• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-02-17 11:14:52
    Уншсан: 5868
    Сэтгэгдэл: 2

    Хар цагааны хаан Karl Lagerfeld-ээс суралц6891

    Авъяаслаг загвар зохион бүтээгч, Tommy Hilfiger, Chanel, Fendi зэрэг томоохон брэндүүдийн хамгийн чухал зэвсгүүдийн нэг Karl Lagerfeld ямар зам туулж энэхүү өндөрлөгт хүрсэн гэж бодож байна? Түүний өвөрмөц ертөнцөд морил.

    Залуу нас

    Загвар зохион бүтээгч Karl Otto Lagerfeld Германы Хамбург хотноо мэндэлжээ. Тэрээр өөрийн төрсөн өдрийг хэзээ ч олон нийтэд мэдэгдэж байгаагүй ч түүнийг 1933 оны 9 сарын 10-ны өдөр төрсөн гэлцдэг. Тэрээр тогтмол шинэчлэл хийж байдгаараа алдартай нэгэн бөгөөд “илүү бизнес маягийн” сонсогдох үүднээс карьерийнхаа эхэн үед овгийнхоо “t” үсгийг хасуулжээ.

    Түүний аав Christian Германд өтгөрүүлсэн сүүг нэвтрүүлсээр Karl болон түүний эгч Martha, нэг эцгийн эгч болох Thea нар хангалуун гэр бүлд өсч торних болсон юм. Түүний эцэг хүүхдүүдийнхээ оюун ухаанд ихээхэн анхаардаг байсан ба түүний ээж чадварлаг хийлч Elizabeth оройн хоолны үеэр шашны философи зэрэг сэдвүүдийг гэр бүлийнхэндээ ярьдаг байсан гэдэг.

    1930-аад онд Гитлерийг сэргэн мандаж байх үеэр Lagerfeld-ийн гэр бүл хойд Германы хөдөө тосгон луу нүүсэн бөгөөд тэнд Karl, Nazi Германчуудын талаар ихийг мэдэлгүй өсч торнисон юм. Lagerfeld бага наснаасаа л загвар, дизайнд сонирхолтойгоо илэрхийлдэг байсан бөгөөд загварын сэтгүүлүүдийн зургийг хайчилж хадгалдаг байжээ. Мөн тэрээр бусдын сургуульдаа өмсөж буй хувцаст ихэд шүүмжлэлтэй ханддаг байж. Гэхдээ энэ үе бол түүний гэр бүлийнхэн Hamburg-т эргэн ирж, түүнийг өсвөр насанд хүрч, дээд зэрэглэлийн загварын ертөнцөд нэвтэрснээс өмнө билээ.

    Карьерийн эхэн үе

    14 настай Lagerfeld мөрөөдөлдөө хөтлөгдөн зоримог шийдвэр гаргаж гэр бүлээрээ Paris хот руу нүүхээр болсон юм. 2 жил гаруй хугацааны дараа загварын уралдаанд цуврал хар зураг, дизайнуудаа илгээснээр хүрэм ангилалд нэгдүгээр байрын шагнал хүртэж бас нэгэн ялагч одоогийн сайн найз болох Yves Saint Laurent-тэй танилцсан юм.

    Lagerfeld удалгүй Францын загвар зохион бүтээгч Pierre Balmain-тэй ихэнхи цагийг өнгөрөөж эхэн үедээ туслах, дараа нь дагалдангаар ажиллаж эхэлсэн юм. Энэ бол маш их эрэлттэй ажлын байр байсан бөгөөд Lagerfeld гурван жилийн турш энэ ажлыг хийсний дараа өөр нэгэн загварын компанид бүтээлч захирлаар ажиллаж байгаад удалгүй 1961 онд бие даан загвар гаргах болжээ.

    Хичээнгүй ажилласны үр дүнд тэрээр удалгүй Chloe, Fendi зэрэг брэндүүдийн коллекцийн загварыг гаргах болсон (мөн компанийн үслэг эдлэлийн үйл ажиллагааг хариуцаж байв) юм. Lagerfeld удалгүй загварын ертөнцөд орчин үеийн, бүтээлч, шинэлэг загваруудаараа нэрд гарсан. Мөн Lagerfeld хуучин барааны захуудаар явж байгаад хуримын даашинзуудыг шинэлэг болгох санааг олсон билээ.

    Сүүлийн жилүүдэд

    1980-аад он гэхэд Karl Lagerfeld загварын ертөнцийн томоохон од болоод байлаа. Хэвлэлийн гол бай болж, шинэлэг бүтээлүүд, нийгмийн амьдрал зэрэг нь олны сонирхлыг татах болов. Тэрээр компаниа сайн найз Andy Warhol зэрэг томоохон ододтой хамтран ажиллуулдаг байлаа.

    Lagerfeld нэг загвараас нөгөөд шилжихдээ гаргууд байсан төдийгүй загварын ертөнцийн томоохон, цөөн хэдэн дизайнеруудын амжилттай эн зэрэгцэж  явсан юм. 1980-аад оны үед тэрээр Chanel-д байх үедээ ихэнхи хүмүүсийн боломжгүй гэж бодож байсан зүйлийг хийсэн нь дампуурах гэж байсан брэндийг хөл дээр нь босгоод зогсохгүй томоохон брэнд болгосон  явдал байлаа.

    Тухайн үед буюу 1984 онд Lagerfeld өөрийн загварын нэрийн дор “оюун ухааны үзэсгэлэн гоо” хэмээн дүрсэлсэн бүтээлүүдээ гаргаж байв. Хэсэг хугацааны дараа түүний брэнд хурц өнгийн ноосон цамцуудаараа олон нийтээс чанартай, орчин үеийн гэсэн хүндэтгэлийг хүртээд байсан ба брэндээ 2005 онд Tommy Hilfiger-т худалджээ.

    Сүүлийн үед түүний ажил кино, зураг авалт, зэрэгтэй ихээр холбогдох болж илүү завгүй ажиллах болсон байна. 2011 онд тэрээр Шведийн Orrefors хэмээх компанид шилэн сав суулгын коллекц гаргаж өгсөн юм. Мөн ондоо Macy’s брэндийн шинэ коллекцийн загварыг зохион бүтээхээр гэрээнд гарын үсэг зурсан ба “Урьд өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх нь надад таалагддаг” хэмээн хэлсэн билээ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-02-17 11:14:52
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-02-17 16:17:29
    83 хүрчээд одоог хүртэл ажлаа хийж байгаа нь гайхалтай, гайхмаар юмаа
    Зочин - 2016-02-17 18:01:45
    TtMKdnice