• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2012-01-11 17:15:07
    Уншсан: 84351
    Сэтгэгдэл: 51

    Өөдрөг үзэл633

    Аз жаргалыг бүтээх миний жорууд.
    Би гэдэг хүн үргэлж өөдрөг үзэлтэй байсангүй. Урьд өмнө нь амьдралыг шударга бус, хайр гэж байдаггүй, инээж баясах ч шалтгаан байхгүй, ер нь л тэр чигтээ үргэлжилсэн зовлон гэж боддог байсандаа одоо ч итгэдэггүй юм. Дэлхий ертөнц надад муухай, дайсан шиг ханддаг гэж би боддог байлаа. Одоо ч гэсэн над шиг ийм үзэлтэй олон залуус байдаг л байх. Харин тэд өсч том болохдоо эрт орой хэзээ нэгэн цагт өөдрөг үзэлд суралцдаг байх гэж боддог юм. Биднийг хүрээлдэг сайхан зүйлсийг харж эхлэх нүд нь том болоход нээгддэг юм болов уу.

    Анхны нөхрөөсөө яаж салж байснаа санаж байна. Нэг нас ч хүрээгүй нялх хүүхэдтэй, өөрөө дөнгөж 19 настай, боловсрол ч эзэмшээгүй байсан үе. Надад хангалттай мөнгө байсангүй. Уйлахаас өөр яахав дээ. Гэхдээ нөхрөөсөө салсан маань өөдрөг байх анхны минь шалтгаан болсон юм. Бид хайртай хүнээ сонгохдоо үргэлж дутагдалтай нь эвлэрдэг. Харин анхны маань нөхрийн хувьд эдгээр дутагдлууд нь бүр дэндүү их байсан болохоор хамт амьдрахад хэцүү болсон юм. Өөрчлөлт, ганцаардал, бэрхшээл гээд өөр олон төвөгтэй асуудлуудаас айсандаа хүмүүс дийлэшгүй хүнд зовлонг нуруун дээрээ үүрч явдаг. Энэ бол зайлшгүй хэрнээ хүнд даваа юм билээ. Гэхдээ би ийм алхам хийсэндээ хэзээ ч харамсдаггүй. Хэцүү байсан ч гэсэн охин бид хоёр тэр үеийг давж гарч чадсан. Муу нөхөртэй байна гэдэг нөхөргүй байснаас ч долоон доор гэдэг. Тэгээд түүнээс салсныхаа дараа би эрх чөлөөтэй болж, надаад инээмсгэлэх шалтгаанууд ар араасаа гарч ирсэн гэж боддог.

    Тэр үед би ерөөсөө өөртөө таалагддаггүй байлаа. Нүүр царай, хувцаслалт, инээмсгэлэл минь хүртэл надад таалагддаггүй байсан. Үс маань хүртэл намайг тэнэг харагдуулаад байгаа юм шиг санагддаг байсан. Гандаж ургаад морины сүүл шиг болчихсон үсээ тайруулъя гэхээр нөхөр зөвшөөрдөггүй байсан юм. Харин салалтын дараа гаднах төрхөө өөрчилье гэж шийдээд сайн үсчин найз дээрээ очтол тэр үсийг минь ямар болгохоо мэднэ гээд “Надад итгээ. Хааяа ч гэсэн тэнэг юм хийх хэрэгтэй шдээ. Тэгээд ч үс чинь ургахаас хойш” гэж хэлсэн юм. Би ч хариуд нь зориг гаргаж зөвшөөрлөө. Тэгээд цагийн дараа гэхэд толины өмнө богинохон хөвсгөр үстэй, нүд нь гялалзсан, туранхай, залуу бүсгүй зогсож байлаа. Танигдхааргүй болчихсон зогсож байсан даа. Шинэ зүйл туршсандаа хэчнээн их баяртай байсан гээч. Шинэ үс засалт, үсний өнгө гээд имижээ өөрчилсөн минь өөдрөг байх шалтгаан болсон юм. Үүнээс хойш ер нь бид үргэлж өөрчлөгдөж байх хэрэгтэй юм байна гэж боддог болсон.

