• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2013-12-02 10:40:27
    Уншсан: 133616
    Сэтгэгдэл: 79

    Сингл байхдаа амжуулах зүйлс4520

    Эрх чөлөөтэй, уулын гөрөөс шиг амгалан, ар, өврөөс зулгаах хүүхэдгүйдээ баярлаж явна уу? Тэгвэл нэг их тайвшрах  хэрэггүй. Хойшлуулах боломжгүй ажлуудын жагсаалтыг бид гаргалаа. Нэг хэсэг нь хуримын өдөр хүртэл амжуулах, нөгөө зарим  нь үрийн зулай үнэрлэхээсээ өмнө амжиж хийх ажлууд.

    Нөхөргүй байгаа дээрээ 

    Цуйванг 30 янзаар хийх, сорочкан цамцыг нь ганц ч нугалаагүй индүүдэх,  зангиаг нь  чадамгай зангидаж  сурах хэрэгтэй гэж  сургаал айлдах гэснээ больчихлоо. Ахуйн энэ зөвлөгөө чамд ямар ч үр ашиг байхгүй. Орчин үеийн бүсгүйд тохиромжтой зөвлөгөө гэвэл ядам хуруунд хуримын бөгж зүүж, амлалт өчгөө өгсний дараа алдсан боломжийнхоо араас харуусч суухгүйн тулд эрх чөлөөгөө бүрэн утгаар нь хэрхэн ашиглах тухай. 

    Үсээ “банди” шиг богинохон тайруулах

    Заяаны хань зам дээр гарч ирэхээс өмнө гадаад төрхөндөө болох, болохгүй өөрчлөлтүүдийг амжиж хий. Миний бие юм чинь юу хүссэнээ  хэзээ ч хийнэ гэж бодож байж магадгүй. Гэтэл амьдрал дээр огт өөр. Beauty туршилт болгоноо нөхөртэйгээ харилцан зөвшилцсөний эцэст хийсэн нь дээр байдаг. Эрчүүд угийн консерватив нөхдүүд. Тэд эхнэрийнхээ имижийн огцом өөрчлөлтөнд болгоомжтой ханддаг. Чолкоо ч тайруулахад дургүйцдэг. Юун тэр богинохон тайруулах. Тэрийг чинь тэд жинхнээсээ үзэн яддаг юм шүү дээ.

    Хэсэг хугацаанд гадаад оронд амьдар

    Оюутны шугамаар амьдарсан нь дээр. Дээд боловсролын диплом хүн бүр өвөртөлсөн өнөө үед өөрийнхөө үнэ цэнийг өсгөх нь чухал. Жишээ нь, мэргэжил дээшлүүлэх курс байж болно. Төрсөн нутагт өнчирч үлдэх нөхөр, хүүхэд байхгүй үед гадагшаа явсан нь дээр. Сэтгэл амар, зугаатай өдрүүд гоё биш гэж үү. 

    Суахили хэлэнд дурла

    Эсвэл Linux-д. Нэг бол юм оёж, сүлжиж сур. Сонирхол байвал мотоцикл уна. Чамтай суух гэж байгаа хүн бямба гарагийг сонирхол нэгтэй хүмүүстэйгээ өнгөрүүлж хоббиндоо цаг зарцуулдагийг чинь мэдэж аваг. Зүгээр нэг сонирхол төдий зүйл биш, харин хүч хөдөлмөр шаарддаг ажил, хувийн орон зай, өөртөө зарцуулах цаг чамд байх ёстой гэдгийг тэр ухаараг. Буруу хувирдаг үйл үг эсвэл шинэ үйлдлийн систем гээд өөр юу ч анхаарах сөхөөгүй байх үед чинь  тэр хувцсыг чинь угааж, шалаа цэвэрлэж тусалж болно шүү дээ. 

    Эрэгтэй найзтай бол

    Зөвхөн ярилцах, туслах, дэмжих, гадуур гарах үед хань болох, нөхөрлөл гэж юуны тулд байдгийг мэдрүүлэхээр эр хүйсний найзтай болж ав. Хайр, сексийн тухай ямар ч яриагүй тийм нөхөрлөл. Та хоёрын найз нөхдийн харилцааг  нөхөр чинь ойлгож, хүлээн зөвшөөрвөл сайн хэрэг. Гэхдээ гэм зэмгүй нөхөрлөдөг гэдгээ яагаад ч батлаад ойлгохооргүй хартай нөхдүүд бас байдаг. Шувуухай шиг эрх чөлөөтэй байхдаа хүссэн хүнтэйгээ харилц. Нөхөр чинь чиний  хэзээнээсээ дурласан хоббиг хүлээн зөвшөөрсөн шигээ хуучны  найзыг чинь хүлээн зөвшөөрч юуны магад.

