• Facebook
  • Twitter
  • Youtube
  • Cosmo Club
  • 2012-05-29 17:26:25
    Уншсан: 18259
    Сэтгэгдэл: 2

    2012.06 сар1625

    “Халуун орны” Cosmo-гийн редакторуудтай уулзаж байхад “танайх 4 улиралтай сайхан юм аа!” гэхэд нь “Яагаад? Үргэлж дулаахан, бас далайн эрэгтэй байсан бол хэчнээн сайхан” гэлээ. Тэгсэн “Өвлийн, хаврын, зуны, намрын гээд хувцсыг загвар загвараар нь өмсөөд л гоё шд. Энд нэг бол нартай, нэг бол бороотой. Жилийн бараг 355 хоног нь яг адилхан байдаг” гэсэн юм. Нээрээ ч тийм ч юм шиг, гэхдээ 2-хон улиралтай байсан бол хэр их мөнгө хэмнэгдэх бол? Гэхдээ өөрт нь байхгүй зүйл л хүнд илүү сайхан санагддаг шүү дээ ...

    cosmo шинэ дугаар, cosmopolitan, cosmo, сэтгүүлӨчигдөр fashion, beauty редакторууд маань зураг авалтандаа зориулаад зуны хувцас, аксессуар, гоо сайхны бүтээгдэхүүн студид авчирсан байв. Эмэгтэй хүн л юм хойно бараг бүгдийг нь өөр дээрээ барьж үзлээ. “Энийг авъя” гээд шууд хэлчих гэснээ үгээ залгив. “Энэ ёстой гоё юм байна” гээд авчихсан мөртлөө өмсөөгүй, ярлыкийг нь хүртэл салгаагүй хувцас гэрт хэд хэд байна. Мартчихдагтаа биш, юутай яаж хослуулахаа тэр бүр учрыг нь олдоггүй. Бас ийм хувцас надад байхгүй, байвал гоё юм байна гэдэг бодол л намайг дийлчихдэг бололтой /би ганцаараа биш гэж найдъя/. Бас үсийг минь намирсан, өд шиг зөөлөн болгох шампунь, сормуусыг минь тэнгэр тултал дэрвийлгэх сормуусны будаг гээд намайг төгс болгоно гэж “амлах” бүтээгдэхүүнүүд рүү гараа нэг явуулах гэснээ бас болилоо. Гоё сонсогдоод биш, таарч тохирохыг нь сонгохоор шийдсэн болохоор тэр. Гоо сайхны бүтээгдэхүүний амлаж буй үр дүнгийн 75 хувь нь л бодитой байдаг гэж нэг эмч ярьж байсныг санадаг юм. Гэхдээ манай fashion, beauty редакторууд хамгийн шилдгийг нь сонгодог, тийм болохоор тэднээсээ л асууя. Тэдний зөвлөгөөг Cosmo Shopping, Fashion Now болон Beauty Know-How булангуудаас уншаарай. Зуны эхэн сарын дугаарынхаа ковер бүсгүйгээр орой бүр цэнхэр дэлгэцээр уулздаг хөтлөгч Ч. Ичинхорлоог сонголоо. Гоо үзэсгэлэн, ур чадвар, мэдлэг ухаан, аль ч талаараа сор бүсгүйчүүдийн нэг түүнтэй 44-р хуудсанд шинээр танилцаарай.

     

    Энэ зуныг чин сэтгэлийн инээмсэглэлээрээ илүү өнгөлөг болгохыг хүсье!