    Өдөр тутам бид төрөл бүрийн мэдээлэл хүлээж авдаг. Харин тэр бүгдийг хэрхэн хүлээж авах нь бидний л хэрэг. Ямар нэгэн муу мэдээ сонслоо гээд уйлж унжиж хамаг үсээ зулгааж болно. Эсвэл сайн талаас нь хараад баярлаж бас болно.
    Дахиад жирэмсэн болсон гэдгээ мэдсэн тэр өдрийг санаж байна. Жинхэнэ сайхан мэдээ байлаа. Гэхдээ тэр үед бас уйлж болох л байсан. Хангалттай мөнгө байгаагүй, бас хайртай залуудаа бүрэн дүүрэн итгэж чадаагүй байсан юм. Гэхдээ л сэтгэл минь аз жаргалаар дүүрэн байсан. Сайн мэдэхгүй байсан ч жирэмслэлт гэдэг ямар ч тохиолдолд өөдрөг байх шалтгаан гэдгийг мэдэрч байсан. Харин дараа нь бас гэрлэлт, хурим, шинэ гэр бүл гээд миний хүсч байсан бүхний шалтгаан болсон юм.


    Заримдаа үнэхээр таагүй үйл явдал болдог. Нэг удаа засварын газарт машинаа үзүүлээд гарахад засварчин нь машины нэг дугуй чангалахаа мартсан байв. Ийм зүйлийг өөдрөгөөр харж болох уу даа? Болноо.
    Гурван ч шалтгаан байна.
    Нэгт, дугуй маань салж унаад хэнийг ч гэмтээгээгүй байна шүү дээ. Чимээгүйхэн салж унаад тэндээ үлдчихэж.
    Хоёрт, дугуй салж унасан явдал засварчны нүдэн дээр болсон тул тэр ямар ч асуудалгүй хохирлыг барагдуулсан.
    Гуравт, иймэрхүү бодлыг би өөрөө сонгодог: “Жижигхэн золгүй явдлууд биднийг илүү том ослоос хамгаалж байдаг” гэдэгт итгэлтэй байдаг. Нэг том осолд орсноос жижиг асуудлуудад орсон нь дээр.

    Өөдрөг байх шалтгаан олон бий. Найзуудтайгаа холбогдох, хүүхдүүдийн маань хичээл амрах, агаарт гарах, цэлмэг өглөө гээд хорвоо сайхан зүйлээр мундахгүй. Цаг агаар онцгүй байлаа ч гэрээс гарахгүй амарч өнгөрөөх сайхан шалтаг. Өөдрөг үзэл гэдэг ямар нэгэн үзэл санаануудын цуглуулга биш юм. Энэ бол амьдралд тохиолдох бараг бүхий л үйл явдлуудыг инээдээр биш юм аа гэхэд итгэл найдвараар угтаж авах хандлага юм. Аяганы тал нь устай байна уу, эсвэл тал нь хоосон байна уу гэдэг бидний л шийдэх, харах өнцгөөс шалтгаална.

    Яг одоо сууж байгаад өөртөө өөдрөг байх 10 шалтгаан бодож олоорой. Гуталны чинь өсгий хугарчихсан уу? Шинэ гутал худалдаж авах цаг нь болчихож. Хүүхэд чинь муу сураад байна уу? Тэгсэн ч инээдтэй, хөөрхөн л хүүхэд шүү дээ. Тэгээд ч том болчихно. Сургуульдаа муу авах гэдэг шалихгүй жижигхэн асуудал. Хамгийн гол нь ойр дотны хүмүүс маань хамтдаа, эрүүл саруул байж орой болгон телевизээрээ балай нэвтрүүлгүүдээ хамт үзэж өдрийнхөө сонин хачныг хуваалцаж байвал жинхэнэ аз жаргал шүү дээ. Бид одоо гайхалтай ертөнцөд амьдарч байна. Энэ бол бидний л үе, бас өөдрөг байх шалтгаан. Харин бүх зүйл сайхан болно гэдэгт заавал итгээрэй!


