• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2011-12-02 13:58:07
    Уншсан: 35610
    Сэтгэгдэл: 2

    Тэр Марс, Чи Венус шүү дээ133

    Эрэгтэй, эмэгтэй хүний тархи эрс тэс ялгаатай. Үе үеийн судалгаагаар батлагдчихсан зүйл л дээ. Мэдээж энэ ялгаа хосын харилцаанд ч нөлөөлдөг.  Тэгэхээр та хоёрын тархины ажиллагааг эсрэг тэсрэг туйл гэж ойлгож болох нь. Ойлголцож л харилцахгүй бол ямар ч зөрчилдөөн үүсч мэдэхээр туйлууд.  Cosmo энэ хоёр туйлыг ойртуулж хайрттайгаа хэрхэн ойлголцох талаар зөвлөж байна. 

    Марс, Венус гаригийнхан мэдээллийг өөрөөр хүлээж авч, илэрхийлдэг. Харин бидний тархи чухам яаж өөрөөр ажилладагийг шинэхэн судалгаа харуулжээ. Эрэгтэй хүмүүсийн хэл ярианы хэв маяг бидний тархийг яагаад гашилгадаг вэ, яагаад хэд хоног дуугаа хураачихаад сексээс харин татгалздаггүй юм бол. Хариултыг нь энэ судалгаагаар нээж чаджээ. Эр, эм тархины ялгаатай ажиллагааг 5 дүр зургаар онцолж,  жишээ болгон харуулж байна. Мөн хэрхэн хэл амаа ололцох талаар ч  зөвлөе.

    Асуудал: Сонин хярилцах

    Чи ажлын эхний өдөр хэрхэн өнгөрснийг  20 минутын турш нэг ч зүйл үлдээлгүй хайртдаа ярина. Харин тэр“ажлын өдөр чинь ямар байв?”гэсэн чиний асуултад “дажгүй” л гэж хариулах вий.

    Түүний толгойд юу болж байна вэ?

    Үг дуугүй байгааг нь чамтай ярилцах хүсэлгүй байна гэж ойлгох хэрэггүй. Эрчүүдийн хэл ярианы дохиог тусгаж авч, хэрэглэх чадвар нь биднийхтэй харьцуулахад дутмаг байдаг.  Энэ нь тархины гаднах бүрхэвчний хэмжээтэй  холбоотой гэж “Эрэгтэй Тархи”,  “Эмэгтэй Тархи” номын зохиолч, сэтгэцийн эмч Louann Brizendine хэлж байна. Чухал хэлмээр зүйл байхгүй л бол эрчүүд амаа нээгээд байдаггүй нь ийм учиртай.

    Харин чиний толгойд?

    Эмэгтэй хүний тархины гаднах бүрхэвчинд илүү олон эс байдаг учир бусад хүнийг ярилцах хүсэлтэй үгүйг нь хараад л хэлдэг. Өөрийгөө илэрхийлэхдээ ч гаргууд байдаг. Охин хүүхэд ээжийнхээ гэдсэнд бойжиж байх явцад  эстрогений агууламж хэл ярианых  нь  ажиллагааг илүү хөгжүүлж өгдөг байна. Харин эрчүүдийн хувьд тестероны агууламж  “хараа”-ных нь  чадварыг хөгжүүлдэг. Эрчүүд нүдээрээ, эмэгтэйчүүд чихээрээ гэдэг үүнтэй холбоотой.

    Ойлголцох

    Найз бүсгүйчүүдтэйгээ ярилцдаг шигээ залуутайгаа ярьж болохгүй. Эрчүүд хоорондоо яриагаараа биш харин нийтлэг сонирхол, хийдэг зүйлээрээ холбогддог. Коктейль уунгаа дотрыг нь уудлах гэж хичээхийн оронд кино ч юм уу чухал бус сэдвээр ярилц. Дараа нь хамт ямар нэгэн зүйл хийнгээ (хоолоо хийдэг ч юм уу) өдөр нь юу болж өнгөрснийг нь сонирхоорой. Эрчүүдээс тодорхой асуулт асуувал илүү үр дүнтэй байдаг учраас “Өдөр чухал хуралтай гэж байсан. Амжилттай юу?” гэж асуугаарай.

    Асуудал: Стрессээ тайлах

    Сүүлийн үед та хоёр хоёулаа ажил ихтэй байгаа.  Чи эрхлэхийг, хайрлуулахыг хүснэ. Харин хайрт чинь зүгээр л амрахыг хүснэ.... Гэхдээ ганцаараа.

    Түүний толгойд юу болж байна вэ?