    CONTENT

    COSMO UPFRONT

    10  Hello Cosmo
    11  Cosmo’s Hot Trends
    16  Cosmo So hot
    18  Cosmo Stars
           Хийлч Ч.Дэлгэрцэцэ   
           Од болохыг хүсээгүй “одууд”

    COSMO SHOPPING

    24  Hot in Fashion
             Сэрүүн зун
    26  Most Wanted
            Men – Women
            Colour
    28  Star Style
            Body Con
    30  Fashion Picks
            Металлик хоншоортой гутал
    32  Beauty Pick of the Month
            Beauty Guard
    34  Beauty Hits
            Rainbow Lips
    36  Star Picks
            Хөтлөгч Д.Санчирмаа
    28  Your Face
            Golden Cotton
    39  Your Hair
            Shining Blonde
    40  Your Make-up
            Summer beat
    42  Your Body
            Soft & Cool

    ALL ABOUT MEN

    48  Өгзөгийг нь ингэж баз?
            Өгзөгөө базуулсан эр хүн
            улам хүчтэй дурладаг
    49  Эр хүн зун цагт эмэгтэй хүнийг
          ямар байхыг хүсдэг вэ?

            Эр хүн ухаалаг бас дур
            булаам эмэгтэйд
    51  Эр хүнийг өөрчлөх галзууруулах
          бяцхан заль

            Эр хүн хошин шогийн мэдрэмжтэй
            эмэгтэйд татагддаг
    52  Эр хүнийг өөрчлөх боломжтой
          юу?

            Заавал өөрчлөх хэрэг байна уу
    53  Эр хүн зандан биш болоход
          ямар байдаг бол?

            Нэгэн залуу ингэж ярилаа

    FUN FEARLESS FEMALE

          130   Танилц: Б.Баттулга

    LOVE &  SEX

    58  Эр  хүнийг унтах зуршлаар нь
          шинж
            Түүнийг орондоо байхад нь шинж
    65  Найз залуу маань сексийн ур
          чадварынхаа тухай юу гэж
          бурдаг гээч 

            Ийм залуутай учирвал чи өнгөрлөө л
            гэсэн үг
    62  Аюулгүй сексийн дүрэм
            Мэддэг хэрнээ мэддэггүй энгийн
            зүйлс
    66  Эр хүнтэй хэзээч хийж болохгүй
          секс

            Хэрүүлийн дараа секс хийх нь
            зөв үү?
    68  Sex Q&A

    YOU, EVEN BETTER

    78   Шинэ ажилд хэрхэн орох вэ?
    80   Зүүдэндээ асуудлаа шийдвэрлэ
             Галзуу боловч үнэн
    82   Эр хүнийг галзууруулах шахдаг
           позыг сур

             Түүнийг сэрээ
    84   Бичиг баримтаа хэрхэн
           хадгалах вэ?

             Яаж эмх цэгцтэй удаан 
             хадгалах вэ?
    86   Бүтэлгүй өдрийг туулах 8 арга

    FASHION NOW

          88   Bon Voyage
          96   Bring the Heat
         104  Feel the Nature

    BEAUTY KNOW-NOW

    112 Summer Rainbow
    118 Чи зүрхэлж чадах уу?
    124 Алтан шаргал арьс
             Арьсаа яаж жигд борлуулах вэ?
    127 Beauty Q&A
     

    BODY LOVE

         126 Арьсны тухай 7 шинэ нээлт
                  Арьсаа хамгаалах амархан
         126 Жирэмсний тухай 3 том худал 
     

    COSMO LIFE: AT HOME

          133 Healthy sexy strong
          132 Унтлагын өрөөгөө гэгээлэг
                 болго

     

    БАЙНГЫН БУЛАН

    04   From the Editor      
    20   Confessions
    22   Guy Confessions
    44   Cover Girl
    134 Shopping Information
    136 Cosmo Astrologer
    138 Cosmo Quiz:
             Эр хүнд таалагдаж байгаагаа
             мэддэг үү?

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-29 17:26:25
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-06-04 13:10:27
    2 улирал дарааллан захиалж байгаан ямар нэг урамшуулал хөнгөлөлт байна уу
    Зочин - 2012-06-19 15:40:50
    120, 121, 122, 123 dugaar huudsuudiig zurguudiig bairiig n solichijdee, gaihaad ymar avtsaldaagui zurag tavia vee gj harsan chn, aldaa garsan bsn bn. Anhaaraltai baigaarai Cosmo!!!