• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2016-11-03 16:03:40
    Уншсан: 14444
    Сэтгэгдэл: 12

    Хөөрхөн боловч эгчмэд бүсгүй7417

    Хосуудын “Эрэгтэй нь эмэгтэйгээсээ ах байдаг” гэсэн бичигдээгүй хууль байх. Түүнээс болоод эхнэр эсвэл үерхдэг бүсгүй нь өөрөөс нь олон эгч бол нөхөр болон залуугийн гэр бүл, найз нөхөд нь “Хорвоогоор дүүрэн залуу сайхан охид байхад, чи очиж очиж ...” гэсэн утгатай юм ярина. Яагаад юм бол?
     
     
    Эрэгтэй хүн нүдээрээ дурладаг. Тэгэхээр зарим эгчмэд бүсгүйчүүд эрчүүдийн нүдийг баясгах шинж чанар цөөхөн байдаг юм болов уу?
    Эмэгтэй хүн хэдий насаар чацуу байсан ч гэсэн нас ахих тусам нөхрөөсөө “хөгшин” харагдах нь бий. Тэрнээс болдог юм болов уу?
    Эгчмэд бүсгүйчүүд хүүхэдтэй байх магадлал өндөр. Амьдрал зохиож байгаагүй залуу зохиож байсан хүүхэнтэй суух дургүй байдаг юм биш байгаа?
    Эсвэл тэднийг “жаалын толгой эргүүлсэн хүүхэн” гэж хардаг юм болов уу?
    Эгчмэд бүсгүйн тухай бараг ганц дуу нь “Хөөрхөн боловч” чих шиг. “Та хөөрхөн л дөө, гэхдээ даанч эгчмэд юм. Сорри” гээд байгаа биз?
    Тэгэхээр Монголд эгчмэд бүсгүйтэй дотно харилцаанд орохыг тийм ч таатай хүлээж авдаггүй бололтой. 
    Яг энэ талаар 5 залуутай ярилцлаа. 
    Cosmo: Та нар амьдралдаа эгчмэд бүсгүйд татагдаж байсан уу?
    Гомбоо: Татагдалгүй яадгийн. 
    Сүмбээ: Бүр бацаан байхдаа. 
    Cosmo: Юунд нь татагдсан юм бэ?
    Гомбоо: Ерөөсөө ганц л зорилго байгаа ш д. Секс хийх гэж.
    Сүмбээ: Яг үнэн.
    Сэмбээ: Би ч гэсэн адилхан.
    Ёмбоо: Надад энэ талын туршлага байхгүй. 
    Ерөө: Яг хэдэн насны зөрүүг эгчмэд гэх юм бэ? Би хамгийн дээд тал нь 4 эгч хүүхэнтэй л явж байсан.
    Cosmo: Та нар хэдтэй байхдаа хэдтэй эгчмэд бүсгүйтэй учир ургуулж явсан юм бэ?
    Гомбоо: 18-тай байхдаа 25-тай хүүхэнтэй.
    Сэмбээ: 20-той байхдаа 26-тай эгчтэй.
    Сүмбээ: Би ч гэсэн нэг 20-той л байсан байх. Эгч 28-тай байсан. 
    Ерөө: 22-той байхдаа 26-тай хүүхэнтэй.
    Cosmo: Эгчмэд бүсгүйчүүд үеийн охидоос чинь юугаараа ялгаатай вэ? Яагаад тэдэнтэй зөвхөн секс хийх зорилгоор харьцдаг байсан гэж? Эгчмэд бүсгүйчүүл тийм “амархан” байдаг юм уу?
    Гомбоо: Амархан шд.
    Сүмбээ: Ер нь харьцах бас секс хиймээр байгаагаа ойлгуулахад амархан гэх юм уу даа.
    Сэмбээ: Эгчмэд бүсгүйчүүд чинь учраа мэддэг байхгүй юу даа. Үеийнхээ охинтой дараа нь ямар нэг хариуцлагад орохгүйгээр сексдэнэ гэдэг бараг худлаа ш дээ. Явдалтай охин биш л бол, тийм биз дээ?
    Сүмбээ: Ер нь охид 18-23 насандаа жинхэнэ өөрсдийгөө мэдэрчихсэн, хамраа сөхчихсөн үе байдаг байхгүй юу. Тэд нартай секс хийх байтугай үерхэхэд хэцүү шд.
    Ерөө: Нээрээ эгчмэд бүсгүйчүүдтэй секс хийхэд дараа нь хайртай дуртай, хүүхэдтэй болчихлоо энэ тэр гэсэн дарамт, шахалтгүй амар байдаг юм билээ?