    Өөрийн гэсэн өмчтэй бол

    Хэдэн квадрат метрийг хөдөлмөрлөж олох, зээлээр авах, сугалаанд хожих боломж байна,  тэрнийхээ төлөө зүтгэ. Орон сууц бол тайван амгалан амьдралын гол тулгуур. Ямар нэгэн юм боллоо гэхэд (нөхрүүд яаж ч мэдэх улс) орох оронгүй үлдэнэ гэж санаа зовохгүй байх шиг том баталгаа хаана байна. Үнэт цаас, машин, газар гээд гэрлэлтээс өмнө олж авсан, үнэд хүрэх хөрөнгө мөн л ирээдүйн сайхан амьдралын баталгаа болдог. Цуглуулсан бүхэн чинь гэр бүлдээ эзлэх байр суурийг чинь өсгөөд өгнө.

    Найз залуутайгаа аялах

    Бал сар чинь яаж өнгөрөхийг хэн мэдэхэв. Харин романтик, сэтгэл гэгэлзүүлсэн аяллын дурсамж олон жил сэтгэлийг чинь сэргээнэ. Тэгээд энэ аялал чинь гэрлэлтийн хөнгөхөн хувилбар шиг байх болно. Нөхөртэйгээ 24 цаг цуг, хөтөлбөрөө төлөвлөж, хаана хооллох, хэнд ямар бэлэг авах, хэн түрүүлж усанд орох зэргээ ярилцан шийдвэрлэх хамгийн боломжтой үе. Найз залуугийнхаа санаа бодлыг бодолцож, харилцан буулт хийж сурснаар хамтын амьдралын туршлагатай болно гээд бодохоор муугүй алхам байгаа биз.

    Хүүхэдгүй байгаа дээрээ

    Нөхөр гэдэг хүн амьдралд чинь хэр баргийн өөрчлөлт оруулахгүйгээр орж ирнэ. Диван дээр сууж байгаад л хурхирна. Хүүхдийн хувьд бол огт өөр асуудал. Уйлна, өлсөнө, хагас цаг болгон шээнэ, өдрийн 24 цаг хайр халамжийг чинь нэхнэ. Хэд хэдэн  ажил төлөвлөөд байсан бол тодорхойгүй хугацаагаар хойшлуулах болно. Эсвэл амьдралын зорилтын жагсаалаа бүрмөсөн арчина. Харин хүүхэд өлгийдөж авахаасаа өмнө хялбархан амжуулж болно. “Их шуурга”-ны өмнө нам гүм байгаад яахав, урагшаа бүсгүйчүүд ээ!

    Шүхрээр нис

    Айдас, сэтгэл хөдлөл, сандрал гээд адреланы олон амтыг амтал. Үртэй болсны дараа амьдрал чинь зөвхөн чамд бус, харин бяцхан хүнд зориулагдах ёстой гэдгийг ухаарах болно. Адреналин мэдрэх гэж сахилгагүйтэх хүсэл чинь дороо унтарна. 

    Найзуудтайгаа амралтанд яв

    Бүтэн долоо хоногийн турш биеэ илүүлж, тослуулж, үрүүлж, сэтгэлээ сайхан яриагаар сэргэээж, царайлаг массажист залуутай сээтгэнэж, үдэш нь  цуцталаа бүжиглэ. Эмэгтэй хүний энэ диваажинд ганц бие бүсгүйчүүд л очих боломжтой. 

    Будаг шивүүл

    Гадагшаа гарахдаа, тэр бүү хэл нөхрийнхөө дэргэд будаггүй байхаас үнхэлцгээ хагартал айдаг бүсгүйчүүдэд зориулсан заалт. Нялх хүүхэдтэй байх үед өглөө болгон толины өмнө зогсох цаг олдох ч үгүй. Зав л гарвал унтах тухай бодол толгойд эргэлддэг гээд бод доо. Тийм болохоор хөмсөг, зовхио шивүүлчих.  Жинхэнэ аминд орно. 2-3 жил будаг нь хэвээрээ байдаг болохоор эртхэн амжуулсан нь дээр (жирэмсний үед хийлгээд дэмий).

