• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2011-12-06 10:52:44
    Уншсан: 54550
    Сэтгэгдэл: 21

    Уучилж болох арван алдаа231

    Хэрэв чи түүнд хайртай бол зарим алдааг нь уучлах хэрэгтэй. Cosmo уучилж болох түүний алдаануудыг нэрлэж байна.

    1. Цэвэрч бус зан чанар.

    Юу болоод байна? Тэр хаа сайгүй хэрэглэсэн оймсоо бөөрөнхийлөөд шидчихдэг, аягаа угаах гэдгийг хэзээ ч мэддэггүй, нэг өмссөн цамцаа хэдэн өдөр ч хамаагүй угаахгүйгээр өмсдөг. Энэ бүх байдлыг хараад чамд уурлах сэтгэгдэл төрдөг үү? Эсвэл түүнд гомддог уу? Магадгүй гомддог байх. Тэр чиний хичээл зүтгэлийг үнэлэхгүй байгаа юм шиг санагддаг байх. Тэгээд чи нэг л өдөр тэр ариун цэвэр сахихгүй байгаа юм чинь надад хайргүй юм байна гэсэн нэг их логик биш дүгнэлт хийдэг.

    Яах вэ? Хэрэв эрчүүдийн хувьд ариун цэвэр сахих нь төдийлөн чухал биш гэдгийг ойлгочих юм бол чи түүнийг элдвээр хардах сэдэлгүй болчихно.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Чи байдлыг эсэргээр төсөөл дөө. Тэр гайхалтай цэвэрч нямбай, харин чи тийм биш. Чамд хэт нямбай хүнтэй амьдрах нь амар байх уу? Жаахан заваан нэгэнтэй нь хамт амьдрах нь амар байх уу? Хоёулантай нь л хэцүү байна. Гэвч аль алинтай ч тохиролцож болно гэдгийг санаарай.

    2. Хүүхэд шиг зан авир

    Юу болоод байна? Тэр бүх цалингаараа шинэ тоглоом аваад гэртээ ороод ирлээ. Тэгээд тэр өдрөөс хойш өрөөгөөр нэг хөглөрсөн оймс харин байхгүй болно. Яагаад гэвэл тэр оймсоо тайлхаа хүртэл болино. Хоёр гараараа удирдлага барьсан тэрээр яаж ч оймсоо тайлах билээ. Чи хүүхдийн тухай, орон сууцны зээлийн тухай бодож байхад тэрээр харь гаригийнхан, баатруудын тухай боддог нь чамайг гомдоодог. Чи том болчихсон байхад тэр хүүхэд хэвээрээ байгаа нь чамайг гомдоодог.

    Яах вэ? Юуны өмнө эрчүүд хөгширтлөө сэтгэлдээ хүүхэд хэвээр байх болно гэдэгтэй чи эвлэрэх хэрэгтэй. Эрчүүд томорход “тоглоом” нь дагаад “томордог”. Тиймээс тэд ганган, хүчтэй машинууд, сүүлийн үеийн гар утас элдэв төхөөрөмжүүдийг сонирхдог. Эрчүүдийн хүүхдэрхүү зан нь тэднийг шинэ нээлтэнд хүргэдэг. Тиймээс ч эрчүүд илүү их шинжлэх ухааны нээлтүүд хийдэг.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Чиний түүнд үзүүлэх халамж, эрхлүүлэлт чинь хэтэрвэл түүний хүүхэд зан улам л хэтрэнэ. Хосууд нэг нь нэгийгээ үргэлж нөхдөг гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв тийм байвал чи хайрттайгаа яг “хамтрагч” шиг нь байх хэрэгтэй. Түүнийг загнах, түүнд зааварчлах хэрэггүй. Харин тохиролцож болно: Хагас сайнд хамтдаа хүнсээ цуглуулаад, бүтэн сайнд нь пэйнтбол хамтдаа тоглож болох юм.

    3.Үргэлж завгүй байх

    Юу болоод байна ? Чамайг залгангуут эргээд залгана гэж хэлчихээд бүтэн цаг ярьсангүй. Дахин залгахад утсаа таслана. Тэгээд зогсохгүй тэр үргэлж ажлаасаа оройтож ирнэ. Харин чи түүнийг ажил дээрээ биш гадуур өөр бүсгүйчүүдтэй зугаалаад ирсэн гэж дотроо төсөөлнө. Тэгэж төсөөлөхгүй юм аа гэхэд түүний ажил чамаас илүү чухал гэж үү? гэж бодогдоно.

