• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-11-24 13:42:27
    Уншсан: 36362
    Сэтгэгдэл: 6

    А.Баярцэцэгээс суралцах 10 зүйл7467

    Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг өвөртөлсөн мисс А.Баярцэцэг өнөөдөр үүрээр Америкийн нэгдсэн улсыг зорилоо. Энэ тэмцээнд чансаатай өрсөлдөх Монгол бүсгүй А.Баярцэцэгээс заавал суралцах 10 зүйлийг онцоллоо.

    1. Хэлтэй бол хөлтэй

    Өнөөдрийн энэ нийгэмд гадаад хэлийг төгс сурах нь дэлхийд өрсөлдөх боломжийг нээж өгч байна. А.Баярцэцэг англи, испани хэлтэй. Сонирхлоороо Франц хэлийг сурч байгаа гэсэн. Түүний олон амжилт гадаад хэлийг төгс эзэмшсэнтэй ч холбоотой.

    2. Аялал хүнийг задалж өгдөг

    Хүн бүхэн л дэлхийгээ тойрч аялах хүсэлтэй байдаг биз. А.Баярцэцэг одоогийн байдлаар 30 гаруй улсаар аялсан туршлагатай. Аяллаас аялал хооронд хүний ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага өөрчлөгдөж, бүхнийг олон талаас хардаг болдог. Мөн олон ч найзтай болно шүү дээ.

    3. Үндэсний өв уламжлалаа дээдлэ

    Монголчууд дэлхийн хаана ч байхгүй соёлын агуу өвтэй улс. Үүний нэг бол калиграф буюу уран бичиглэл. А.Баярцэцэг миссийн тэмцээнүүдэд авьяасын үзүүлбэрээр калиграфын үзүүлбэрийг бүжигтэй хослуулж хийдэг. Харин энэ жил Дэлхийн миссийн тэмцээнд илбийн үзүүлбэртэй, калиграфийг хослуулсан үзүүлбэр үзүүлнэ.

    4. Дуртай зүйлээ хийх л хамгийн том аз жаргал

    А.Баярцэцэг маркетингийн мэргэжилтэй ч кино урлагт “дурласан” нэгэн. АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллаж, Нэтфелксийн “Марко Поло” кинонд туслах дүр бүтээсэн. Мөн ирэх хавар нээлтээ хийх “Шүүдэр” продакшны шинэхэн дэлгэцийн бүтээл Юан гүрний үед амьдарч байсан Хотол цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” Монголын уран сайхны киноны гол дүр Хотлунд тоглосон.

    5. Эх дэлхийгээ үргэлж хайрла

    Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаад байгаа том асуудал бол цөлжилт. Энэ дэлхийн нэг хүн бүхэн мод тарьж, эх дэлхийгээ аврахын төлөө тэмцэх хэрэгтэй. А.Баярцэцэг “My club online community” багийн хамтаар хагас сая модыг Монгол орныхоо өнцөг булан бүрт тарьжээ.

    6. Эмэгтэй хүн үргэлж сайхан байх хэрэгтэй

    Сайхан байх, үзэсгэлэн гоо гэж юу вэ? Энэ бол ямарч стандарт, хэв загваргүй ойлголт. Хувь хүн өөрийгөө хайрладаг, эрүүл биетэй, дотоод сэтгэлээсээ гэрэлтдэг, бусдыг хүндэлдэг л байхад сайхан гэх тодорхойлолт биеллээ олно гэсэн үг. Эмэгтэй хүн гаднаасаа хичнээн сайхан хувцаслаад будаж шунхадсан ч дотроосоо л гэрэлтэж чадахгүй бол сайхан гэх ойлголт үгүй болно.

    7. Монгол хүн л Монголоо сурталчилна

    Монгол гэх улсыг Чингис хаанаар л мэддэг маш олон хүн дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байна. Бид тэдэнд Монгол улсын хөгжил, залуусын мэдлэг боловсрол, хотын соёл, өв уламжлалаа хадгалж, шинэ нийгмийг хэрхэн бүтээж байгаа гэдгээ таниулахын тулд гоо сайхны олимпт жил бүр бүсгүйчүүдээ илгээдэг. Монгол улсын мисс энэ тэмцээнд хэр амжилттай оролцохоос хамаарч дэлхий даяар бидний тухай сонирхох сонирхол нь нэмэгддэг.