    Илүүдэл жингээ хас

    Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, мацаг барих өдрүүдээ залхуугаасаа болж хойшлуулдаг үе жирэмсний тестэн дээр хоёр зураас гарахад л өнгөрнө. Харин одоо илүүдэл хэдэн килограммаа хасах цаг оройтоогүй байна. 

    Энэ жагсаалтыг охиндоо өвлүүлж өгөхөө мартав аа! 

    Non-stop шоуны сар

    Шоу, цэнгээн, үүр хүртэл хөлөө чилтэл танцлах, гэнэтийн шөнийн болзоо бол хүүхэдгүй, хэн нэгний өмнө үүрэг хариуцлага үүрээгүй бүсгүйн давуу тал.

    Гималаид аял

    Гэхдээ явганаар шүү. Дараа нь гэртээ хүүхдээ харж суухдаа харамсахааргүй аялал гэвэл энэ л байна. Жирэмслэх тухай дөнгөж төлөвлөж байгаа бол зэрлэг байгалтай, дэд бүтэц сайн хөгжөөгүй, онцлог уур амьсгалтай орноор аялаад ав. Тэгээд  тэр онцгой аяллаа насан туршдаа дурсаж, бүр эмээ болчихоод ач нартаа ярьж сууна гээд төсөөл дөө. 

    Мэргэжлийн зураг авалтанд ор

    Төрсний дараа, хүүхдээ хөхүүлсний дараа бие чинь эргээд яг өмнөх шигээ болно, эсвэл ямар ч язралт үлдэхгүй гэсэн баталгаа үнэндээ байхгүй. Залуухан, гоолиг дүрээ яагаад хальсанд мөнхрүүлж болохгүй гэж? Хамгийн үнэтэй, хамгийн сайн зурагчин хөлсөлж, биеийнхээ зарим хэсгийг ил гаргаж зургаа татуулж болно. Зарим  хэсэг, эсвэл бүхлээр нь ил гаргах эсэх нь мэдээж чиний шийдэх хэрэг. 

    Нурууныхаа зургийг авахуулж, эмчлүүл

    Компьютер, маустай өдрийн турш хагацаж чаддаггүй бүсгүйчүүдийн хамгийн эмзэг хэсэг. Мониторныхоо урд бөхийж суухад одоо асуудал байхгүй л дээ. Харин жирэмсний сүүлийн гурван сар нуруугаа яаж зовоож байснаа мэдэрнэ. Хүүхдээ төрүүлээд, байнга тэврэх болохоор нуруу чинь байнга өвдөнө. Тэгж өвдөхгүйн тулд жирэмсэн болохоосоо өмнө эмч дээр очиж нуруу туруугаа сайн үзүүл. 

    Усанд сэлж, йогаар байнга хичээллэвэл хүндийн өргөлтөндөө бэлтгэгдэж чадна. 

    Үнэмлэхтэй авч жолоо барьж сур

    Эмнэлэг, дэлгүүр, хотын нөгөө өнцөгт амьдардаг найз бүсгүй дээрээ очмоор байдаг? Харин хүүхдийн тэрэгтэй хэр хол явах вэ? Ямар хүүхдээ тэврээд нийтийн унаанд суултай нь биш. Таксины жолоочид ч амиа даатгаад дэмий. Одоогоор машингүй байлаа ч энэ заалтыг хэрэгжүүлчих хэрэгтэй. Машинтай болчихоод, хүүхдээ тэврээд жолоонд сууна гэж байхгүй шүү дээ.  

    Үнэмлэхээ соль

    Бас бусад бичиг баримтаа ч цэгцэл. Үнэмлэхээ цагт нь шинэчилж, гадаад паспортныхаа ч хугацааг сунга. Хүүхдийн бүртгэл, гадагшаа явах дээр асуудал гаргахгүйн тулд шүү дээ. Нялх хүүхэд тэвэрсэн ч дараалал дайран орж чадахгүй. Адилхан л хүлээсэн хүмүүс байна гэж загнуулах вий. 

    Нэг удаагийн цалингаа шинэ туфлид зарцуул

    Өөр хэзээ ингэж өөрийгөө эрхлүүлэх вэ? Хүүхэдтэй болчихоод мөнгөө бодлогогүй үрж чадахгүй л болов уу. Хамаг цуглуулсан мөнгө чинь нэг л мэдэхэд хүүхдийн тэжээл, живхэнд явсан байна. Харин энэ үед өнөө туфли чинь эрх чөлөөтэй үеийг чинь санагдуулна.  