    Cosmopolitan.mn портал сайтад ирсэн захидал
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-01-11 17:15:07
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Ruby - 2012-03-09 22:34:01
    Wow uneheer huchtei busgui bna bi odoo 19tei huhed nohortei bologui ch odoo hairtai hunteige hondirod tur time out awcan bga.. ghde uilhas oor hiij chadah zuil bhku ym shig sangdaj bna... Tuunteige bhin toloo buh nzudasa holboogo taslaj , ur hondulsen hun bi yund bayrlaj we? uragsh alhah estoi ch bi zuer l bga gazra gatschihla hongilin uzuurt gerel haragdahgui bn heterhii sul doroi bolchihje bardam zangaa geechij ... Goe zahidal bna joohn ch gsn sergej bn Bayrlalaa cosmo
    Зочин - 2012-04-02 13:26:15
    Үнэхээр өөдрөг байх түм буман шалтаг бий улс орох хямарч байна л гэнэ тэгээд юу гэж манайх шиг улс хөгжинө. Нямдорж сайд болъё л гэнэ тэгээд юу гэж удахгүй үхэх юм чинь ,,,гэх мэт
    Зочин - 2012-04-28 15:32:46
    gooy uhaalag yum unshaad uneeher saihan bn^^
    Зочин - 2012-04-30 20:15:40
    thanks
    Зочин - 2012-05-03 19:46:39
    oo teed zovj uzjeej l jargalyn amtyg medne. muu muuhai hun, yumsiig tanij, mederch baij sain, saihnyg unelj medej surna. Gegeen.mn
    Зочин - 2012-05-13 12:26:06
    egee ih goy ym bichijeee thanks
    Зочин - 2012-05-13 16:42:31
    thanks for offering me good attitude..
    Зочин - 2012-05-21 10:56:50
    Баярлалаа Cosmo олон зүйлсийг тунгаан бодох итгэл төрүүлсэнд
    Зочин - 2012-08-15 20:42:32
    Umehr shan setgel ongoichihloo bi 33nastai nuhur maani sariin umnu ungursn heseg uhaangui hun l yawlaa gehdee odoo baga zereg taiwshirj l bna huuhduudee bodood uudrug uhaantai amidrah heregtei gedgee chinii niitleliig unshaad ulam bur uhaarlaa bayarlalaa
    Зочин - 2012-09-12 16:17:41
    yamr goyo yum be iim ih itgel uram zorig oodrog uzel ni haanaas undardag bnaa
    Зочин - 2012-09-14 17:53:20
    saihan zuil bichsend bayarlalaaa
    Зочин - 2012-09-22 15:02:10
    cetgeleer unsan yedee unshihad zugeer uym baina
    Зочин - 2012-09-27 11:16:04
    mash ih taalagdlaa))) yumiig sain saikhan talaas n harj yavbal buh zuil okay
    Зочин - 2012-10-12 11:15:45
    gaihaltai uudreg uzeltei huuhem bn. Mash ih uram zorig avlaa thanks COSMO
    Зочин - 2012-11-16 21:33:44
    урам зоригтой өөдрөг сайхан зүйл бичсэн энэ бүсгүйд маш их баярлаж байна.
    Зочин - 2013-10-31 15:43:50
    Vneheer ih taalagdlaa.
    Зочин - 2013-10-31 16:05:59
    bayarlalaa, goe ug bn
    Зочин - 2013-10-31 16:20:56
    nadad.buneheer heregtei zuil bn. bi yumsiig ehleed muu talaas ni haraad bdag aa meddeg l dee. ghdee hoishid hicheenee. zondoo saihan zuil bn shuu dee
    Зочин - 2013-10-31 18:17:36
    Bayarlalaa. Nadad yag iim yu tohioldsiin. Huuteigee 2lhnaa uldeed 4 jil bolj baina. Yue yue setgeleer unaj ingej amidarch baigaadaa haramsch ooriigoo zuhdeg. Oiriin uyed ajliin stress, gantsaardalaas bolood setgel uimreed uneheer taagui hund odruud ar araasaa howorsoor yaahaa medehgui sohroh dohoj bailaa. Nadad tsaash alhah uram ogloo. Bayarlalaa Cosmo.
