• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2011-12-06 10:19:31
    Уншсан: 23747
    Сэтгэгдэл: 1

    1001 шөнө227

    L’Orйal Paris компанийн нүүр будагч James Kaliardos эдгээр анзаарахгүй өнгөрч боломгүй будалтыг танилцуулж байна. Дараах будалт нь өдөр, шөнийн алинд ч,  ажил дээр ч, найзуудтайгаа гадуур гарахад ч тохиромжтой.

    Ховсдох мэт харц

    • Энэхүү гялалзсан будалт нь smoky eye будалтын зоригтой, мэдрэмжтэй хувилбаруудын нэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Металлыг бишрэхүй

    • Зөвхөн зовхио боронзон өнгөөр будаад зогсохгүй, хацар, уруулаа ч гэсэн энэ өнгөөр өнгөлөөрэй. Энэ будалт ямар ч хүнд зохидог.

    Дайчин, ихэмсэг

    • Сүүдэр, гэрлээр сайн тоглож чадвал ямар ч эрийн харцыг булааж чадна гэдэг. Ингэхийн тулд чамд боронзон будаг, өнгөлөгч хоёр л хэрэг болно.

    Ховсдох мэт харц

    • Дээд, доод сормуусны угаа хар өнгийн буудаггүй будгаар зурна. Хажуудаа хөх ягаан,  хаш ногоон, хар саарал өнгийн зовхины будаг бэлэн байлгаарай. Дээд зовхины уг хэсгээсээ дунд хэсэг хүртлээ хөх ягаан өнгөө тавина. Дараа нь хөмсөгний доод ясархаг хэсэг хүртлээ будгаа уусгана.
    • Дээд зовхины уг хэсгээсээ доод зовхины дунд  хүртэл хаш ногоон будгаа түрхэнэ. Ингэхдээ будгаа гамнаад хэрэггүй гэж зөвлөе. 
    • Дээд, доод зовхины будгаа хар саарал өнгөөрөө гүйцээж будна. Дараа нь  будгаа “сүүл” хэлбэр гаргаж сайтар уусгаж өгнө. Эцэст  нь сормуусаа тод хар өнгөөр 2 давхарлаж будаарай.
    • Уруулынхаа  өнгөтэй  ойролцоо будгаар уруулаа будна. Ингэхдээ “матт” буюу гялалздаггүй будаг сонгоорой.

      Металлыг бишрэхүй
    • Хавтгай хэлбэрийн зовхины багсаар зэс өнгийн будгаа тавина. Ийм төрлийн багсаар будвал дахин дахин давхарлах шаардлагагүй байдаг. Зовхины угаас эхлээд зовхины өнцгөө багахан давуулж будна. Сүүлд нь хуруугаараа будгаа тарааж уусгана.
    • Багсаа цэвэрлээд зэс будгандаа дахин дүрээд сормуусны доод хэсгээ нарийхнаар будна. Дараа нь дээд, доод сормуусаа хар өнгийн будгаар будаж харцаа тодруулна.
    • Боронзон өнгийн өнгөлөгчөөр хацарныхаа доод хэсгийн дагуу өнгөлнө.
    • Эцэст нь, зөгийн балыг санагдуулам өнгөөр уруулаа өнгөлнө.                      

    Дайчин, ихэмсэг

    • Энэ будалтыг хийхэд арьс өөгүй байх хэрэгтэй. Тиймээс арьсаа сайн чийгшүүлээд, суурь крем түрхээд дээр нь хуурай пудра тавина.
    • Чамд бор, алтлаг гэсэн 2 өнгийн зовхины будаг хэрэгтэй. Алтлаг өнгийн будгаараа зовхины уг хэсэг, дээд зовхи, хөмсөгний дагуу будна. Ингэхдээ шанаа хэсэг рүүгээ гаргаж будаарай.
    • Бор өнгөөр дээд зовхио тодруулж өгнө. Ингэхдээ зовхины угаас эхлээд хөмсөгний төгсгөл хүртэл будна. Дараа нь багсаараа уусгаж будаад, доод зовхио мөн өнгөөр тодотгоно.
    • Хөмсгөө самнаад гель түрхэнэ. Сормуусаа бор өнгөөр хоёр давхарлаж будна.
    • Хацар, шанаа хэсгээ боронзон өнгөөр өнгөлнө. Харин уруулаа цайвар өнгийн багахан гялалзуулагчтай өнгөөр будна.
       
    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 10:19:31
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-04-17 16:12:41
    onw