    Яах вэ? Эрчүүд ажилдаа биднээс илүү хичээл зүтгэлтэй ханддаг. Ажил бол тэдний хувьд өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр. Маш чухал хэлбэр. Тиймээс чи түүнд итгэж ялих шалихгүй зүйлээр анхаарлыг нь сарниулах хэрэггүй.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Хүн өөрөө зав ихтэй болоод ирэхээр бусдын завгүй байдалд эгдүүцэж эхэлдэг. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж өдрийг сонирхолтой өнгөрүүл.

    1. Итгэлгүй байдал

    Юу болоод байна ? Түүний “Ээжийн төрсөн өдрөөр би юу бэлэглэхээ мэдэхгүй байна”, “Хаана хооллохоо чи шийд”, “Зөвхөн чиний дуртай жимсүүдээр чимэглэсэн бялуу байгаагүй болхоор би сонголт хийж чадсангүй” гэх мэт ярианууд чиний дургүйг үнэхээр хүргэдэг. Яагаад гэвэл чи жинхэнэ эр хүн бүгдийг мэддэг байх ёстой гэж боддог.   

    Яах вэ? Чиний бодол чинь буруу байж болох талтай. Тэр чамд анхаарал халамж тавьдаг болхоор (таалагдаасай гэсэн үүднээс чамтай зөвлөлддөг), чамд итгэдэггүй учраас (таалагдахгүй байхаас үхтлээ айдаг) эсвэл зүгээр л ядарсан (Чамд ресторан сонгоход тийм ч их хэцүү биш биз дээ?) байж болно шүү дээ.    

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Эрчүүдэд сул дорой байхыг нь зөвшөөр. Түүнд үргэлж хүч чадал, итгэлтэй байдлаа харуулах шаардлага гардаг. Ажил дээрээ ч, найзуудтайгаа байхдаа ч заримдаа ээждээ ч гэсэн нотлох хэрэгцээ гардаг. Чи түүний энэ байдлыг хайр, итгэлийн илэрхийлэл гэж бодоход л бүйх зүйл байрандаа очно.

    1. Эдийн засгийн байдал

    Юу болоод байна ? Тэрээр ресторанд хамт хооллосноо тооцоогоо хувааж төлөхийг чамд санал болгов. Мэдээж чамд энэ нь төдийлөн чухал биш боловч гэнэт түүний сэтгэлд эргэлзэнэ. Хэрэв тэр чамд сэтгэлтэй бол тооцоогоо төлөхдөө заавал хуваах хэрэг байсан юм уу? Мөнгө нь хүрэхгүй байсан бол ойлгохсон. 

    Яах вэ? Шудрага бай. Хэрэв чи зугаа цэнгэл, хоолны мөнгийг эрчүүд гаргах ёстой гэж үзэж байгаа бол түүнд хэлээрэй. Тэр чамтай санал нэг байж болно шүү дээ. Үгүй бол тэр чамайг гомдоохоос болгоомжлох ёстой.    

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Ер нь эдийн засгийн асуудал хосуудад зөрчил авчрах тал бий. Тиймээс анхнаасаа тохиролцож, дүрэм гаргах учиртай.

     6. Сонирхол таарахгүй байх

    Юу болоод байна ? Тэр зохиолын дуу сонсдог, харин чи багаасаа л рок поп дуу сонсож өссөн. Чамайг оройн хоолоо хийх зуур тэрээр хамаг чангаар нь хөгжмөө тавьж зохиолын дуугаа сонсоно. Харин чиний дотор жинхэнэ рокер сэрж түүнийг эсэргүүцнэ. Эсвэл түүний зохиолын дуу сонсдог, эмэгтэйчүүдийн роман унших дуртай, олон ангит кино үзээд уйлдаг гэдгийг нь найзууд чинь мэдчих вий гэхээс айдаг. Бид хайртай хүмүүсээ өөрийн нэг хэсэг мэт бодож сэтгэдэг. Тиймээс ч сонирхол хүртэл ядаж ойролцоо байгаасай гэж хүсдэг. Гэтэл түүний сонирхол дэндүү аймшигтай.