    Зочин - 2013-10-31 23:11:05
    yoyo.bi ch bas amidral bol ter chigeereee zovlon gej boddog.gehdee l nadaas hetsuu zuil uzsen hun bdga yum bna gej setgel mini jaaxan ch gesen ongoiloo.ooroor helbel ene hun ch bas iimm baidliig davj garsan bna gej bodloo.minii huvid hairgui hunteigee suusan, odoo 2 huuhedtei. bayar bayasgalan gej yu baidgiig oilgoh geed ch sonin uhagdahuuh yum.huuhduud gej olon hun heleh baih.gehdee odoo ch bi ooriigoo eej boloh boloogui, setgel mini hariutslaga uurexed belen bus gedgiig mederch baina.iim l hachin hun baina da.yu gej zovlomoor bna busgui chuudee....esvel zueer l torsnii daraah setgel gutral yum bolov uu? gexdee l hamgiin goyo ue maani ongon baisan ue maani yum shig sanagddag.orchlongiin buh zuil gegeeleg, buhniig davj chadaxaar huchtei, tevcheertei bsan sanagdana.
    Зочин - 2013-11-02 14:59:15
    oodrog uzeltei ym. hun er ni aldaanaasaa suraltsaj amidardag. thanks. COSMO
    Зочин - 2014-03-05 01:38:09
    goy sanagdchlaa bayrlalaa cosmo
    Зочин - 2014-03-05 23:02:42
    тийм ээ, хүн бүрийн амьдралд хүссэн хүсээгүй явдлууд болж л байдаг. харин ямар өнцгөөс, яаж харж байна вэ гэдэг үнэхээр чухал. Өнөөдөр уйлж байгаа ч маргааш инээх явдал зайлшгүй тохиолдоно. Тиймээс амьдрах сайхан юмаа ккк...
    Зочин - 2014-09-04 17:58:01
    xairtai zaluugaa uilan barin bj hayasnaas hoish heniig ch xairlaj chadkv ooiigoo buruutgaj hent ch uerhehgv yavj bgad, 3 jiliin daraa neg zaluut uulzaj uerhej xairlaj eheltel xamaatan sadan gedgiig geriinhen mani helsen yum d uchrsaa.dahiad l bi xairtai hunee gomdooj haysan, bi l bish bl ter hun chadq uchras ter.xair setgel nadr daajignaj l baig zaluu bn, kk
    Зочин - 2014-09-04 18:08:25
    Bayrlalaa uneheer goy zuil oruulsn bn
    Зочин - 2014-09-04 18:12:10
    Tiimshuu amidraldaa haramsah zuil hiisnees ooriinhooroo bugdiig shiidej tuundee setgel hangaluun zorilgiinhoo toloo zutgeh heregteishuu zorigtoi huchtei bgaarai ohiduudaa amidral jargal zowlon tentsuuhen irjil amttai bolgodog
    Зочин - 2014-09-04 18:32:07
    Nadad 2 songolt bsn, mungutei bolovsroltoi uhaalag yum shig bolovch haihramjgui, halamjgui, romantic bish nadaas olon ah zaluu. Hoyor dahi ni mash saihan setgeltei tusch, minii tuluu yu ch hiihed belen mash ih halamjtai, tseverch nyambai, bas goe sexddeg kk sanhuugiin bdlaas bolj 2dugaar courseesee garsan. Bi 2 dahi songoltiig hiisen,ed bayalagiig buteej bolno,harin uudgui zang hesee ch zasaj bolohgui, amidrald dutagdah gachigdah ue uchnuun bsn, mergejilgui bolohoor manai hund tog tson ajil bhgui ih hetsuu bsn ch odoo huviaraa yum hiigeed bolj l bn.
