• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-06-09 12:46:15
    Уншсан: 13099
    Сэтгэгдэл: 3

    Бүх цаг үеийн хамгийн халуухан 10 залуу7180

    Бүх цаг үеийн сэтгэл гижигдэм халуухан, авьяаслаг 10 залууг танилцуулж байна. Чиний хайртай залуу энэ жагсаалтанд багтсан байна уу?

    10. Leonardo DiCaprio

    Энэ дэлхий дээр Leo-г танихгүй кино сонирхогч гэж байхгүй биз ээ. Тэр энэ жагсаалтанд заавал багтах ёстой залуусын нэг яалтачгүй мөн шүү.

    9. Marlon Brando

    Marlon Brando бол Америкийн жүжигчин, найруулагч юм. Тэрээр 2001 онд нас барсан ч гэсэн бүх цаг үеийн халуухан залуусын нэгд бичигдсэн хэвээрээ л байна.

    8. Robert Redford

    Тэрээр Америкийн жүжигчин, сайн үйлсийн эзэн, найруулагч, бизнесмэн гээд төрөл бүрийн авьяастай нэгэн. Өдгөө 79 настай ч бүх цаг үеийн халуухан залуусын жагсаалтанд заавал багтдаг.

    7. Brad Pitt

    Түүнгүйгээр энэ жагсаалт утгагүй болох байсан биз. 12-р сарын 18-нд тэрээр 52 нас хүрэх болно.

    6.  Steve McQueen

    Америкийн алдарт жүжигчин Steve McQueen бүх цаг үеийн шилдгийн шилдэг, халууханы халуухан залуусын жагсаалтанд олон жил бичигдэж байгаа.

    5. Gabriel Macht

    Америкийн жүжигчин Gabriel Macht энэ жагсаалтанд шинээр орж ирж байгаа.

    4.  Ryan Gosling

    Бүсгүйчүүдийн шүтээн, романтик залуу Ryan Gosling 2004 онд “Notebook” кинонд тоглосноосоо хойш энэ жагсаалтанд бичигдэж эхэлсэн.

    3. Heath Ledger

    Австралийн жүжигчин Heath Ledger 29 настайдаа энэ хорвоог орхисон ч гэсэн бүх цагийн үеийн хамгийн халуухан залуусын нэг хэвээрээ. Тэрээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Michelle Williams-тай гэрлэж, нэг охинтой болсон юм.

    2. Johnny Depp

    Мэдээж шүү дээ. Тэр бол энэ дэлхийн хамгийн хамгийн халуухан залуу.

    1. Paul Newman

    Тэрээр Америкийн жүжигчин, кино найруулагч, бизнесмэн, мэргэжлийн уралдааны жолооч, багийн эзэн, экологич, нийгмийн идэвхитэн, сайн үйлсийн эзэн байсан юм. Бүх цагийн үеийн бүсгүйчүүд Paul-ыг санал нэгтэйгээр хамгийн халуухан залуугаар дуу нэгтэй тодруулдаг юм. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-06-09 12:46:15
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-06-10 16:06:36
    jon snow bhgu bn
    Зочин - 2016-06-10 18:42:13
    TtMKdnice
    Зочин - 2016-06-12 02:54:35
    ryan gosling <3