     

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-12-02 10:40:27
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-12-02 10:49:39
    Энэнээс илүү тэнэг зөвлөгөөнүүд уншиж байсангүй, орчуулахдаа хүртэл юу орчуулж тавьж байгаагаа уншиж бай л даа.
    Зочин - 2013-12-02 11:06:01
    Сайхан зөвөлгөөнүүд байна Cosmo :)
    Зочин - 2013-12-02 11:26:58
    uneheer saihan yum bnshuu....huuhedtei bolhoosoo umnu amjuuldag hereg...huuhedtei humuusiin hamarssan yriag bishguideel neg sonsoj bn
    Зочин - 2013-12-02 11:40:56
    unen zuvluguu bnaa, huuhedtei bolj haraahan amjaagui bgaa busguichuud mini amjuulaad l bjdee, huuhed gedeg mash tom az jargal, bayar huur ch mash tom hariutslaga shuu
    Зочин - 2013-12-02 11:47:31
    Bi ch ihenhiig bielvvltsen bolhooroo odoo ih jargaltai bgan bn shd. Naiz nartai duulgah heregtein bn
    Зочин - 2013-12-02 11:58:00
    Shal teneg zowlogoo bn. Neg shuniin zaluu ch geh shig. Joohon hund heretei ym zowlooch.
    Зочин - 2013-12-02 12:02:40
    iim uhaan muutai yumnuud n zuwluguu nertei yum bicheed terii n sohroor shuud taalagdlaa enter getsen bvtkvee, uuriin tolgoigvi hvmvvs
    Зочин - 2013-12-02 12:10:05
    Анхны болзооныхоо үеэр унтЗүй бус ч, сайн танихгүй залуутай учир ургуулна гэдэг хэчнээн сонирхолтой гээч. Гол нь тэр хүнтэй ахин уулзахгүй. Нөхөртэй болохоосоо өмнө хийж үзэх л зүйл. Дэр нэгтгэчихмээр залуутай харин секс фантазаа шууд хэрэгжүүлэхэд жаахан ичмээр байх нь мэдээж л дээ. Харин “ганц шөнийн” залуутай яагаад болохгүй гэж?ЭНЭ ЗӨВӨЛГӨӨГ НЬ ДАГАХ ЮМ БОЛ МОНГОЛЫН БҮСГҮЙЧҮҮД ҮНЭГҮЙ ЯНХАН БОЛОХ НЬ Л ДЭЭ.КОСМО ЧИ ЯМАР ХЯМДХАН ЮМ БЭ ХАХА.
    Зочин - 2013-12-02 12:20:19
    erguu ymnuud zarim neg zuvluguu ni yu ve. ene cosmogiihon iim durtai ymnud bdagimu, gants shuniin zaluu yu yu genee duraaraa gutsaj bh shiv durtain bol uursduu tegj yav.
    Зочин - 2013-12-02 12:23:27
    Эрчүүд нь болоод охидууд нь болдкүймүү харин өөрсдөө хэдийн ард гарсан болдоооо
    Зочин - 2013-12-02 12:32:17
    taalagdaj bn.yu yu nemj jiihee medej avlaa.
    Зочин - 2013-12-02 12:58:55
    тааалагдлаа хийгээгүй зүйлсээ тэмдэглэж авлаа. Заавал хийнэээ
    Зочин - 2013-12-02 13:26:01
    Teneg zuvluguu gj bodon bodon unshih shaardlaga bgaa yumu? ineedtei yum!!!!! saihan l zuvluguu bna, bi single...amjuulnaaa
    Зочин - 2013-12-02 15:34:15
    Үнэхээр гоё зөвлөгөөнүүд байна. Бодож үзэх л хэрэгтэй. Бүгдийг нь биелүүлэх албагүй ш дээ! Хүүхэдтэй, нөхөртэй болсон хойноо харамсахгүй нь тулд яах вэ гэж бодохоор ихэнх нь үнэхээр зөв санаанууд. Хийж чадалгүй өнгөрсөн хойно нь юу гэж харамсахыг хэн ч тааж чадахгүй шүү дээ.
    Зочин - 2013-12-02 16:28:49
    vneheer gaihaltai zowlogoo bn
    Зочин - 2013-12-02 20:32:58
    hahahahaha uy we!
    Зочин - 2013-12-02 21:10:50
    ene sadar samuund uruu tatah neg helber bna.gemgui olon zovolgoonii dunduur ni iim sadar yum havchuulj bolohgui e ta nar.hoishluulj bolomgui ajil ch geh shig yu bicheed bgan bichih yuma olj yadaad bdiimu esvel iim hoosortson tarhitai nohduud yum bicheed bdag yumu.sadar samuuniig ingej surtalchilj bolohgui e.tanai setguuliig unshidag olon saihan juramtai busguichuud baidgiig sana.
