• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-05-02 12:07:30
    Уншсан: 13646
    Сэтгэгдэл: 4

    Өсвөрийн дурлалын бурхан Жастин Бибер1450

    Нэр: Жастин Бибер (Justin Drew Bieber)
    Төрсөн он, сар, өдөр: 1994 оны гуравдугаар сарын 01.
    Төрсөн газар: Канад, Онтарио, Лондон
    Орд: Загас

    одод, хэн нь, хэн бэ, Жастин, Бибер, Justin, Bieber “Baby, baby, baby ooh like” гэж бяцхан жаалаас эхлээд хорь гарсан залуус хүртэл дуулах дуртай байдаг. Үнэхээр ч хүүхэд багачууд, өсвөрийнхнөөс та нарын хамгийн хайртай дуучин хэн бэ гэж асуувал бүгд дуу нэгтэйгээр “Жастин Бибер” гэж хариулах байх. Тэдний хайртай Жастин Бибер 14, 15-хан наснаасаа эхлэн дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй болсон. Түүний дотор царайлаг, сэтгэл татам хөвгүүнд дурласан мянга мянган охид байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Өсвөрийн дурлалын бурхан Жастин Биберийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

    Канад жаал Бибер, Патришиа Линн Малеттегийн ганц хүү болон мэндэлжээ. Малетте 18 настай байхдаа Биберийг гэдсэндээ тээж, 19 настайдаа төрүүлсэн байна. Тэр хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй тул эцэг, эхийнхээ туслалцааг авчээ. Ийнхүү Жастин эмээ, өвөөгийн хүү болсон юм. Биберийн аав нь түүнийг төрөхөөс өмнө ээжээс нь салж, өөр бүсгүйтэй гэрлэн хоёр хүүхэдтэй болсон гэдэг. Биберийн өвөө нь Герман, харин эмээ нь Франц-Канад гаралтай. Тиймээс ч эмээ, өвөө нь хүүгээ Франц хэлний сургалттай сургуульд оруулсан байна. Жаал хүү байхдаа Жастин Бибер хоккей, хөлбөмбөг, шатар тоглох дуртай байжээ. Харин тэр өөрөө төгөлдөр хуур, бөмбөр, гитар, бүрээ тоглож сурсан нь түүний хөгжмийн мэдрэмж, гайхалтай авьяасыг нь илэрхийлж байх шиг. Бибер 12 настай байхдаа дуучин Ne Yo-гийн “So sick” дуугаар тэмцээнд оролцон хоёрдугаар байр эзэлж байсан гэдэг. Харин хүүгийнхээ энэхүү тоглолтын бичлэгийг Малетте гэр бүл, найз нөхдөдөө үзүүлэхийн тулд “Youtube” цахим хуудсанд байрлуулжээ. Малетте үргэлжлүүлэн Биберийн дуулсан R&B  дуунуудыг байрлуулсаар байсан нь жаал хүүгийн дуучин болох суурийг нь тавьж өгсөн юм. Учир нь, энэхүү бичлэгүүди“So so Def” рекордсын маркетингийн захирал байсан Скүүтер Браун олж сонссон байна. Скүүтерийг хамгийн их гайхашруулсан зүйл нь 12-хон настай, цагаан арьст жаал R&B  дууг үнэхээр чадварлаг дуулж байсан нь аж. Ийнхүү Браун авьяаслаг хүүгийн ээжтэй нь холбоо тогтоож, Биберийн хоолойг бичүүлж үзэхээр Атлантад ирэхийг хүссэн байна. Бибер Атлантад ирснийхээ дараа R&B дуучин, дуу зохиогч Usher-т дуулж үзүүлжээ.

    Usher-т ч жаалхүүгийн авьяас, ур чадвар таалагдаж Бибер “Raymond Braun Media Group”-тэй гэрээ байгуулан Браун, Usher хоёртой ажиллах болсон байна. Тэр үед Бибер 13 настай байв. 13 настай авьяаслаг дуучин ирснийг мэдээд дуучин Жастин Тимберлэйк хүртэл “булаацалдаж” байсан ч Usher-т ялагджээ.

