• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2011-12-05 14:02:44
    Уншсан: 20175
    Сэтгэгдэл: 2

    Ажлаас халагдах нь сайн хэрэг гэж үү?170

    Ажлаасаа халагдах нь биднийг самгардуулж орхидог. Гэвч тэр “жижигхээн” таагүй зүйл чиний амьдарлыг өөрчилж бас болох л юм.

    Стив Жобс хэдэн арван жилийн турш Apple компаныг бүтээн байгуулсан. Гучин жилийнхээ босгон дээр тэрээр дуу шуугиантайгаар өөрийн байгуулсан компаниаасаа халагдсан. Тэрээр амьдарлынхаа утга учир гэж бодож байсан бүх зүйлээсээ нэг хоромын дотор хагацсан. Гэвч тэрээр халагдсанаараа амьдарлаа сайн тал руу нь өөрчилж чадсан.

    Стив Жобс энэ тухай дурсан ярихдаа: “Хэдэн сар би юу хийхээ мэдэхгүй байсан. Тэр үед би олон зүйлийг ухаарагүй. Харин миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг бол Apple-с халагдсан явдал”.  Тэрээр халагдсаныхаа дараа шинэ төслүүд дээр ажиллаж NEXT компаныг үүсгэн байгуулсан. Дараа нь түүний үүсгэн байгуулсан Pixar студи анхны компьютер хүүхэлдэйн киног бүтээсэн. Одоо Pixar студи дэлхийн номер 1 анимейшн студи болсон билээ. 

    Хамгийн гол нь тэр дуртай зүйлээ ухаарч, түүнийгээ л дагасан. “Хэрэв намайг халаагүй бол энэ бүх зүйл надад тохиолдохгүй байсан гэдэгт би итгэлтэй байна” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг. Стив Жобсыг дампуурлах шахсан Apple эргүүлэн авчирч гүйцэтгэх захиралаар тохоон томилсон. Тэрээр бараг л үнс, нурамаас компаниа дахин сэргээсэн. Хэрэв түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй бол магадгүй бид өнөөдөр iPod, iPhone, iPad гэж юу болохыг мэдэхгүй байх байсан биз. 

    Хэрэв халагдалт  бидэнд амьдарлаа өөрчлөх онцгой боломжыг олгодог юм бол яагаад бидний ихэнхи нь урсгалаасаа авч шидэгддэг юм бэ? “Ихэнхи хүмүүсийн хувьд ажил гэдэг бол баталгаатай “талх”-наас гадна өөрийгөө илэрхийлэх боломж. Тогтвортой ажил нь биднийг нийгмийн болоод сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахад тусладаг. Тйимээс л ажлаасаа халагдсан хүн гэнэт хөл доорх “хөрс”-ийг мэдрэхээ байдаг. Хэдий тийм боловч үүсэн бий болсон нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, түүнийг ашигтайгаар эргүүлж чадвал чи амьдарлаа цоо шинээр бүтээж, амжилттай байж чадна” хэмээн сэтгэл зүйч ярьж байна.

    Ингээд ажлаас халагдах нь бидэнд ямар сургамж өгөх вэ?

    Дүгнэлт хий

    Нэгэн түүх: Ажилд орсон эхний сарууд Кирад үлгэрийн мэт санагдаж байлаа. Гэвч удалгүй түүнд бүх зүйл таалагдахаа больж, бүх зүйл түүнийг цухалдуулах болов. Сэтгүүлийн ажил угаасаа л нэрвтэй байдаг, дээрээс нь хамтран ажиллагч нь “хуурчихсан”, энэ бүхнээс болоод түүний төлөвлөгөөт ажил нурсан байлаа. Нэг удаа Кира ерөнхий эрхлэгчийн тухай таагүй зүйлс ажлынхаа бүсгүйд аминчлан хэлж л дээ. Тэгээд маргааш нь халагдах тушаалаа гардан авсан юм. Үүнээс хойш тэрээр “аминчлан” ярьсан яриагаа эргэн санаж, сайн дүн шинжилгээ хийсний үр дүнд тэрээр одоо “Мисс-төв үзэлтэн” болон хувирсан. Нэг удаа тэрээр ”Урт хэл ямар үнэ цэнэтэй байдгийг тэгэхэд би маш сайн ойлгож авсан” гэж хэлж билээ.

    Сэтгэл зүйч: “Бүх зүйл буруугаар эргэхээс өмнөх чи өөртөө итгэл дүүрэн байсан тэр үеэ нэхэн сана, дурс. Чамд итгэл найдвар чинь эргэн ирнэ. Чи шинэ зорилготой, цоо шинэ хүн болон хувирна” .  

