• Facebook
  • Twitter
  • Youtube
  • Cosmo Club
  • 2014-02-12 15:31:09
    Уншсан: 17663
    Сэтгэгдэл: 3

    2014 оны 2-р сарын дугаарын агуулга4893

    Монголчууд бид сүүлийн 20-хон жилийн хугацаанд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү гэнэт, эрчтэй шилжин орж, энэ өөрчлөлтийг дагаад хүмүүсийн амьдрал ахуйд, сэтгэхүйд маш олон зүйл өөрчлөгдсөн. Гэвч монгол эмэгтэйчүүд хэр хөгжсөн гэж чи боддог вэ? Бид дэлхийн бусад орны эмэгтэйчүүдтэй адилхан төвшинд хайрлуулж, үнэлүүлж, ажиллаж, амьдарч чадаж байна уу? “Орчин үеийн Монгол эмэгтэй” гэж хэнийг хэлэх вэ?

    Би өнгөрсөн арваад жил AНУ-д сурч, амьдрахдаа энэ асуултуудын хариултыг олохыг хичээсээр ирлээ. Эх орноосоо биеэрээ хол ч сэтгэлээрээ үргэлж холбоотой мянга мянган залуусын нэг байлаа, би. Аль болох эрүүл байж, сайн сурч, Америкийн дэлхийд бэлэглэсэн сайн сайхан бүхнийг эх орондоо авчрах юмсан гэсэн чин хүсэлтэй.

    Мэдээж хэрэг Америкийн дэлхий ертөнцөд бэлэглэсэн сайхан зүйлүүдийн нэг нь эмэгтэй хүнийг хайрлагч Cosmopolitan сэтгүүл. Тэнд байхдаа би Cosmo-гийн дугаар бүрийг байнга авч уншдаг байв. Cosmo надад өөрийгөө шинээр олж нээхэд, өөрийгөө хөгжүүлэхэд, өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрладаг болоход минь тусалсан юм. Өөрт тохиолдсон асуудлуудаа хэнтэй хуваалцахаа мэдэхгүй ганцаардах үед Cosmo яг л дотны найз охин шиг минь зөвлөж тусалдаг учраас би түүнд хайртай.  Харин миний сайн найзыг чи ч бас таньдаг байсан юм билээ. Сайхан санагдсан шүү!

    Найзаа, эмэгтэйчүүд бидний амьдралын хэв маяг, амбиц, хүч чадал, таашаал зөвхөн хүлээн зөвшөөрөгдөх бус харин ч бүр дэмжигдэж сайшаагдах эрхтэй гэдэгтээ чи санал нийлнэ биз дээ? Бид өөрсдийгөө хайрлаж, гоё сайхан харагдах эрхтэй бас гавьяатай хүмүүс. Тийм ч учраас Cosmopolitan Монгол  багийнхан маань чиний дотны найз, зөвлөгч чинь байж, өөрсдийн бүхий л мэдлэг, чадвар, хүсэл мөрөөдөл болон хайраа чамтай үргэлжлүүлэн хуваалцахад бэлэн байна.

    Чи урьд нь Cosmo- гоосоо хувцас загвар, гоо сайхан болон харилцааны талаарх бүхий л зөвлөгөөг авдаг байсан бол ирэх Cosmo-гийнхоо дугаар болгоноор зөвхөн чиний хэрэгцээнд зориулагдсан, амьдралыг чинь улам баялаг болгох нийтлэлүүдийг уншаарай.

    Cosmo-тойгоо үргэлжлүүлэн хамтдаа өөдрөг, ихэмсэг, зоригтой алхана гэдэгт найдаж байна. Учир нь чи, би, бид бүгдээрээ Cosmo бүсгүйчүүд шүү дээ! Happy Valentine’s Day шинэхэн найз минь!

    Болдын Халиун

     

    CONTENT

    COSMO UPFRONT

    10    Hello Cosmo
    12    Энэ сарын 9 трэнд
    16        Cosmo So Hot
    18        Cosmo Upfront
            • Дуучин Л.Насанбуян
           • Гэгээн хайрын бэлэг

    FUN FEARLESS FASHION

    24        Hot in Fashion
             Хүйтэн улирлын цэцэгс
    26        Most Wanted
            • Don’t stop my heart
    28        Star Style
            • Velvet
    32    Style Special
            • Valentine’s special gifts
    34        Fashion Picks
            •  Дотуур хувцсандаа шинэчлэл хийе