     

    Яах вэ? Эмэгтэйчүүдэд зориулсан роман болгон уран зохиолын шилдэг оргил нь биш гэдгийг түүнд ойлгуулах гэж хичээсний хэрэггүй. Харин тэр зохиолуудаасаа чиний найз нарын дэргэд ишлэх хэрэггүй гэдгийг түүнд ойлгуулчих. Зохиолын дуугаа чихэвчээрээ эсвэл чамайг байхгүйд сонсоно гээд тохиролцчих.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Түүний сонирходог болгон чиний эгдүүцэлийг хүргэдэггүй л байх.    Тиймээс хамтын сонирхолоо олж бие биэдээ улам л дотно болох хэрэгтэй. Хамтын сонирхол байхгүй бол та хоёрт хоёууланд чинь таалагдах зүйлийг олж ав.

    1. Хардалт

    Юу болоод байна? Юун танихгүй дугаар вэ? Орой болчоод байхад хэн залгаад, мессеж бичээд байгаа юм бэ? Өнөөдөр чиний юбка ямар богинохон байх юм. Энэ бүхэн нь эхлээд чамайг зугаацуулж байснаа дараа нь эгдүүцлийг чинь хүргэдэг болно.

    Яах вэ? Эхлээд тэр чамайг огт харддаггүйгээр бүхнийг төсөөлөөд үз. Чи хуучин найз залуутайгаа уулзах гэж байсан ч тэр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй, тэр бүхнийг үл тоомсорлон хүлээж авна. Мэдээж энэ бүхэн нь чамайг гомдоох л байх.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Хэт харддаг залуусын сэтгэлийг ойлгохыг хичээ. Тэр чамд юу ч гэж байсан битгий түүнд уурлаарай (уурлах нь чи буруутайгаа хүлээн зөвшөөрч буй мэт сэтгэгдэлийг түүнд төрүүлнэ). Аяндаа тэр чамд илүү зөөлөн хандах болно.

    1. Хошин зан

    Юу болоод байна ? Тэд заримдаа биднийг өөрийн хурц хэл, “ухааны” бай болгох нь элбэг. Мэдээж энэ бүхэн нь чамайг гомдооно. Чи хэрэв хайртай л бол тэр чиний сонирхол, дутагдалыг өөлөх ёсгүй гэж боддог. Мэдээж түүний өөлөх нь хэтэрвэл чи тэр надад хайргүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. 

    Яах вэ? Хэрэв түүний шог зан нь доромжлол болж хувираагүй л бол чи  ч гэсэн инээж сур. Харин түүнд хариу бэлдээрэй. Бидэнд төдий л их хошин зан байдаггүй, гэвч бидэнд тэдэн шиг машинаараа өрсөлдөх шаардлага байхгүй.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Хошин алиа зантай залуус бол жинхэнэ ололт. Чи түүнтэй амьдарлын бүхий л хүнд хүчирийг амархан туулж чадна. Түүнийг дэмжихийг хичээ.

    1.  Романтик бус байдал

    Юу болоод байна ? Дэлхийн сая сая эрчүүд “амттан, цэцэгсийн” үе өнгөрсөн ч гэсэн бүсгүйчүүдэд анхаарал тавих хэрэгтэй гэдгийг мартсан байдаг. Тэдний хувьд эмэгтэйчүүдийн баяр, гэгээн валентины баяр бол баяр биш юм. Гэхдээ тэр өмнө нь өөр байсан шүү дээ? Энэ бодол чамайг тэр надад хайргүй болчихож гэсэн дүгнэлтэнд хүргэнэ.

    Яах вэ? Мэдээж тэр чамд хайртай хэвээрээ. Гэвч үнэхээр “амттан, цэцэгсийн” үе өнгөрсөн. Романтик байдлаа хадгалахын тулд чи анхаарал тавих хэрэгтэй. Гэртээ тэвэр дүүрэн цэцэгтэй орж ирээд үзээрэй. Юу л бодвол бодог. Тэр маргаашнаас нь л чамайг цэцгээр булаад эхлэхгүй нь мэдээж ч энэ үйл явдал чамд яриаг эхлүүлхэд тус болно.