    Зочин - 2013-12-02 21:33:24
    Yu wee har malnuudaa? Shal hereggui um bichij bhn!? Heden hun amtai hot uls bilee? Yu bicheed soliorood bga har malnuud wee?
    Зочин - 2013-12-02 23:45:49
    unheer utga alga lol
    Зочин - 2013-12-03 01:49:22
    Ketsudee
    Зочин - 2013-12-03 10:08:58
    еыэүш тэнэг хэнд ч хэрэггүй зөвөлгөө байна.
    Зочин - 2013-12-03 10:29:52
    Eniig hewleheer tawij ogdoggui ymuu? Cosmogiinxaa
    Зочин - 2013-12-03 13:07:47
    orchin uyetei niitssen, tovch buguud oilgomjtoi sa zuvluguu bna. bi turd huuhedee hard gertee suuj bhda yag l ingej bodoj bsn.
    Зочин - 2013-12-03 13:50:45
    сайхан зөвлөгөө бна
    Зочин - 2013-12-03 14:32:14
    ene odoo yuiin...Bas 1 gadniihnii tarhi ugaaltuu... Mongol emegteichuudiin tarhiig ch sain ugaaj bna daa... buh medeeleliin heregsel..ajil.. TBB-geed l bas brend-r..
    Зочин - 2013-12-04 18:28:14
    uhaalag bwal boloh l hereg gehdee heteruuldeg ter chigeer ni amidralaa bolgoj chadah huuhnuud bas bdag shuu manaihaan
    Зочин - 2013-12-04 18:32:04
    manai huuhnuud butehguiee buru talaas ni l yawiishdee tegeel zurshil bologchihool bi chinii omch bish geel alga bolmo tegeed daraad ni niitiin omch niigmiin hongor boldogdoo hoorhii uug ni mongolooroo bwal hooloo hiij chadahgui bjiij mayag surchihnaa bas
    Зочин - 2013-12-05 11:02:45
    Goyo l zuvluguu baina nadad lav taalagdlaa, buh hun l ingej uzehiig husdeg sh de , daanch tiim bolomj olddog ch zorig hurdeggui aidag hashirladag ged olon yum bdag bolohoos ... GANTS L AMIDRANA uzeed aldahad buruu ni yun gehdee hun hun uursdiin hemjeegee bariarai!!!!!!!
    Зочин - 2013-12-10 15:37:10
    Bi bugdiig ni amjuulchihsan bn, kk odoo gerleh l dutuu bn.
    Зочин - 2013-12-11 13:57:33
    ҮНЭХЭЭР САЙХАН ЗӨВӨЛГӨӨ БАЙНА АА ДАРАА НЬ ХАРАМСАЖ СУУХГҮЙН ТУЛД ОДООНООС ХЭРЭГЖҮҮЛНЭ
    Зочин - 2013-12-11 22:56:26
    TGD OORSDOO MEDEED AWXIIN AWAAD XAYXIIN XAYNA BIZDEE,,,,BOON L ESERGVVTSSEN XVMVVS CUCUCU
    Зочин - 2013-12-17 11:15:13
    emegteichuud busguichude saihan zuvluguu bna hezee emegtei hun amidaral deer garaad ingej chaddag bi ehnertee hairtai/ amidarald ymar 1 shaltgaan amidarliin hevmayag es zanshil uureg hariutslaga uur olon shaltag shaltgaanaas za da er n emegtei hunii ajil zovlon jargal dyysdaggui gedegiig oilgohiig hicheedeg de zaluusda busguichuudee hairlaj halamjilj yvaarai
    Зочин - 2013-12-21 17:45:15
    saihan zuvulguu bnaa,nuhurgui ,huuuhedgui gants bei er chuluutei single bsan uie mini sanagdaj bnaa,uneheer haramsaad haramsaad barahgui bnaa
    Зочин - 2013-12-23 02:46:53
    ene jinhene zuv zuvlulguu bna. Huuhed gargasan hoinoo amaa baraihguin tuld
    Зочин - 2013-12-25 16:53:07
    saihan zowlogoo bn
    Зочин - 2014-01-04 01:32:33
    Ай гэр бүл нөхөр хүүхэд зовооно шүү наана нь жаргаад ав гээд байна уу даа
    Зочин - 2014-01-25 21:37:13
    энэ зөвөлгөөг дагадаг хүүхнүүд их л амархан өвөрт ороод ирэхнэ дээ ккккк
    Зочин - 2014-02-05 23:04:26