    Cosmo: Тэр эгчмэд бүсгүйчүүдийн юу нь та нарт таалагддаг байсан бэ? 
    Ерөө: Надад бол тэр дарамт шахалтгүй байдаг нь таалагддаг байсан. 
    Гомбоо: Тухайн үед харьцдаг байсан эгчмэд бүсгүйчүүд нэг тийм гоё, жишээ нь том хөхтэй, том бөгстэй, сексийн хувьд санаачилгатай буюу шинэ шинэ юм зааж өгөөд л, мэдрүүлээд л.
    Сүмбээ: Харьцахад их амар санагддаг байсан.
    Cosmo: Тэгж их таалагддаг байсан юм бол тэд нартай гэрлэх тухай бодож байсан уу?
    Гомбоо: Үгүй чиш.
    Сүмбээ: Үгүй юм байнаа.
    Ерөө: Нөхөртэй, нөхөр нь гадаадад байдаг хүүхэн байсан л даа. Гэхдээ би татлаа түтлээгүй байсан ч суухгүй л байсан байх.
    Cosmo: Яагаад?
    Сүмбээ: Эмэгтэй хүн яаж хөгширдөг билээ, эрэгтэй хүн яаж хөгширдөг билээ. Хэцүү шд. За яахав. Би тухайн үед 20-той байхдаа 28-тай эмэгтэйтэй гэрлэлээ гэж бодъё. Сууснаасаа хойшхи 2-3 жилд гайгүй л харагдах байх. Ихэнх эмэгтэйчүүд 30 гараад, хүүхэд гаргаад л хэцүү болж эхэлдэг шд.
    Сэмбээ: Харин тийм. Манай хүүхнүүд яагаа ч үгүй байж дэлбэрчихдэгийн. Насаар залуу мөртлөө ялбайсан, урссан лаа шиг болчихдог. 
    Ерөө: Би ингэж боддог. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг цэнгүүлэгч, жаргаагч. Гоё сайхан бие хаа, царай зүс, хайр халамж, үр хүүхэд гаргаж, өсгөж хүмүүжүүлж байгаа “үйлчилгээгээр” эр нөхрөө жаргаадаг улс. Эрэгтэй хүн бол тэр цэнгэл жаргалыг эдлэхийн тулд эмэгтэй хүнд аюулгүй байдал, хоол, хүнс, байр орон сууц гэх мэт материаллаг эд зүйлсээс гадна сэтгэл санааны дэмжлэг, туслалцааг өгдөг. Эмэгтэй хүнд эр хүнийг жаргуулдаг шинж чанар цөөн байх тусмаа эрэгтэй хүнд таалагдах магадлал буурна. Эсвэл эр хүн өөр сонголт хийдэг байх. Эрэгтэй хүн чинь гадаад үзэмжинд их ач холбогдол өгдөг улс шүү дээ. Тэгээд эхнэр нь өөрөөс нь хөгшрөөд, хөгшин харагдаад ирэнгүүт л илүү харж, билүү долоож эхэлдэг байх. 
    Ёмбоо: Гэхдээ эхнэр чинь чиний л хүүхдийг гаргах гээд л бие хаагаа эвдэж байгаа ш дээ.
    Гомбоо: Ууаааа, энэ Ёмбоо ёстой эмэгтэйчүүдээс аймаар коок авах үг хэллээ, тэ?
    Сэмбээ: Гэхдээ би л нэг хүүхэд гаргасан гээд биеэ гаргуунд нь хаячихаж болохгүй ш дээ. Хэчнээн хүүхэд гаргасан ч бай бие галбираа сайхан харагдуулж болдог үед бид амьдарч байгаа биз дээ. Би л лав эхнэр маань төрснийхөө дараа фитнест явна гэхээр нь 2 гараа өргөөд дэмжсэн. Төлбөрийг нь төлсөн. Тэр хугацаанд хүүхэд харах асрагч цалинжуулж авсан. 
    Cosmo: Тэгэхээр, нөхрөөсөө хөгшин харагддаг, бие хаагаа гамгүй авч явдгаас болоод эхнэрээ болгодоггүй гэсэн үг үү?
    Сэмбээ: Тийм л юм даа. 
    Ерөө: Миний бодлоор, үр удмаа өгсөж, хүмүүжүүлэх гэдэг үүрэг голдуу эхнэрт ноогддог байсан ш дээ, дээр үед бол. Тэгэхээр, эхнэр нь залуу байвал олон хүүхэд гаргана, тэдэнтэйгээ урт хугацаанд хамт байна гэдэг утгаар нь дүү хүн сонгож өгдөг байсан байх. Тэгээд тэр нь уламжлагдаад тогтчихсон учраас манайхны дунд эгчмэд бүсгүйтэй гэрлэн суух асуудал тийм түгээмэл биш байх.