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Тогтвортой харилцаатай эрчүүд хайраа нотлох шаардлаггүй гэж үздэг. Учир нь тэр өмнө нь нотлоод чиний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан. Харин чи түүнд гоморхож суухын оронд түүний сэдлийг нь төрүүлж, түүнээр “баатарлаг” үйлс хийлгэх хэрэгтэй. Эсвэл зүгээр л шууд хэлчихэж бас болно шүү дээ.

    1. Тэд чинь полигам

    Юу болоод байна ? Эр хүн нэг бүсгүйд хэдий хайртай байсан ч бусад эмэгтэйг сонирхох сонирхол нь буурдаггүй. Энэ нь янз бүрээр л илэрдэг: порно кино, эротик сэтгүүл, чиний дэргэд байсан ч бусад эмэгтэйчүүд рүү шуналын харц шидэх нь бий. Чамд шууд нүүр лүү нь хүйтэн ус цацчихмаар санагдана. 

    Яах вэ? Тайван байх хэрэгтэй. Сэтгүүл, дэлгэцэн дээр байгаа бүсгүйчүүд аюулгүй. Эрчүүд сайхан бүсгүйг анзаарахгүй, анхаарахгүй байна гэдэг нь харин сэжигтэй зүйл. 

    Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Тэр чиний дэргэд өөр бүсгүй рүү харсан ч гэсэн чи тайван байж өөртөө “Тэр юу ч болсон надтай хамт л байна шүү дээ” гэж хэлээд үзээрэй. Чиний уур бухимдал алга болчихсон байх бий вий. 

    Харин түүнд уурлаж болох 10 шалтгаан:

    1. Төрсөн өдөр болон чухал баярт өдрүүдээр чамайг баярлуулахгүй байх

    2. Хэт бохир заваан байх. Тэр ядаж дүүш ашиглаж мэддэг байх хэрэгтэй.

    3. Тэрээр эрхэлсэн ажилгүй өдөр болгон их унтаж, тоглоом тоглодог. Харин чи ганцаараа мөнгө олж ажил хийдэг

    4. Хоёуланд нь чухал асуудлуудад идэвхи гаргахгүй байх, шийдвэр гаргахгүй байх.

    5. Хэрэв тэр өөрийн дуртай чиний дургүй зүйл, дуу, кино үзүүлэх гэж оролдох

    6. Төлбөрийн чадваргүй байх. Залуу, эрүүл эрчүүд өөрсдөө мөнгө олдог байх ёстой

    7. Байнга чиний мессежэд хариулахгүй байх. Хайртай хүндээ зав гаргадаг байх ёстой.

    8. Архидалт болон бусад донтолт

    9. Доромжлол. Хэрэв түүний хошин зан байнгын доромжлол болон хувирвал.

    10. Араар тавилт. Чи уучилж чадахгүй байвал шийдэх л хэрэгтэй.