    zarim n estoi shan turshchmar yumnud bh chin,zarim n arai hetreh ym bn,gehdee turshij vznee yagad bolohgui gej,erh choloog ene biyeeree medertsgeey,/gerelheesee omno/xoxoxo
    Зочин - 2014-02-20 09:47:42
    umr tng um be? tnaihgui huntei shuud untdag umr emegtei hun bdiin
    Зочин - 2014-03-24 00:08:10
    unen shu hun neg l amidarna . ungursun hoino ni gants biy baihda hiij baih mine yavda gj bodoj suusnaas ali boloh chuluutui jargaad avaa busguichudee .
    Зочин - 2014-03-29 12:44:15
    hamtdaa amjuulah uneheer dajgui tseverhen goy busgui bain u zugeer l sahn zuurdiin jargal amtlay GYM hiideg dajgui zaluu bn tsarailag add hiigeeree zolboo_g@yahoo.com
    Зочин - 2014-04-15 17:38:57
    dajgui zaluutai bl sex hj ygd blhgui gj ,bs galzuu hulgana dr suj uznee
    Зочин - 2014-06-06 16:16:01
    erthen tawij bhgui yasiim be . gerleed huuhed gargatsan shdee. Nowsh yum aa neeree. Duudee l helehees . bayarlalaa
    Зочин - 2014-06-23 14:24:28
    heleed yu gehvee teneg zuvluguunuud bn
    Зочин - 2014-07-10 05:31:11
    :)flags=1flags=1
    Зочин - 2014-07-26 13:11:20
    daruhan single zalu bn. dajgui busguitei hamtragch boloy. 89229415
    Зочин - 2014-10-14 21:24:19
    Ийм юм хийгээд санаа амардаг бол аль эрт л хүн болгон хийдгээ хийгээд аман яриа хүмүүжил шиг болсон байгаа балай юм нийтэлж байхын. Үнэхээр тэгмээр байгаан бол Найз залуу, Найз бүсгүйтэйгээ л хийнэ биз заавал дундуураа сонин2 дурсамжтай явж яаадын. Муу юмаа лаг мэтээр ойлгуулаад байна уу үгүй юу
    Зочин - 2014-11-05 14:28:24
    Яалт ч үгүй л үнэн л байгаад байна даа.
    Зочин - 2014-11-21 19:54:40
    mash ih taalagdlaa, 1shuniin zaluu yagaad bj bolohgui gj, dajgui zaluu bval tsaashaa gehgui l bh
    Зочин - 2015-01-06 15:22:10
    saihan zuvlguuu bna mash ih bayrlalaaaa uneheer unen bichsen bn uurtu itgh itgeltei boloodhlooo shuu
    Зочин - 2015-01-06 18:50:21
    энэ чинь чинээлэг айлийн охид бүсгүйчүүдэд өгөх зөвөлгөө байна цалингаа арай ядан хүргэдэг бүр ажилгүй дундаж болон доод давхаргийн охид бүсгүйчүүд яаах бол тэдэнд харин чинээлэг юмуу ирээдүйтэй залуустай сухийг зөвлөсөн нь дээр байх
    Зочин - 2015-02-16 18:29:07
    3 хоногт л 500 $ -ын ажил хийх боломж байна. Нэмэлт орлого олох хялбар аргуудын нэг. Зөвхөн интернэтэд холбогддог байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=339595 линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Para gram Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300 аас 10000 долларт хүрэх боломжтой. . Энэ нь хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм Жич:. Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500 $ -ын ажил туршаад үзээрэй! Танаас ямар ч зардал гарахгүй. Танд амжилт хүсье.
    Зочин - 2015-02-16 18:42:16
    Yag uneeen... eniig bi hezeech buruushaahgui. Yagaad gwl amidral deer tulgarch bsan unen barimtuud mn taach bn. Bi zaluuhan gadaadad 3jil ganz biy amidarch bn ganz biy yawah sxaaan
    Зочин - 2015-02-16 18:50:40
    Bi barag ihenhiig n hergjvvltsn ym bn. Goy shvv. Oor ch amjuulh zvils zondoo bn.
    Зочин - 2015-02-16 18:59:51
    shuhreer usreh l uldsen bn , minii muruudul yum bgaan ;-)