    Зочин - 2014-09-04 18:38:36
    Uur hureed suujiisan chini uuriin erkhgui nuurend ineemseglel todrool yawchlaa. Goyiimaaaaa, BAYARLALAA COSMO
    Зочин - 2014-09-04 18:39:00
    bi xarin uudrug bx gd ch diilexgvi ix setgeliin zowlontoi bnaa. ene bvxen xezee neg udur duusna l gj xvcheer tesej bn da.
    Зочин - 2014-09-04 19:19:52
    Thanks cosmo
    Зочин - 2014-09-04 19:57:05
    Үнэхээр гайхалтай захидал байна. ^^
    Зочин - 2014-09-04 20:18:07
    Bi anxnii nuxruusuu 21 nastai baixdaa 2 nastai xuugee avaad salj baisan. Bi uuruu erunkhiiduu ikh tsemtseltei xun manai nuxurt ter bolgon baidaggui bailaa. Zarimdaa xuuxdiig etsegees salgan avch yavax buruu met bolovch ireeduig bodood siidver gargasan naani zuv baisan. Tukhain ued bi nukhurtuu tuiliin ikheer gomdoj baisan ch khumuuts nilumsaa uzuulj dooguur yavaxgui shu gej uurtuu khatuurxaj bailaa. Mun muu nuxurtei boogdmol baisanaas nuxurguigeer sain naizuudtai baisan ni deer. Bi odoo uuriinxuu sanasanii xemjeend xuuteigee az jargaltai saixan amidarch baina. Daxin ger bultei bolson odoogiin maani nuxur unexeer sain namaig xuutei mini xairlaj chaddag. Gexdee anxniixaa nuxurt bas bayarlax zuil bii ter xun namaig unuudur uuriiguu iluu ikh xuchtei uyg ch davan tuulax chadvartai uy ch namaig zogsooj chadaxgui gedgiig batlax bolomj olgoj ugsun. Xatuu ch gesen ter xun minii khuugiin mini aav xeveeree l baix bolno. Mun namaig eejee gej duuduulax urtei bolgoson tiim boloxoor bi ter xuniig uuchilj yavdag. Salalt zaaval uzen yadaltaar duusax xereggui. Ene emegtei shig amidrald muugaasaa iluu saixan zuiluud zunduu baidag xerev olj xarj chadval.
    Зочин - 2014-09-04 20:25:39
    Tanid bayarlalaa vnxer goe blchlo
    Зочин - 2014-09-04 21:39:29
    Олон охид нэг гаргасан алдаанаасаа болж залуу нас, эрүүл мэнд бие сэтгэлээрээ хохирч шаналж зовж байна. Тэд хүүхдийг нь гаргаcан юм чинь би яах юм хүүхдээ бодож байна гээд өөрөө өөрийгөө золиосолж хайран залуу насаа нэг тэнэг залууд үрэн таран хийлгэж байна. Энэ өнөөгийн монгол охидын зовлон нийтлэг асуудал гэхдээ тэд ч гэсэн хүүхэд шүү дээ. Монгол охидыг гадаад хүнтэй сууж, хогшин эрийг мөнгийг сахиж байна мөн гадаадын улаан дэнлүүний гудамжийг монгол охид дүүргэж байна гэх мэт бүгд тэдний буруу юм шиг ярьж хэлж тэднийг буруутгадаг. Гэхдээ тэр охид юмны төлөө энэ бүгдийг хийж байгаа юм вэ. Жишээ нь нэг ганц бие сайхан охин 450 хан мянган төгрөгийн төлөө нэг компанид ажилд ороход тэр охин яаж зовдог гэдгийг та бүхэн мэдэх үү элдэв хэл амны бай дарамт шахалт .... энэ бүгдийг та бүхэнд ...... Та ар гэрээ 450 мянган төгрөгөөр тэжээх гэж нэргүй Я болж зовж байх уу 1-2 мянган доллар жинхэнэ Я болох уу ? энэ бол тухайн хүний сонголт /хамгийн муухай нь зарим нэг эрчүүд бүгд биш шүү өөрийг нь тоохгүй болохоор тухайн бүсгүй маш муухайгаар хэлж ярьж явдаг эмэгтэй хүнийг заавал өөрөөс нь илүү албан тушаал мөнгөтэй хүнийг сонгоно гэж эндүүрдэг... үргэлжлэл бий
    Зочин - 2014-09-04 21:40:47
    Бүх охид ийм байдалд ороогүй л байх маш олон шалтгаан байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бас нэг жишээ ээж нь хэцүү /аав/ хүнтэй сууж амьдарлаа авч явсан байж болно /аав нь архи уудаг ч юм уу энэ бол нийтлэг жишээ/ тийм амьдралд өссөн охид дахиад ээж шигээ амьдрах юм гэж үү хөгшин байсан ч хамаагүй тэр баян хүнтэй танилцаж тайван санаа зовхи юмгүй ар гэртээ тусалж амьдрахыг хүснэ. / ажил хийж амжилтад хүрнэ гэдэг эмэгтэй хүнд маш хэцүү тийм хүн ховор байдаг та мэднэ тэнгэрээс од шүүрэх мэт /. За энэ зовлонг тоочих юм бол аймар юм болно.
