• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-02-28 11:51:26
    Уншсан: 10701
    Сэтгэгдэл: 1

    Авьяаслаг бүжигчин, жүжигчин Женна Деван1016

    Нэр: Женна Деван Ли Татум
    Төрсөн он, сар, өдөр: 1980 оны 12 дугаар сарын 3
    Төрсөн газар
    : АНУ, Коннектикут, Хартфорд
    Орд: Нум

    Холливудын жүжигчин, бүжигчин Женна Деваны тухай хамтдаа сонирхоцгооё. Гайхалтай сайхан бүжиглэдэг энэ бүсгүйг бид бүжгийн тухай өгүүлдэг хэд хэдэн киноноос таньдаг болсон. Ялангуяа хайрт нөхөртэйгөө хамтран тоглосон “Step Up” кино гэхээр сайн санаж байгаа биз.

    Женна, Деван, Jenna, Dewan

    Хагас Ливан цустай Деван охин АНУ-ын Хартфордод төрж, өссөн. Түүнийг бага байхад эцэг эх нь салж, ээж нь дахин өөр хүнтэй гэрлэсэн байна. Деван багаасаа бүжиглэх дуртай, их эвлэгхэн, эвсэлтэй охин байжээ. Ахлах сургуульд байхдаа хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч байсан бөгөөд маш олон тэмцээнд түрүүлж байсан аж. Бас олон ч бүжгийн тэмцээний ялагч байсан түүнийг 1999 онд ахлах сургуулиа төгсөх үдэшлэгт хатан хаан нь болж байсан гэдэг.

    Женна бүсгүй анх бүжгийн карьераа эхлүүлж, алдартай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байжээ. Тэр N Sync, Тони Брэкстон, Селин Дион, Пинк, Мисси Эллиот, Рикки Мартин, Кристина Агилера зэрэг уран бүтээлчдийн тоглолт, клипэнд тоглохоос гадна Жанет Жэксоны All for You Tour аялан тоглолт болон эл цомог дээр хамтран ажилласан байна.

    Харин кино ертөнцөд тэр анх 2005 онд хөл тавьж, аймшгийн кинонд дүр бүтээж байжээ.  Үүнээс хойш телевизийн цуврал болон дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд том, жижиг дүр бүтээсэн байна. Харин жилийн дараа буюу 2006 онд “Step Up” киноны Нора Кларкийн дүрийг бүтээж, амжилт дагуулжээ. Мөн ондоо тэр дахин “Take the Lead” нэртэй бүжгийн кинонд туслах дүр бүтээсэн юм. Антониа Бандерасын гол дүрд нь тоглодог уг кинонд ч үзэгчид дуртай байдаг.

    Ийнхүү Женна одоог хүртэл жүжигчний карьераа хөөх болсноос гадна өөрийн нөхөр Ченнинг Татум болон найз Рэйд Каролин, Адам Мартингано, Бретт Родригезтэй хамтран “33andOut Productions” нэртэй продакшн байгуулан ажиллаж байгаа юм. Найзуудын хамтын бизнес, уран бүтээл ч амжилттай үргэлжилж байгаа аж.

    Хувийн амьдралын тухайд ч жүжигчин бүсгүй үлгэр жишээ нэгэн. Элдэв хэл аманд орооцолдоод байдаггүйгээс гадна хайр сэтгэлдээ үнэнч. Тэр анх 2006 онд “Step Up” кинонд хослон тоглосон залуутайгаа өнөөдрийг хүртэл аз жаргал, хайраар дүүрэн амьдарч байна. Женна Деван, Ченнинг Татум нар 2008 онд Хавайд сүй тавьж, жилийн дараа сэтгэл догдлуулсан хуримаа хийсэн юм.

    Б. Сайхан

    Фото эх үүсвэр: Shutterstock

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-02-28 11:51:26
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    taiv_soko - 2012-02-28 15:37:02
    saihan hosuud