• Бүртгүүлэх

    Cosmopolitan.mn-ийн үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн хэн бүхэнд cosmo гишүүн болох боломж бүрэн нээлттэй.


    Он: Сар: Өдөр:

    Та www.cosmopolitan.mn–д сайтад гишүүнээр элсэхээсээ өмнө манай үйлчилгээний болон гишүүнээр элсэх нөхцөлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр бүртгүүлнэ үү.

    Үйлчилгээний нөхцөл

    1. Cosmopolitan барааны тэмдэг болон нэрийг зөвхөн The Hearst Communications, Inc. эзэмшинэ.

    2. Cosmopolitan.mn сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага, фото бүтээл, санал асуулгын дүн зэрэг нь “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн өмч байх бөгөөд тус материалыг бүрэн, хэсэгчлэн, хэвлэмэл болон цахим хэлбэрээр нийтлэх, санааг хуулбарлах, утгыг мушгин гуйвуулж ашиглахыг хориглоно.

    3. Гишүүний www.cosmopolitan.mn сайт дээр оруулсан мэдээ, сэтгэгдэл нь үнэн зөв байхын зэрэгцээ бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, хувийн нууцлалын мэдээллийг задруулсан, гутаан доромжилсон шинжийг агуулсан байж болохгүй бөгөөд дээрх шинжийг агуулсан нийтлэл, сэтгэгдэлийг сайтын зүгээс устгахаас гадна гишүүн байх эрхийг цуцлах хүртэлх арга хэмжээг авна.

    4. Гишүүн нь сайтад мэдээлэл, сэтгэгдэл оруулсанаар “Ирмүүн Мальтимедиа” ХХК-д тус мэдээллийг ашиглах эрхийг олгож байгаа болно. Уг материалыг “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь гишүүнээс зөвшөөрөл авалгүйгээр Cosmopolitan Mongolia сэтгүүл, www.cosmopolitan.mn, www.irmuun.mn болон www.facebook.com, www.twitter.com, www.plus.google.com дээрхи албан ёсны хуудас дээр дахин хэвлэх, хэсэгчилэн ашиглах, өөр бүтээлүүдэд тусган ашиглах эрхтэй.

    Гишүүний эрх, үүрэг

    1. Cosmopolitan.mn сайтын гишүүнээр элссэнээр дараах давуу эрхтэй болох болно:

    1.1 Сайт дээр гарсан материалд сэтгэгдэл бичих

    1.2 Сайтад өөрийн блог, цахим өдрийн тэмдэглэл нээх, хөтлөх

    1.3 Сайтын зүгээс зохион байгуулж байгаа аливаа уралдаан тэмцээн, арга хэмжээнд оролцох, өөрийн санлыг дэвшүүлэх

    1.4 Сайтад материал бэлдэн оруулах

    2. Cosmopolitan.mn сайтын гишүүн нь дараах үүргийг хүлээнэ:

    2.1 Гишүүн нь өөрийн тухай мэдээллийг үнэн зөвөөр зааврын дагуу бүрэн бөглөх
    Гишүүн нь бусадтай давхардаагүй ID, нууц үгийг үүсгэнэ. Гишүүний ID болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хариуцана.

    2.2 Сайт дээр гишүүн нь мэдээ, мэдээлэл бусад материал байрлуулсанаараа гуравдагч этгээдийг эрхийг (зохиогчийн болон бусад эрхийг) зөрчөөгүй гэдгээ батлах бөгөөд хэрэв зөрчигдсөн нь илэрвэл сайт мэдээллийг устгана. Энэхүү үйлдэл нь гурваас дээш удаа давтагдвал түүний гишүүний эрхийг сайтын зүгээс цуцлана.

    2.3 Сайтыг гэмт хэргийн сэдэлтэй ямар нэгэн үйлдлийн хэрэгсэл болгон ашиглахыг хатуу хориглоно. Cosmopolitan.mn сайтын гишүүний өмнөөс сайт нь гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

    2.4 Хэрэглэгч нь гишүүнээр бүртгүүлснээс хойш 90 хоногоос дээш хугацаанд ID болон блогоо ашиглаагүй тохиолдолд сайт гишүүний ID-г системээс автоматаар устгана.

    3. “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь цахим баримт бичигийг өөрчилсөн, нэмэлт оруулсан, шинэчлэн найруулсан тохиолдолд сайтын гишүүдэд цахим шуудангаар заавал мэдэгдэх үүрэгтэй. Өөрчилсөн, шинэчлэн найруулсан, нэмэлт оруулсанаас хойш гишүүн нь материал байршуулсаар, идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байвал гишүүн нь баримт бичигийн засварыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

    Зурган дээрх үгийг оруулна уу.Том жижиг үсгийн ялгаа байхгүй.