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 10:52:44
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-04-30 16:12:26
    сайхан зөвлөгөөнүүд байлаа
    Зочин - 2012-07-08 13:26:32
    yutai ch uurlaj boloh 10 zuiliin aliig ni ch hiidegguin bna
    Зочин - 2012-07-31 10:32:49
    nileen hed ni bnaa gehdeel uuchlaad bh yum daa hairtai yum bolohoor
    Зочин - 2012-08-11 16:36:18
    ihenh ni yana da bi ch bur setgel shuluudjiinoo huurna gedeg naigui denduu olon busguitei 1 tugrug ch bhgui ajilgui arhi uuna zalhuu setgel gargadaggui romantic zuil yu ch bhgui
    Зочин - 2013-04-10 17:05:31
    mash ih taalagdlaa
    Зочин - 2013-06-18 13:01:30
    nadtai uchirsnaas hoish oor hvnlvv mayaglaj msj bichsen bi eniig yah yostoi we terende hairtai bi yahu pls
    Зочин - 2013-07-30 10:06:29
    tanai setgel zuichte i holbogdoj heden asuult assumaar bh yum. uneheer amidrald oirhon goy goy sedwuud niitleh yumaa. Bayarlaaa cosmo. nadad hariu uguurei :)
    Зочин - 2013-07-30 10:27:10
    Muu zuil alga bi ch aztai yumaa haayaa l naizuudtaigaa oroitdogiig es tootswol kk
    Зочин - 2013-07-30 10:39:34
    Түүнд уурлаж болох шалтгаан их бага хэмжээгээр дийлэнх нь байна. 1. Төрсөн өдрөөр мэнд хүргэж, хамт байсан ч юу ч бэлэглээгүй. Мөнгөгүй байсан гэж тайлбарласан. Ядаж ширхэг сарнай өгсөн бол ингэж гомдохгүй л байсан.2. Нүүрээ огт цэвэрлэдэггүй. Бас заримдаа шүдээ угаадаггүй. Амнаас нь заримдаа эвгүй үнэр гарахаар нь хэлэхээр чи намайг гоочиллоо, надаас сэжиглэлээ гэдэг.3. Эрхэлсэн ажилтай ч орлого нь минийхээс бага. Их унтдаг. Бас PC тоглоом тоглодог.4. Бид 2-н хооронд гарсан үнэхээр чухал асуудалд бараг л идэвхи гаргаагүй. Татаж чангаалгаж, чирүүлж байж хөдөлдөг. Шийдвэр гаргахдаа ёстой муу.5. -6. Одоо болтол би өөрийнхөө тооцоог өөрөө л хийдэг. Ихэнхдээ түүнийг даадаг. 7. Үглэж байж арай дээр болгосон. Завгүй байсан, унтаж байсан, сонсоогүй, хараагүй гээд л таг болсноо тайлбарлана шүү дээ.8. Тамхичин, бас пиво уудаг. PC тоглоомонд донтой. 9. Сүүлийн үед анзаараад байхад "тэнэгтээд байгаач, хуц, чи ийм балиар зантай" гэдэг үгнүүд байнга хэрэглэдэг болсон.10. - Ингээд бодсон чинь их муу хүн шиг. Гэхдээ л сайн талууд бий гэж бодоод, өөрөө дассандаа ч тэр үү хамт л байгаад байна. Энэ бүх дутагдалыг нь хэлэхээр "чи намайг засаж залруулах ёстой, хамт байхын тулд тэмцээч" гэдэг. Би тэсэх хэрэгтэй юу? эсвэл сохор байна уу?
    Зочин - 2013-07-30 10:40:54
    Shan niitlel boljee... uneheer heregtei zuil olon bsan uchraas shimten shimten unshlaa! Bayaralaa...
    Зочин - 2013-07-30 10:50:02
    xunii erxeer jargaxaar ooriin erxeer zov gj ug bii oorsdiin amidralaa oorsdoo l bosgono shu de xunii erxend buu zovtsgoo
    Зочин - 2013-07-30 11:51:49
    Uuchilj bolohgui 10zuild gar hureh gj ygd bhgui bga um bol?
    Зочин - 2013-07-30 12:13:03
    гоё хэлжээc7l9ck6
    Зочин - 2013-07-30 13:37:27
    goi zovlogoo yumaa bayllaa cosmo
    Зочин - 2013-07-30 17:51:00
    goyo bichijee bayarlalaa er ni yag l unen bna daa
    Зочин - 2013-07-30 20:49:04
    minii zaluud muu yum algoo bayrtai bna :D
    Зочин - 2013-11-07 17:51:05
    утгагүй юмааа. хоорондоо авцалдхгүй байна ш дээ
    Зочин - 2013-11-07 19:14:57
    manai nuhur buh yum n ok gehdee nadad medegdehguigeer uur huntei uulzaad bhiin uuniig yaaj shiidwel zugeer we zuwulguu uguuch. bi barij awch chadahgui bn
    Зочин - 2013-11-07 20:36:17
    minii hair bid hoer hamgiin shildeg togs hosuud hairtai chamdaa,uurd hamt
    Зочин - 2013-11-25 15:36:38
    goe zowolgo bna.
    Зочин - 2014-12-16 17:00:35
    Уурлах ёстой 10ийн 5д нь багтаж байшдээ аймшигтай юм 2 дах хүүхдээ төрүүлэх гэж байдаг юу л болж байндаа бурхан минь яах ёстой юм болоо