    А.Баярцэцэгийн өнгөрсөн онд оролцсон “Miss Earth” тэмцээний танилцуулга видеог 800,000 гаруй хүн үзэж сонирхсон юм. Мөн Дэлхийн Мисс тэмцээнд бэлтгэсэн танилцуулга видео дэлхийн даяар олны анхаарлыг ихээр татаж байна.

    8. Үргэлж суралц

    Хүний сурсан мэдлэг, сонссон номын дууг хэн ч булааж авч чадахгүй. Хэдийгээр тухайн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй ч амьдралын олон асуудалд хэзээ нэг өдөр заавал хэрэг болдог гэдгийг сана. Үргэлж шинээр суралцаж, мэддэггүй зүйлээ мэддэг, чаддаггүй зүйлээ чаддаг болох хэрэгтэй. А.Баярцэцэг КТМС-ийг Маркетингийн удирлагаар төгсөж, дараа нь Испанийн Мурсиа Хотын их сургууль, Өмнөд Америкийн Манкоса менежмэнт коллежийг төгсжээ.

    9. Сурсан зүйлээ бусадтай үргэлж хуваалц

    А.Баярцэцэг 2008 онд “Ногоон Ази” ТББ-ын “Зуны экологийн сургалт” төслийн хүрээнд Булган аймгийн Баяннуур сумын 10 жилийн сурагчдад англи хэлний курс хичээл зааж сайн дурын багшаар ажиллаж байв. Мөн Эртэч залуустай нэгдэж, англи хэлийг хэрхэн сурах арга барилын тухай зөвлөгөө өгдөг.

    10. Боломжийг хүлээж суух биш, бүтээж сур.

    А.Баярцэцэг юунд ч бууж өгөхийг хүсдэггүй. Ямар нэгэн зорилго мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж, байж болох бүхий л нөхцөл байдлыг ашиглахыг хичээдэг гэдгээ нэгэн ярилцлагын үеэр хэлж байв. Энэ зан чанар л зөв хүн байх, амжилттай явахад нөлөөлдөг гэдэгт бид итгэж байна.

    Ингээд эцэст нь Дэлхийн миссийн титмийг Монгол бүсгүй тэргүүндээ залах алтан хором тун удахгүй тохиохыг ерөөл тавья. А.Баярцэцэгээс суралцах зүйл тун ч олон байна даа.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-24 13:42:27
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-11-24 13:56:16
    Yag unen.Yag busadtai adil hiimel budaj shunhadsan b.h bish.Uuriinhuuruu davtagdashgui mun medleg bolovsrol chadal chansaa geed buh zuiliin niilemj dotood goo uzesgeleng bii bolgodog.Yag l ene shalguuriig burduulsen saikhan busguidee undur amjilt husie.Mongol emegteichuud hatdiin goo uzesgelen chadvar chansaag delhiin tavcand gargah boltugai.Amjilt husie
    Зочин - 2016-11-25 22:20:11
    Amjilt husie. Ene ohin neg yum duulgah yum shig sanagdaad bgamda.
    Зочин - 2016-11-27 09:06:47
    wow.cool ohin bna.mongolchuudaa bitgii muu ug unagaagaarai,i beg name of God.thanks
    Зочин - 2016-11-28 13:52:35
    huurhun bish ch uzesgelentei gedeg ug yag tohiroh saihan miss ohin shu. neg tiim tsaanaa l uur. biy ni yasan goy yum be. ih huls gargaj tevcheer zaaj bj iim bolson ni todorhoi haragdaj bn. Amjilt
    Зочин - 2016-12-04 01:43:24
    hamgiin ih ulger jishe awdag emegtei <3
    Зочин - 2016-12-04 18:12:51
    amjilt husiyee. saihan mongol busgui mini delhiin missiin titemee zuugeed ir.rei