    Гомбоо: Түгээмэл ш дээ. Миний нэг таньдаг залуу өөрөөсөө 8 эгч хүүхэнтэй суусан. Хоорондоо эвтэй гэж жигтэйхэн. Нөхөр нь орой үдэш найзуудтайгаа гараад явахад эхнэр нь утасдаж, шалгаана гэж байхгүй. Нөхөр нь ч гэсэн хүүхэн шуухан эргүүлээд байдаггүй. Ер нь ажаад байхад эгчмэд бүсгүйтэй суусан залуус нэг тийм налайгаад, намбайчихдаг юм билээ. Эхнэрээ дагаад “хөгширчихдөг” ч юм шиг. Тэгэхээр эгчмэд бүсгүйтэй амьдрах нь их амар амгалан, тайван байдаг юм шиг байгаан.
    Cosmo: Жишээ нь тэр хоёрыг яагаад суусан гэж боддог вэ?
    Гомбоо: Хайртай болоод л суусан гэж бодож байна. Яагаад гэхээр, тэр эгч эхнэр нь царайлаг биш бас мөнгө төгрөгтэй биш. Тэгэхээр, хайр сэтгэлээр л холбогдсон болж таарах гээд байгаа биз дээ?
    Cosmo: Тэгэхээр залуус эгчмэд бүсгүйг зөвхөн, мөнгө эсвэл царай зүсэнд нь болж сонгодог гэсэн үг үү?
    Гомбоо: Ихэнх нь мөнгөнд нь, тогтвортой, амар амьдралд нь болж байгаа ш дээ. 
    Сэмбээ: Ер нь тийм юм шиг байна лээ. 
    Сүмбээ: Эгчмэд бүсгүйчүүд их халамжтай байдаг юм шиг байгаан, залуу охидыг бодвол. Бүр хүн халамжлаад сурчихсан. Тэгээд бас залуугаа дураар нь байлгадаг.
    Ерөө: Амар амьдралыг илүүд үзэж байна гэсэн үг л дээ. 
    Сүмбээ: Залуу байхад өөрөөсөө залуу бүсгүйтэй харьцахад харилцааны зөрүү их ажиглагддаг. Миний эхнэр надаас 6 насаар дүү. Харилцааны эхэн үед бас залхмаар үе байдаг л байсан. Аажимдаа би арай ахмад ухаантай юм болохоороо эхнэрийнхээ зарим нэг нялх занг өнгөрөөдөг болоод, эхнэр маань ч гэсэн “томоожсоноор” харилцааны асуудал багассан байх. Энэ байдлыг тэвчдэггүй эсвэл хүсдэггүй хүмүүс эгчмэд бүсгүйг сонирхдог байх.
    Ёмбоо: Гэхдээ бас хайр сэтгэлээрээ сонгосон байж бас болно ш дээ. 
    Гомбоо: Ааааяяа, дахиад нэг коок авах үг хэллээ. Болноо, бололгүй яах юм бэ. Тэрнийг хэн ч үгүйсгэхгүй.
    Сэмбээ: Гэхдээ бас нэг зүйлийг ажиглаад байхад эгчмэд бүсгүйчүүд нь залуугаа голоод байдаг юм билээ шд. Ихэнх сингл эгчмэд бүсгүйчүүд чинь карьер хөөчихсөн, амжилтанд хүрчихсэн. Тэр хүртэл явахдаа олон “чадваргүй” залуусыг загнаад үзчихсэн бас сурчихсан байдаг. Тэгээд үеийн эрчүүдтэй амьдаръя гэхээр ихэнх нь бүтэхгүй гарууд байдаг. Нялх ногоонууд болохоор, нялцаганаад л, нялуураад л, тунирхаад л тэнэгтээд байдаг гэсэн. Дээр нь боловсролгүй. Хөгжөөж ч чаддаггүй. Бас сексдээ муу байдаг гэсэн. Миний нэг найз хүүхэн бий. Тэрний ярьснаар бол “Эхнэр нь бүх ажлаа мэддэг, нөхөр нь аялдан дагалдаад байж байдаг” тийм л гэр бүлийг хүсдэг юм шиг байгаан, хэрэв өөрөөсөө залуу нөхөртэй болвол. Тэгэнгүүт залуу нөхөр нь пээдийгээд байдаг бололтой. Тэгэхээр, хэдийгээр эгчмэд ч гэсэн зөвхөн эр хүний хань барааг бодож залуу нөхөр авдаг тохиолдол байх шиг байна. Хайр сэтгэл мэтгэл байхгүй.