    Зочин - 2014-09-04 21:41:28
    ЯАГААД УЛС ҮНДЭСТЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙН АРИУН БАЙДАЛ гэдэг хэрнээ тэд нарын зовлонг сонсож шийдэж өгөхгүй байгаа юм вэ ? тэд гэсэн монгол цустай монголын төлөө зохидог зүрхтэй хүн шүү дээ. Наад зах нь залуу хүүхдүүд хүүхэд гаргаж залуу нь хаяад явахад охид л хүүхдээ авч үлддэг ийм байхад аль нь хохирч, аль нь зовж байна вэ? Ядаж ийм үед залууд хариуцлага үүрүүлж, залуугийн ар гэрт ямар нэг хариуцлага үүрүүлэхгүй байгаа юм вэ? Энэ бүхний шийдэж чадах надаас илүү ухаантай хүн байх. сүүлд нь ЭЭЖҮҮДЭЭ, ААВУУДАА ТА ХҮҮТЭЙ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮНЭЭР ТОГЛООМ ХИЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛЖ СУРГАЖ, ЭР ХҮН ШИГ ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ ЭР ХҮН БОЛГОЖ ӨСГӨЖ ӨГӨӨЧ ДЭЭ ЭНЭ ТА НАРЫН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА ХАМГЫН ТОМ БАХАРХАЛТ АЛХАМ БАЙХ БОЛНО. МӨН МОНГОЛЫН САЙХАН ЗАЛУУС МИНЬ ТА БҮХЭН ЗУГААЦАЖ БОЛНО ГЭХДЭЭ ХАРИУЦАЛГА ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯДАЖ ХАМГААЛЖ ЧАДНА БИЗ ДЭЭ ТА НАР ЧИНЬ ЧИНГИС ХААНЫ ҮР УДАМ ШҮҮ ДЭЭ БИ ИТГЭЖ БАЙНА. ТА НАР МИНЬ ОХИДОО ХАМГААЛАХ ЭР ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ БАС ААВ НАР :) ярих амар хийхэд хэцүү
    Зочин - 2014-09-04 22:21:07
    zochin: wow gaihaltai uhaalag busgui mini chi my neg bodliig batlaj ugluu. bi alivaa zuiliig hen hanaas yamar untsguus harj bgaa ni chuhal gej naiz nartaa heldeg uuruu ch ali boloh sain talaas ni harahiig husdeg. bas jijig ersdel tom ayuld orhoos hamgaaldag gedegtei sanal neg bn
    Зочин - 2014-09-05 01:01:59
    Setgel hurtelnoodrog boljihloo bayaralaa dahiad zondoog oruulaarai
    Зочин - 2014-09-05 03:26:05
    uneheer saihan sanagdlaa.Bi nuhruusuu salsan 3nastai huurhun huutei.namaig nuhruusuu salsnaas hoish tsarai zus, huwtsaslalt gd buh zuiliig min goy bolson gj minii aaw eej, nz nuhud heldeg. Tiimee uneheer bi uurchlugduj bgaa, bas uurtuu itgeltei bolj baa. Buh l zuiliig min horij goochilj tesen hernee hardaad ajil ch hiilgedgui bsan nuhruusuu salsandaa bi haramsdaggui.Horwoo deerh buh hun muu bish shuu dee. Ugluu ineemseglej bosood ajildaa yawah min minii az jargaltai amidral, harin ineemsegleh shaltgaan min minii saihan ur min yumdaa.