    Зочин - 2015-02-16 19:45:22
    Ene goy setguuliig Irmuuniihen shal teneg bolgotson. Yostoi unshih ch husel torohgui. Neg l tiim hooson ineedtei. Malnuudad zoriulsan setguul.
    Зочин - 2015-02-16 23:05:15
    Er ni bol gerlelt huuhdiin daraa haramsah emegtei olon bdag gerlej uzsen emegteigees ahij gerleh uu gej asyyval 96 % ni ugui gej hariyldag emegteichuud gerleed buhnee zoriylj halamj hairaar dytaalgui ahn yamar bsan teren shigee bdag getel erchuud esregeeree bdag tiimees emegteichuud haramsal gynigt avtaj tegeed erchuudiin dyrgui avgai bolj hyvirdag
    Зочин - 2015-02-16 23:25:36
    ontsgui zovolgoo bn, ydaj garchigtaigaa aguulga ni niitseesee
    Зочин - 2015-02-16 23:39:24
    ynztai1 wohoooo..
    Зочин - 2015-02-17 02:54:49
    yamar teneg yumbe yu gdg zowolgoo we?xaxa arai shuu
    Зочин - 2015-02-17 05:20:45
    yuundaa uurlaad baigaan tenegee. amidraliin az jargal erh choloo gej yu baidgiig amsalgui hormoin dongoosoo bolj huuhedtei bolchood egduutseed baigaamuu hohin za.
    Зочин - 2015-02-17 05:31:12
    ene uurlaad baigaa uls buged huuhed eriin bool bolson geriin awgai nar baigaadaa. setgeliin hoorloor neg har ymtai niileed teriigee jinhen hair gej moroodood huuhed shaalgaj aldaad hamag ireedui amidral n orwongooroo eregsen bgaa. humuusee erchuud gedeg chin mal.
    Зочин - 2015-02-17 05:36:42
    emegteichuudee mongolchuudaa yaasan torj owdoj zowj handgui ymbee. sonsood haraad baij oilgodguu malnuudaa.eej emee bidniig osgoh gej ingej zowson yadarsan geed yariad baihad oilgohguu ailguitej yawaad bas gedsee chirj irne. tegeed nogoo l emegneltei chotgoriin toirogtoo orj amidrah ym. mongolchuud biy biyee duuraij amidardag yostoi uher mongol nerendee taarsan. ERT UHAARCH OILGOSON N AZ, oilgoj chadkuu tarhinii emgegtei negend n hohin gej helii hahahahahahahahahah
    Зочин - 2015-02-17 05:38:07
    mongol erchuud MUSLIM shashintai erchuudees yalgaa alga. archaa muutai balmad, olon huuhed uildwerlej sheehees tsaashgui
    Зочин - 2015-02-17 12:06:03
    zuvulguu taalagdaj bna. gehdee manaihan avhiigaa avaad hayhiigaa hayah bh zuvulguu ugsund bayrlalaa
    Зочин - 2015-02-17 14:56:53
    Tun dajgui baragl mun duu
    Зочин - 2015-03-02 16:15:09
    erchuuddee ghd ene vneheer vnen zuwulguu bna manai erchuud ehneree hairlah hvndleh n vneheer dytmag tegsen hirnee em.chuudese ih zuil shaardah yumaa haramcdg shuu emgtei hvn emzeg shde tednige setglese hairlawl ug n hailsan tugalga shig harin gomdoiwl tugalga tsartsdg shig l bolchihdg yum shig bnaa bi odoo nuhruu taniagui bolhoor harmsj vr hvvhdee l unchrvvlhguig bodjin busdig bvv med
    Зочин - 2015-03-02 16:25:14
    erchuud maani emgte hvnees l turdugsun odo haashaa yum be tusda uuruu bii bolchdg yum shig l gedse chirsen sadar gdg bolje ug n ter hiremsen bas vr hvvhed gdg shig ariuhan yum haana bnaa harin ch odoo niigemd olon huuhed turvvlhgui l bga b.ltaa ug n erchuudee ohidoo setgelese hvndeldg bolosoi ardchilcn niigem maani ug n erx chuluu gdg ch uursdiinhuu hariutslagiig meddeg bol bolhcn
    Зочин - 2015-04-23 07:28:22