    Өөртөө итгэлтэй болох

    Нэгэн түүх: “Би урлаг судлаач мэргэжилтэй. Тэгээд мэргэжилтэйгээ ойрхон гээд хуучны эд зүйлс худалддаг дэлгүүрт худалдагчаар орсон юм. Түүнийг ирэхээс өмнө бүх зүйл сайхан байлаа. Гэвч шинэ ажилтан ирээд бүгдийг өөрчилж би ч халагдахаас өөр замгүй болсон л доо. Түүний алдаа болгон миний алдаа болон хувирсан. Би ч өөрийгөө өмгөөлж ч чадахгүй байж байгаад халагдсан. Би хэдэн сарын турш ажил хайж эцэст нь нэг томоохон уран зурагийн галлерейн эзэн галлерейдээ захирал хайж байгаатай таарсан. Өнөөдөр би хуучин ажлаасаа хамаагүй том албан тушаал эрхэлж, өндөр цалинтай ажил хийж байна. Хэрэв би тэр үед халагдаагүй бол би ийм боломж байдаг эсэхийг ч мэдэлгүй өнгөрөөх байлаа. Нөгөө талаасаа миний зан характер ч бас өөрчлөгдсөн. Одоо илүү хатуу чанга болсон  учраас энд намайг бүгд л хүндэлж, үнэлдэг”.

    Сэтгэл зүйч: “Энэ тохиодол бүсгүйн нүдийг нээсэн байна. Тэрээр олон боломж байдгийг олж харжээ. Чи халагдсанаараа нэг талаараа дансаа тэглэж байна гэсэн үг. Магадгүй энэ нь тийм ч сайхан санагдахгүй байгаа байх. Бүгдийг тэгээс нь эхлэнэ гэдэг хэцүү. Гэхдээ чи өөр газар ажилд орсноороо дутагдалаа ч гэсэн тэглэж байна гэсэн үг. Хэрвээ чи хичээх л юм бол чиний дутагдалын тухай хэн ч олж мэдэхгүй”.

    Өөрийн замаар явах

    Нэгэн түүх: “Би гучин нас хүртлээ ээж, аавын заасан замаар явсан. Сургуулиа төгсөөд нэр хүндтэй дээд сургуульд элсэн орж эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь аавынхаа ажилладаг барилгын компанид ажиллах болсон. Мэдээж албан тушаалын шатаар маш хурдан өгссөн. Тус компаны ахлах эдийн засагчийн ажлыг хийдэг байсан. Гэнэт нэг өдөр намайг ажлаас халж, миний оронд томоохон албан тушаалтны хүнийг тавьсан. Бүгд л намайг өрөвдөж байлаа. Гэхдээ би сэтгэлээр огт унаагүй. Тэр үед би аав, ээжийнхээ л заасан замаар явж байгаагаа ойлгосон. Тойрохоо зуруулж аваад би гадагшаа хэсэн амрахаар явсан юм. Эргэн ирээд надад эдийн засагчаар ажиллах ямар ч хүсэл байхгүй байгааг бүүр ч их мэдэрсэн. Тэгээд би дахин өөр мэргэжил сонгоод их сургуульд сурсан. Одоо би өөрийн интерьер дизайны студитэй. Ажлаас халагдсан маань намайг дуртай зүйлээ олоход маань тусалсан”.

    Сэтгэл зүйч: “Заримдаа халагдалт дээш ахих шат байдаггүй. Харин хажуу тийшээ алхах алхам, шинэ үүд хаалга байдаг. Мэргэжлээ үнэхээр зөв сонгосон уу гэж дахин эргэцүүлэх боломж байдаг”.

    Өөрийгөө өөрчлөх

    Нэгэн түүх: “Яг эдийн засгийн хямрал ид үедээ явж байхад би цомхотголоор ажлаасаа халагдсан юм. Бүх амьдрал маань төлөвлөгөөний дагуу явж байсан. Би бараг л найм дугаар ангиасаа хойш амьдралаа төлөвлөж эхэлсэн юм. Дунд сургуулиа мөнгөн медалтай, их сургуулиа улаан дипломтой төгссөн. Дараа нь Ph.D хамгаалсан. Ажил маань ч яг миний төлөвлөж байсны дагуу явж байсан. Гэвч халагдах гэсэн үг миний төлөвлөгөөнд байгаагүй юм. Би халагдчихаад үнэхээр балмагдсан. Яахаа ч мэдэхгүй байлаа. Тэгээд сэтгэл зүйч дээр очсон нь миний хувьд жинхэнэ нээлт байлаа. Тэрээр надад бүх зүйлийг төлөвлөж, хяналтанд байлгах нь амьдралд тус болохоосоо илүүтэйгээр ус болдог гэдгийг ойлгуулсан юм. Үүний дараа би Энэтхэг явж тэнд далайн эрэг дээр бясалгаж, йогт суралцсан. Эх орондоо эргэн ирээд би йогийн багш болсон”.

    Сэтгэл зүйч: “Хэрвээ бүх зүйл төлөвлөснөөр амжилттай явж байвал бид өөрийнхөө амжилтанд дүн шинжилгээ хийдэггүй. Гэнэт ямар нэгэн “аюул” тулгархад л бид цаашид ингэж амьдарч болохгүй гэдгийг ойлгож ухаардаг”.

    Амжилттай хүмүүсийн дунд тархсан нэгэн хэллэг: “Урагшаа тэмүүлсэн том алхам, араасаа сайтар өшиглүүлсний үр дагавар байдаг”.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-05 14:02:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-03-28 19:16:00
    Ajilgui xun ajild oroh alhmuudig zaagaad uguu.
    Зочин - 2017-01-01 20:44:29
    ajiliin bair mash homos bn ajilguidel bas mongoliin 1 yaduural yum dotooddoo uildverlelee demjeed ajiliin bairiig bie bolgyoo!!!