    Тэр чамайг ойлгож, тоохгүй байгаа юм биш. Албаар тэгж байгаа юм биш гэсэн үг л дээ. Эрчүүд ядарч бухимдсан үедээ ганцаараа л байхыг хүсдэг. Стрессдсэн үедээ тэдний тархины  бусдын сэтгэлийг ойлгох чадвар нь буурдаг. Тиймээс л чамайг тоохгүй байгаа юм. Тэгэхээр  бухимдаад нэмэргүй дээ.

    Харин чиний толгойд?

    Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ, сэтгэлээ зовоогоод байгаа зүйлээ ил гаргахыг хүсдэг. Мөн стрессдсэн үедээ илүү их сэтгэлээр унах магадлалтай. Тэр нь бидний тархины урд хэсэгт байх серотонин буюу жаргалтай мэдрэмж төрүүлдэг гормон эрчүүдийнхээс 50 хувиар бага ялгардагтай холбоотой гэнэ. Тийм учраас бидний сэтгэл сэргэхдээ удаан байдаг.

    Ойлголцох

    Стрессдсэн үед нь хүчээр яриулах гэвэл галаар наадаж байгаагаас өөрцгүй хэрэг. Тэр чамд албадуулж байгаа юм шиг санагдаж, харин чи үл тоомсорлогдсон мэт болоод л хоцорно. Эрчүүд хүссэн зүйлээ хийж чадахгүй байвал бухимдаж, нэг бол чам руу дайрна,  үгүй бол хол явахыг хүснэ. Тийм учраас хэсэг хугацаанд ганцааранг нь орхисон нь дээр. Харин чи хэн нэгэнтэй ярилцмаар байвал найз руугаа залга. Залуудаа “Ганцаараа баймаар байгааг чинь ойлгож байна. Тайвшрахаар чинь  ярилцья” гэж хэлээрэй.

    Асуудал: Чухал зүйлүүдийг санадаггүй

    Анхныхаа болзоон дээр хоёулаа хамт байсан нь тодорхой. Гэхдээ ресторанд байхад чинь зөөгч та хоёрыг ах, дүү хоёр гэж андуурсан хөгжилтэй явдлыг санаж өгөхгүй гайхширна. Түүний гайхшралыг хараад чи “Ер нь тэр орой миний л хувьд чухал байж. Харин тэрний хувьд тийм ч чухал үдэш байгаагүй юм бишүү” гэсэн бодол төрнө.

    Түүний толгойд юу болж байна вэ?

    Бидний хувьд чухал байсан зүйлүүдийг эрчүүд санадаггүй. Мэдээж гомдмоор л доо.  Гэхдээ түүнд чухал биш учраас ухаан нь балартаад байгаа хэрэг биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мэдээллийг өөрөөр хадгалдаг. Эрчүүд баруун тархиа ажиллуулдаг учраас жижиг деталийг бус дүр зургийг бүхлээр нь хардаг.

    Харин чиний толгойд?

    Харин бүсгүйчүүд бид баруун тархиа ажиллуулж үйл явдлын нарийн ширийн зүйлийг айхтар тогтоож авдаг. Тэгээд дурсамжуудаа бидэнд хэр их үнэ цэнэтэй эсэхээр нь  жагсаагаад саначихдаг. Тиймээс анх хайртыгаа үнсэхэд идэж байсан пицца нь амнаас нь амтагдаж байсныг хүртэл санадаг.

    Ойлголцох

    Чухал мөчүүдээ санан дурсаж ярихдаа эхлээд том зүйлүүдийг нь ярь. Харин дараа нь жижиг сажиг зүйл рүүгээ ороорой. Эрчүүд дүр зургийг томоор нь хардаг ч тархиндаа мэдээлэл хадгалахдаа сэтгэл хөдлөлөө бус харин фактыг нь  тэмдэглэчихдэг. Тиймээс түүний зайлшгүй  санах мөчүүдийг эхлэн  дурсаж ой санамжийг нь сэргээгээрэй.

    Асуудал: Шалихгүй зүйлийн тухай маргах

    Романтик болзоонд явна гэсэн өдрөө найзтайгаа уулзах болсноо чамд хэлээгүйд нь чи уурлана. Яагаад уурлаад байгааг чинь тэр огт ойлгохгүй байна.

    Түүний толгойд юу болж байна вэ?

    Баруун, зүүн тархийг холбодог хэсэг буюу асуудал тулгараад байгааг ухамсарладаг хэсэг эрчүүдийн хувьд идэвх багатай ажилладаг. Асуудал байна гэж биднийг хэлэх хүртэл “бүх зүйл сайхан”  гээд  яваад байдаг нь ийм учиртай. Тиймээс чамайг маргаж эхлэхэд стрессдсэн үедээ гаргадаг хариу үйлдлээ хийнэ. Нэг бол чам руу дайрна нэг бол зугатана.