    ALL ABOUT MEN

    70        Болзоот залуугийнхаа                            TWITTER-ээр зан чанарыг нь шинж...
    72    Сайхан залуу
            • Чанга тэвэрч байна уу? Харамч байж магадгүй шүү!
    76        The Big Question:
            • 2-р сарын 14-нийг хэрхэн өнгөрүүлэх вэ?
    78        Эрчүүдийн нүдээр
            • Баярын синдром

    FUN FEARLESS FEMALE

    80        Б.Билгүүнзаяа:
            • Ер бусын аялагч

    COSMO LOVES YOU

    56     Тэмдэглээд авчих хонгор минь
         Зөвхөн чамд зориулсан Cosmo-гийн ид      

    LOVE &  SEX

    84        Хайр дурлал хэтрээд                             ирэхээр...
    90        Бодох л хэрэгтэй!
            • Өөрөө өөрийгөө хуураад байгаа юм биш биз?
    92        Халуухан Холливудын секс

    YOUR HEALTH

    126 Элгээ хайрла • “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зөвлөж байна

    BODY LOVE

    106   Шулуухан байя
    109   Шөнөжин суух төлөвлөгөө
    110   Fitness Q&A
        • “Golden Gym” фитнес клуб хариулж байна”

    COSMO LIFE: AT HOME

    131          Валентины өдрийг өнгөрүүлэх шилдэг арга     

    YOU, EVEN BETTER

    96        Үг эвлүүлж, утгыг нээ!
    99        Бэлгээр булъя
    100   Парис
            • Олон нийт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны дээд сургуультай холбоо тогтооё!
    102   Блог бичих цагаан толгой

    НҮҮРЭНД

    82 Дур хүсэл бадраах
    Секс хэмнэл
    60 А. Ганчимэг:
    Бусдад хайрыг түгээхийг хүсдэг
    44 5,000₮ дотор
    beauty products wild flower
    90 Ашигтай нүүдэл: Буулт хийх
    114 “Төгс бус” байхын хүслэн
    Түүнд биш өөртөө таалагдах
    74 Interview:
    балетчин Д.Одсүрэн

    FASHION NOW

    106   be my valentine
    114   The Sweetest thing
    Body Love
    122   Уушгиа утаанаас хамгаалцгаая!
            • “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зөвлөж байна
    124   Хотоос гарч зугаац!
    126   Fitness Q&A
            • Сүүлийн үед байнга өлсөх болсон уу?
    128   Ус бидний биед
            • Усны тухай сонирхолтой баримтууд

    FUN FEARLESS BEAUTY

    44        Orange you
    46        Star piCKS
            • Азийн топ модель О.Ариунзул
    48        Ask Mina
            • Дур булаам урууланд чинь асуудал тулгарсан уу?
    49        Beauty tips
    50        So sexy
    51        For my man

    BEAUTY KNOW-NOW

    36        Галзуу, секси завсрын                   өнгөнүүд
    52        Single ms. Valentine
    60        Батганы сорвийг хэрхэн нуух вэ?
    62        Болзооны өмнөх нүүр                      будалт

    БАЙНГЫН БУЛАН

    04        From the Editor
    20    Confessions
    21        Guy Confessions
    64    Cover Girl
            • Н.Ану:        Орчин цагийн Ану хатан
    134   Cosmo Astrologer
    136   Shopping Information
    138   Cosmo Quiz:
            • Чи сексд шинийг эрэлхийлэгч үү?

     

    Фото эх үүсвэр: Mongolphoto.mn

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2014-02-12 15:31:09
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2014-02-12 16:55:51
    вааааав хүлээж байна шүү. маргааш ирэх болов уу. нэг юм асуухад би байгууллагынхаа нэгдсэн захиалгаар сэтгүүлээ захиалдаг. энэ тэгээд гишүүнчлэл энэ тэрд хамаарагдах боломжтой юу. гишүүнчлэлийн дүрэм уншихаар заавал танай утас руу залгаж захиалах ёстой мэт ойлгогдсон.
    Зочин - 2014-02-16 20:10:27
    Shine dugaar ni ireh geseer btal Valentine-nii bayar ni bolood ungurchluu. Ene dugaart baahan valentinii bayariin sedvuud ih orson bhiin. Ert gargachij boldoggui umuu. Sar ehlenguut.
    Зочин - 2014-02-17 13:03:57
    NERE YAAWAL gishuunchleld yaaj burtguuleh we.bi zvger awaad unshchihdag