• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-09-13 14:13:43
    Уншсан: 5876
    Сэтгэгдэл: 1

    Николас Хахамис: Гэрийн интерьер хийхдээ хойрго7308

    Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг дизайнерийн нэг Николас Хахамисыг та бүхэнд танилцуулж байна. Италид ажилаж, амьдардаг, архитекторч мэргэжилтэй, үйлдвэрийн дизайнаар мэргэшсэн. Тэрээр LAS Mobili, Forsit, Modulo, LAS, NEOS, ORA, SATO, UFFICINA брэндүүдтэй ахамтран ажилладаг бөгөөд бүтээлүүд нь Арабын Дубай, Франц, Польш, Украйн, Итали, ОХУ зэрэг олон улсын загварын үзэсгэлэнгүүдээс олон арван шагнал хүртэж байжээ.  Өдгөө Монголын Kitchen All брэндтэй хамтран ажиллах удаан хугацааны гэрээ байгуулан ажиллаж байна.

    -Сайн байна уу, та Монгол оронд тавтай морилно уу!

    -Баярлалаа, би Монголд олон удаа ирж байна л даа. Энэ удаа бол Kitchen all Design шинэ салбараа нээх гэж ирээд байна.

    -Та Kitchen all брэндтэй хамтраад хэр удаж байна вэ?

    -Гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Их сайхан хамт олон шүү. Сайжруулах, шинэчлэх асар их зүтгэлээр дэлхийн стандарт руу тэмүүлсээр ирсэн нь надад таалагддаг юм. Аливаа бизнес, бүтээн байгуулах үйлс нь илүү чанар,  илүү урлаг, илүү бүтээмжид дурласнаар л амжилтад хүрдэг жамтай.

    -Та бүхний нээж байгаа энэ салбар дэлгүүр ямар онцлогтой вэ?

    -Миний Kitchen all брэндтэй ажиллах хамтын ажиллагаа нь хоёр чухал зүйлээр тодорхойлогдоно. Нэгдүгээрт компанийн дотоод харилцааны бүтээгдэхүүний дизайн, уран сайхныг хөгжүүлж, байгууллагын шинэ дүр төрхийг бүрдүүлэх.  Хоёрдугаарт мэдээж тавилгын шинэ загвар танилцуулах. Энэ хүрээнд шинэ салбараа нээж байна. Энд миний сэтгэл шингэсэн дизайн, шийдлүүдийг төдийгүй Kitchen all брэндийн нүүр царай, хөгжил дэвшил хаана явааг, хаана хүрснийг та бүхэн Kitchen all Design салбарт ирээд хараарай. Монголчууд технологи, хийц, чанар, түүхий эд материалын хувьд европын тавилгатай эн зэрэгцэхүйц бүтээгдэхүүнийг эх орондоо худалдан авах цаг аль хэдийнэ ирсэн шүү. Үнэ нь ч ухаалаг гэдгийг хэлэхэд таатай байна.

    -Монголчуудын интерьерийн сонирхол, шохоорхол танд ямар санагдсан бэ?

    -Монгол орон тавилга, дизайны өөрийн гэсэн уламжлалтай орон. Арслантай авдар, ор, матмал сандлууд бол гайхалтай шүү дээ. Харин орчин үед бид байгаагаасаа илүү харж, тэмүүлж, шилдэг дизайныг гэртээ захиалах хэрэгтэй болсон. Миний ажигласнаар монголчууд гэртээ интерьер хийхдээ бага зэрэг хойргоших хандлагатай. Гэтэл гэрийн чинь галзуу, гоё интерьер танд ямар их эрч хүч өгнө гэж санана. Бяцхаан зориг, багахаан цаг хугацаа зарцуулаад л хуучин тавилгаа шинэчлэх, өөрчлөх, засах боломжтой шүү дээ.

    -Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

    Kitchen All брэнд нь 2002 онд долоон хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрээ нээсэн цагаас эхлэн бүтээгдэхүүнийхээ чанарт тасралтгүй сайжруулалт хийсээр өдгөө дэлхийд өрсөлдөх загвар, хийц бүхий Монгол брэнд бий болгожээ. Kitchen All нь 2009-2010 онд ЕСБХБ-ны Чанарын нэгдсэн удирдлагын ба Өсөлтийн удирдлагын хөтөлбөрийг тус тус нэвтрүүлснээр үсрэнгүй үр дүнд хүрч, Монголдоо анхлан гэр  ахуйн  тавилгын салбарт шинэ технологи,  шинэ стандарт авчирсан юм. Хүчин чадал нь ч 4 дахин нэмэгдэж, Монголын анхны автоматжуулсан үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-09-13 14:13:43
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-09-13 15:06:38
    Ymar goy ym be