болох аюултай шүү. 

     

    › Түүний бие. Эрчүүдийн 73 % нь биеийг ямар гайхалтай гоё болох талаар найз бүсгүйчүүд нь найз нартаа ярьвал нэг их татгалзахгүй гэжээ.

    › Хэрхэн үнсэлцдэг болохыг нь. Өөрийг нь гайхалтай үнсэлцдэг болохыг эргэн тойрных нь бүгд мэдэж байвал баяртай байх эрчүүд 87% байдаг юм байна шүү бүсгүйчүүдээ. Үнэхээр найз залуу чинь сайхан үнсэлцдэг бол түүгээр нь онгирох нь сайхан хэрэг биш гэж үү?

    › Бэлэг. Түүний ямар бэлэг бэлэглэсэн болохыг найз бүсгүйчүүддээ ярихаас ичих хэрэггүй гэж эрчүүдийн 86% нь үздэг байна. (Үлдсэн 14% найз бүсгүйчүүддээ бэлэг бэлэглэдэггүй байх аа).

    › Болзооны тухай. Мартагдашгүй, нандин, үнэхээр романтик болзоо зохион байгуулсан тухай бүгдэд зарлахыг эрчүүдийн  88% хүсдэг юм байна.  

    › Дур тавилт. “Тэр орондоо үнэхээр гайхалтай” гэж өөрийнх нь тухай яриасай гэж бүх эрчүүд хүсдэг.

    › Халамж. “Тэр их хөөрхөн миний төлөө .... байгаа юм даа” гэж ирээд л хайрт бүсгүй нь атаархасан найз нараа ангайтал ярихад эрчүүдийн 85% нь лав дургуй байхгүй гэсэн шүү.

    ЭНЭ ТАЛААР ХЭРХЭВЧ ЯРЬЖ БОЛОХГҮЙ

    › Хоч. Тэр чамд л өөрийгөө “ангаахай, дэгдээхэй, бялзуухай” гэж нэрлэхийг зөвшөөрсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тэрээр бусад хүмүүс чи түүнийг хэрхэн дууддаг болохыг мэдээсэй гэж хүсдэггүй.

    › Хэрүүл. Ямар ч эр хүн гэр бүл, харилцааны асуудлууд нь гадагшаа тархан түгээсэй гэж хүсдэггүй.

    › Зөөлөн байдал. “Хатуу чанга” эрчүүд маань өөрийнх нь “уян зөөлөн” талыг мэдээсэй гэж хүсдэггүй.

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-06-20 19:32:38
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.