    2009 он. Жастин Бибер анхны дуугаа гаргалаа. “One Time” нэртэй анхны дуу нь эхний долоо хоногтоо Канадын “HOT 100” жагсаалтын 12 дугаарт бичигдсэн. Харин удалгүй Биллбоардын 17-д орсон байна.  Энэ үеэс эхлэн Америк, Канад төдийгүй Австрали, Шинэ Зеландад алдаршив. 2009 оны арваннэгдүгээр сард анхны “My World” цомгоо гаргаж, өсвөрийн дуучны амжилт сараар бус өдрөөр хэмжигдэж байлаа. Жастин Биберийг нэвтрүүлэгтээ оруулах гэсэн телевизүүдийн урт дараалал үүсч, олон ч тоглолтонд уригдах болов. Шинэ он гарахаас өмнөхөн тэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нарт зориулсан “Christmas in the Washington” тоглолтонд дуулж  байсан бол 2010 оны нэгдүгээр сарын 31-нд болсон 52 дахь удаагийн Грэммийн наадмыг хөтөлж, хөгжмийн ертөнцийнхөнд хүлээн зөвшөөрөгдсөн “бяцхан” хийгээд хүндтэй дуучин болсноо баталсан юм. Мөн энэ сард өмнөх цомгоо шинэчлэн найруулж “My World 2”-оо гаргажээ. Харин энэ цомогт багтсан “Baby” дуу нь анх удаа Биллбоардын тавдугаарт бичигдэж, дэлхийн бусад орны хит дууны жагсаалтын ТОП-10-т бичигдсээр байв. 2010 оны долдугаар сард гэхэд тэр аль хэдийнэ дэлхийд танигдаж, Жастин Биберийн нэрийг интернэтээр хамгийн их “search” хийсэн байна. Түүнчлэн “Youtube” цахим хуудсанд түүний  “Baby” дууны клип нь Лэди Гагагийн “Bad Romance”-тай эн тэнцүүхэн өрсөлдөж, хамгийн их хандалттай клипээр нэрлэгдэж байжээ.

    Жастин Биберийн бас нэгэн онцлог бол тэр насандаа баймгүй хөдөлмөрч нэгэн.
    Аялан тоглолтоо хийж, “My World” цомгоо аккустик хэлбэрээр дахин гаргаж, “Justin Bieber: Never say never” 3D концерт кинонд тоглосон гээд дурдаад байвал тун олон. Удалгүй тэр хоёр дахь цомгийнхоо ажилд орж, 2011 оны арваннэгдүгээр сард “Under the Mistletoe”-гоо сонсогчдын хүртээл болгосон. Уг цомог өмнөхөөсөө ч илүү амжилт гаргасан ч үүндээ бардамналгүй гуравдахь цомгийнхоо ажилд шургуухан орсон юм. Харин гуравдахь цомгийнх нь хамгийн эхний “Boyfriend” нь яг одоо хит болоод байгаа бөгөөд одоогийн байдлаар Биллбоардын дөрөвт бичигдээд байна.

    одод, хэн нь, хэн бэ, Жастин, Бибер, Justin, Bieber Өнгөрсөн оны зургадугаар сард “Forbes” сэтгүүлийн гучаас доош насны хамгийн баян одод жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Жастин Бибер 2012 оны нэгдүгээр сард болсон 53 дахь удаагийн Грэммийн наадамд анх удаа нэр дэвшсэн юм. Америкийн хөгжмийн ертөнцөд хөл тавьж, энэ улсаас алдрын тавцанд гарсан ч тэр төрөлх нутагтаа бүхнээс илүү хайртай гэдэг. Тэр нэгэнтээ Америкийн иргэншилтэй болохгүй. Би бол Канад хүү. Канад бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан улс хэмээн хэлж байсан юм.

    Харин Жастин Биберийг тодорхойлоогүй үлдсэн хоёр том “бэлэг тэмдэг” бий. Эхнийх нь, тэр хамгийн олон твиттерийн найзуудтай алдартан. АНУ-ын Барак Обамагаас ч олон сая “followers”-той. Хамгийн анх 20 сая дагагчтай болсон ч удалгүй Лэди Гагагийн “followers” нь түүнийг давчихсан. Тэгэхээр хоёрт бичигдэж байгаа гэсэн үг. Дараагийнх нь, Биберийн найз охин нь жүжигчин, дуучин Селена Гомез. Тэд шоу ертөнцийн хамгийн сайхан, сэтгэл татам, өхөөрдөм хос. 2011 оны эхнээс эхлэн тэднийг болздог болсон талаар хэвлэлүүд мэдээлж, гэрэл зурагчид уйгагүй “хөөцөлдсөөр” Жастин Бибер, Селена Гомез нарыг хайр сэтгэлт хос болохыг нь баталсан юм.

    Б. Сайхан

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-02 12:07:30
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-02 16:11:25
    Xoorxon zolig shuu
    ТаеяанГ - 2012-05-08 20:32:22
    Аягүй гоё дуучин
    Зочин - 2012-10-16 21:54:38
    unshihad ih goe yum baina shvv Justin Bieber,Selena Gomez 2 ih goe hos shvv
    Зочин - 2013-12-29 14:53:24
    таеяаны түмэн зөв