    Ter uurlaad bga xumuus oorsnoo jinxene gants shoniin zaluutai uchirsan xumuus bxa ugaasaa ichsen xun xun alna gedeg biz dee xa xa zugeer l unshaad ongorox asuudliig yun surtei xuleej avdgiin bee unshsan bolgonoo amidral deeree xeregjuuleed baival yostoi bantan bolox bailgui xa xa
    Зочин - 2015-05-07 16:48:56
    ????? ???????? ??? ?? ???? ?? ???? Irregular verbs ??? ?????? ???? ? ???. ?????? ?????? ??????, ???????? ?? ???????? ???????? ???????? ?? ??? ????????? ?????. ??? ???????? ????????? ??? ????? ?? ????? ?? ??? ??????????? ????? ??????? ????????????
    Зочин - 2015-05-07 22:14:29
    odooniih gj odoo boltson heden sug koreantoi umbaal emegteichuud ni mungu denchengees oor yu ch medehgui yeronhiidoo korean style r l amidarch bna shuu dee zarimiig ni bodohoor unen orovdoltoi erchuud ni erchuud gj ened bichsen zuiliig shuumjleh bish tungaah dagah bish tolovoh bodoltoi tosooloh heregtei busdiin ugiig shuumjleh bish oortoo tusgah heregtei avch geehiin uhaaniig l heregjuulekh heregtei dotooj ongiison bel harsan 2 bol yag tohirson taarsan shuudainuud hol ch yavahgui 2hon ugiin ergeldeh hogiin sheesnii uneruud utreenii amsruud chatsagnii holits
    Зочин - 2015-05-08 06:59:32
    tsyuvang 30 ynzaar hiih tsamts nygalaagyiindyydeh ene ch estoi tobogoo teriig eregtei ooroo indyyddeg yum bgaa biz.hariin gereleehsee onmo bolj ogbol ediin zasgaar biee daasan baih ni chyhal harin eregtei ireed nemer bolohgyi geer divan shalhaigaad ynathaas ooriig hiideggyi gedegtei sanal 1 bna mnai mgl erchyyd ygaasaa tiim baliar
    Зочин - 2015-05-08 22:58:29
    Neere bodh zuiluud bn
    Зочин - 2015-06-25 00:13:13
    taalagdalaa...
    Зочин - 2015-10-27 17:48:38
    хүнд аз жаргал авчрах маш гоё зөвлөгөө бна шүү
    Зочин - 2015-12-11 04:46:33
    a
    Зочин - 2015-12-11 04:48:13
    skajdfhkjsdfg;l
    Зочин - 2015-12-11 04:53:05
    Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд л орж болохгүй, харин бусдыг нь хийж болно гэж огт гарсангүй дээ, тэгэхээрээ л энэ ертөнцийн хуулийг зөрчсөн, буруу гээд хэлчихэд болохоор нийтлэл байнаа энэ яс юман дээрээ бол!!!!!
    Зочин - 2016-02-02 14:09:57
    harin ch sain zowlogoo baina. bugdiig ni zaawal dagaj duuraij hii geegv blhor yamar ch sadar samuund uruu tatsan zuil haragdhgvi bn.zaawal enenii daguu hiih vgvi ni tuhain hvnii l asuudal shde. ariun nandin enhiin tsagaan tagtaa shg tsarailj yawsaar bgad hvvhedtei nohortei bolood ireheeree bvgd l single hvvhnvvded bitvvhendee ataarhaj inge teg, nad shg baij bolohgui shvv gd l nzudda zowlood l suudag shde. eniig zowoor hvleej awah chadwartai hvvhnvvd, ohiduud bol emegtei hvnii zaluu nasnii vne tseniig bs medreh bh. emegtei hun geheeree l ger tsewerlej, huuhed gargaj, hool hiij, huwtsas ugaaj baihad zoriulagdsan ed bish shvv dee. er em, hogshin zaluu gd l bvgd hvn, bvgd ontslogtoi. ene zowlogoo bl zaluu single emegtei hund tohirson best zowlogoo bn. zowlogoo bolgon ajil alba, es surtahuun, surgalt hodolmort zoriulagddag yum bish. choloot niigemd ene baitugai l sadar zuild hvrtel olon zowlogoo baidgiig bvgd medej l bgaa.