    Харин чиний толгойд?

    Бид ямар нэг зүйл болж өгөхгүй байгааг хэлж ярих дуртай. Тэр нь бидний баруун, зүүн тархийг холбодог хэсэг илүү идэвхтэй ажилладагтай холбоотой. Мөн бухимдсан үед кортизол буюу стрессийн гормон ихээр ялгардаг. Асуудлын талаар хөндөж ярихад  тоосон шинжгүй байвал  үл тоомсорлож байгаа мэт сэтгэгдэл түрүүлдэг. Ингэх нь биднийг улам бухимдуулдаг.  Харин энэ үед эрчүүд өөрийгөө хамгаалах “горим” дээрээ тавьчихдаг.

    Ойлголцох

    Кортизол гормоноос болж маргааны үеэр илүү их уцаарладаг, хэрүүл дууссаны дараа ч хэдэн цаг бухимдалтай явдаг. Дараагийн удаа маргах хэрэг гарвал амьсгаагаа авахдаа 5 секунд бариад, гаргахдаа мөн 5 секунд бариарай. Ингэх нь чамайг тайвшруулахаас гадна түүний хамгаалалтыг ч сулруулна. Маргааны үеэр сэтгэл хөдлөлөө хянаж чадвал асуудлаа шийдвэрлэж чадна.

    Асуудал: Секс

    Тэр гэртээ орж ирэнгүүтээ чамайг эзэмдэхийг хүснэ. Харин чамд тэгэхээс өмнө жаахан ч гэсэн амармаар санагдана.



    Түүний толгойд юу болж байна вэ?

    Чи хэчнээн сексэд дуртай байлаа ч эрчүүдийнхтэй харьцуулшгүй шүү дээ. Тэдний сексийн дур тачаалыг юу ч дарахгүй. Тестерон гормон тэднийг бараг л цаг үргэлж сексийн тухай бодоход хүргэдэг гэдгийг чи мэдэх байлгүй. Гэвч мэргэжилтнүүдийн сүүлд судалж илрүүлснээс үзэхэд сэрэл хөдөлгөдөг тархины хэсэг эрчүүдэд 2,5 дахин том заяагдсан байдаг аж. Бас  илүү их эстэй байдаг гэнэ.

    Харин чиний толгойд?

    Бидний биенд ч тестерон гормон ялгардаг. Гэхдээ эрчүүдийнхтэй харьцуулахад хүч нь 10 дахин бага байдаг. Мөн секс хийхээс өмнө сэтгэл санааны хувьд бэлэн, тухтай байдлыг шаарддаг. Сексийн оршил гэхэд л  эмэгтэй хүмүүсийн хувьд секс болохоос өмнөх 24 цаг байдаг байхад эрчүүдийн хувьд хийхээс өмнөх 3 минут л байдаг гэнэ.

    Ойлголцох

    Сексэд бэлэн болоход чамд хугацаа шаардагддаг. Тэгэхээр чи хувцсаа тайлаад, хайртаасаа иллэг хийж өгөхийг хүс. Нүцгэн байхыг чинь хараад түүний сэрэл унтрахгүй,  хөдөлсөөр л байна.  Чамайг илж, энхрий-лэхэд нь чиний биед жаргалтай мэдрэмж өгдөг окситоцин гормон ялгарна. Өөрийгөө “асаах” өөр нэг хялбар арга бол хөгжим асаагаад бүжиглэх. Нөлөө багатай мэт санагдаж болох ч үнэхээр үйлчилдэг гэдгийг санаарай. Биеийн идэвхтэй хөдөлгөөн тестерон гормон ялгарахад нөлөөлдөг.

    Бодлыг нь уншиж болох 7 үе

    1. Найзынх нь найз бүсгүй шинэ жилийн бэлэг гэж Ipad  бэлэглэнэ. Харин чи цамц бэлэглэсэн...
    2. Ээж чинь түүн рүү Facebook-ээр найз болох хүсэлт явуулсан байна.
    3. “A Baby Story” кино үзээд уйлж байхад чинь чамайг барина.
    4. Тэр хувцас угаалгын газар “эмээ” загварын дотоожийг чинь “алга” болгосон.
    5. Эмийн санд үс халцрахын эсрэг бэлдмэл сонирхож байгааг нь чи харна.
    6. Энэ сард сумо башё байхгүй.
    7. Тэр чамд Cosmo сэтгүүлийг хэвлэлээр захиалж өгнө. 
    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-02 13:58:07
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2014-07-10 05:30:00
    :)flags=1flags=1
    Зочин - 2014-12-24 23:15:01
    Tegwel erchuud min ehneree oilgoj haritsah l dutaj bna da. Bolowson erchud bol hundlel gedgig oilgoh bh