    Зочин - 2014-09-05 08:40:03
    UNEN SHU BI ANKH NOHROOSOO SALAHDAA 2 OHINTOI BAS NAS ZALUU DONGOJ 22 TOI BAISAN BI NEG CH UDAA TER HUND GOMDOJ UZEEGUI ZUGEER L UMNUU BAISAN AMIRALTAIGAA SHINEER TANILTSSAN ODOO BI 33 TAI GEHDEE MINII AMIDRAL HETSUU UY BSN CH SHUD ZUUGAAD L HETSUU UYE BAIHAD SAIKHAN ZUIL BH TODORHOI GEJ UURTUU HELDEG BSN HESTUU BSN INEEJ BAYARLAHAA HEZEE CH MARTAJ BAIGAAGUI. UILJ BOLNOO GOMDOJ BOLNO ZOBHON UUCHLAL GEDEG ZUIL AMIDRALIIG MINI YAJ UURCHILHIIG UURIIN NUDEER HARSAN BOLOHOOR BUSGUICHUUD MINI UUDRUG BAUTSGAAYA. BUGDED CHINI AMJILT HUSYE. AMIDRAL GEDEG MINII HUWID UULIIN UUDUU UGSUKH GEJ BI TOSOOLDOG ... BUTELGUITVEL UUR TALAAS NI AVIRAAD UZEHED L BOLNO SH DEE.
    Зочин - 2014-09-05 10:42:35
    Yag l namaig bichsen yum shig l sanagdlaa.
    Зочин - 2014-09-05 11:11:30
    tiime buh zuil shn bno oodrog bh heregtei
    Зочин - 2014-09-05 12:01:02
    gaihaltai unen shuu
    Зочин - 2014-09-05 12:54:16
    Vnhp oodpog ymaa.bi odo yg im bdald opchd l bn.gxd bi 25n nast.noxposo salj chadku xetsv bn.bid2 bnga xepelddg.bid2 odo 2 xuuxedt.yawal dp we.
    Зочин - 2014-09-05 13:05:51
    goe bodoltoa yum aaaaa
    Зочин - 2014-09-05 14:14:53
    :) ;)
    Зочин - 2014-09-06 11:05:45
    Tomiloltoor ywaadd irsen geriin haalga ongoidoggui.. Code hiideg tsooj blhr battery n duussan bololtoi..bas utas tseneggui deer n belen mungu bdgui gert credit card bgaa.. Geed setgeleer unaad bachimdaad suujisiin.. Eniig unshsan chn arai gj neg hongoliin uzuurt gerel haragdaj bn shuu.. Ymar uhel hagatsal blsn ch bish.. Udriig "zugaatai" eheljiindaa l gj bodhoos :)
    Зочин - 2014-11-22 01:01:24
    Sanaa neg bna. Hun alivaa zuiliig yaaj huleej avahaas l daraa daraachiin buh zuil shaltgaalna. Odoonoos ehleed ali boloh buhniig uudruguur huleej avahiig hicheeneee. Tksss.
    Зочин - 2015-03-20 15:28:29
    бүх зүйл энгийн байхдаа илүү гоё
    Зочин - 2015-09-21 17:19:27
    jhj
    Зочин - 2015-09-21 17:24:49
    гоё юм аа. Үнэхээр таалагдлаа ойрдоо бухимдаад дотор минь нэг л хөндий оргиод байлаа урдных шигээ инээж, баясах минь бараг л байхгүй болсон байна үүнийг уншсаны дараа дотор минь өөдрөг, эрч хүчтэй хүн минь сэрэх шиг л боллоо баярлалаа...амжилт