    Ерөө: Эгчмэд бүсгүйчүүд хүнтэй суух шансгүй боллоо гэж боддог юм уу, залуу бүсгүйчүүдийг бодвол эрчүүдийн их олон зүйлийг тэвчиж өнгөрүүлдэг болчихдог юм шиг байна лээ шд. 
    Сэмбээ: Тэгдэг. 
    Гомбоо: Тэр байдал нь нөгөө залуу нөхрүүдэд их таалагддаг юм шиг байгаан.
    Ерөө: Давраачихдаг. Эрхлүүлчихдэг гэх юм уу даа.
    Cosmo: Та нар одоо сингл байсан бол эгчмэд бүсгүй сонгох байсан уу?
    Гомбоо: Таалагдвал сонгоно шд. Гэхдээ 8 эгч бол арай л дэндэнэ. 4 насны дээшээ доошоо бол зүгээр ш дээ.
    Сэмбээ: Одоо ч гэсэн үү? Чи одоо 36-тай ш д. Тэгэхээр, 40-тэй хүүхэнтэй чи суух уу?
    Гомбоо: Би хэдийгээр эхнэрээсээ салчихсан, сингл байгаа ч гэсэн суухгүй л дээ. 
    Сүмбээ: Залуу насны л явдал. Одоо бол үгүй.
    Ёмбоо: Учрал, тохиолдол, харилцааны өрнөлөөс болох байх.
    Ерөө: Үгүй.
    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-03 16:03:40
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-11-03 20:56:29
    Nas neg ih hamaagui shuu dee. Hunii setgel, bas hair chuhal.
    Зочин - 2016-11-03 21:03:59
    He he.Ene odoo egchmed busguid uuriinhuu zaluug aldsan hunii niitlel uu ugui yu...Egchmed busguichuud harin ch enger changa bdag.Bie-ee avch yavah archilah tal deer ali hediin suraltssan uchraas iluu uzesgelentei uurtuu itgeltei bdg.Bas uhaalag bhad suraltssan bdg uchraas erchuud egchmed busguid tatagdah bolson bhdaa.Unend niitsehgui niitlel bna.Zaluu ohiduud l enger sul bdg tsag irsen bnale.
    Зочин - 2016-11-03 23:41:00
    humuus yarihnee harin ohiuud enger sul geh yum bnlee tiim humiist ur udmaa yaj uldeehuu geel egch hyyhentei suusan gk yarihiig sonsson ynen ch yum shig er ni ohiduud hetsuu ldee
    Зочин - 2016-11-04 13:39:09
    ee huurhii zuvhun untahiin tuld egchmed busguig songoson gh.Busguichuud erchuud shig zuvhun untahiin tuld zaluu songodggui. Ymr neg setgel hudlul bvl tuhain huntei hariltsdag.
    Зочин - 2016-11-04 15:21:47
    Naiz busgui mini nadaas 15 nasaar egch.Ter mini mash uzesgelentei.Bid hoer 2jil 8 sar hosuud yawsan.Harin ter mini humuusiin hel amnaas bolood salah shiidwer gargasan.Bi tuundee mash ih hairtai.Ter mini ch gsn namaig sanaad gd uilaad suuj bna lee gj naiz ni helsen.Ene niitlel met uchuuhen bodoltoi humuusees bolj l salsandaa.Tuuniigee mash ih sanajiin.Tuunguigeer minii amidral yamar ch utga alga.Yag odoo tuun deeree ochmoor bna.
    Зочин - 2016-11-04 19:48:13
    Эгчмэд бүсгүйтэй сайхан дотно танилцах юмсөөн. 24 залуу байна шүү 99011659
    Зочин - 2016-11-04 19:51:23
    Nerendee taarsan ymar ergvv bodoltoi zaluuchuud we
    Зочин - 2016-11-04 19:54:09
    Maliin maluud bnda gomboo svmbee sembee ch gehshig nern
    Зочин - 2016-11-04 23:59:56
    Egchmed busgui bolgon bish ch gsn setgel tatsan harts bulaasan egchmed busguichuud bdg.Tugs bolood uuruusuu duu zaluuchuudiin setgeliig tatna shuu dee.Hairiig mini bulaasan setgeiig mini ezemdsen busgui l bol egchmed bsn ch bi l lav suuna
    Зочин - 2016-11-05 17:44:45
    haha
    Зочин - 2016-11-10 12:53:45
    nz zalyygaa ng aniad aldsan jo ohinii niitlel bolotoi
    Зочин - 2016-12-31 15:36:06
    30, 40 хүрчихсэн мөртлөө биеэ сайхан авч явдаг зөндөө сайхан эгчүүд бдаг ш дэ. нийгмийн 5/1-д багтах л хүмүүсийн үзэл бодол бна да хөөрхий гэж.